НИЙГЭМ

Б.Отгонтуяа: Хүүхдэдээ вакцин хийлгэхээс айж байна

Хошин урлагийн жүжигчин Б.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа хүүхдийн вакцины асуудлыг хөндөн бичжээ.

Тэрбээр "Би дөрөв дэх хүүхдийнхээ гурван сарын вакциныг хийлгээд хоёр хонож байна. Айж байна. Дахиад улайгаад хавдсан. Хоёр дахь сарын вакциныг хийлгээд буглаа үүсэж бүтэн унтуулгатай хагалгаанд оруулсан. Жирийн л вакцин. Өмнөх гурван хүүхэддээ хийлгээд шөнө нь халуураад хоёр дахь өдрөөс зүгээр болдог байсан. Гэтэл багын маань вакцин хүндрээд хэд хоног эх нялхасаас салаагүй. Тухайн үедээ вакцин хийсэн эмчид нь уурлаж яаж хийсэн юм бэ гэж хэд хэд ярьж уурласан. Гурван сарынхаар нь нөгөө хийсэн эмчтэйгээ уулзлаа. Эмч учраа тайлбарлаад ийм тохиолдол харин ихсээд байгаа юм аа. Би сүүлдээ вакцин хүүхдэд тарихаас эмээж байна, уг нь гайгүй байдаг байсан, яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байнаа л гэнэ. Гэтэл өнөөдөр дахин өрхийн эмнэлэг орж үзүүлж шарлага хийлгэхдээ лавлаж асуулаа. Монгол улс хүүхдийн вакцин авдаг орноо өөрчилсөн,” COVID-19”-өөс шалтгаалсан байх, тэрнээс хойш хүүхдүүдийн вакцин буглах, хүндүүрлэх, үрэвсэх нь нэмэгдсэн. Бүх хүүхдүүд биш л дээ. Иймэрхүү зүйл ярьж байна Сарангэрэл сайд аа. Маш олон ээж хүүхдийнхээ товлолт вакцинийг хийлгэснээр хүүхэддээ мэс хүргүүлэх хэмжээнд хүрч байна. Та аль улсаас вакцин авч хорооны эмнэлгээр хийлгэж байна вэ? Дахиад ингэж хүндэрхээс айж байна. Хэрвээ ийм өөрчлөлт миний хүүхдэд л байгаа бол тухайн хүүхдийн онцлог гэж ойлгохсон. Вакцин хүндэрч үрэвссэн ээжүүд маш их байна.Хүүхэдтэй хүн бүхэн үр хүүхдийнхээ төлөө хүрэх газар нь хүртэд шэйр хийгээрэй” гэжээ.

https://www.facebook.com/otgontuya.bazargur/posts/2860501660670697
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-22 19:45

өөрсдөө үр хүүхдээ эрүүл өсгөөч энд тэнд банз�##�таж бузартсанаас чинь л болоо биз,өчнөөн айлын хүүхэд хийлгээд зүгээр л байна,ганц чи муу олны танил эм сармагчин царайлж эмч сувилагч нарын хийснийг харлуулахгүй шүү

Зочин
Зочин
2020-05-22 23:31
Reply to  Зочин

Бодит явдлыг ярьж байна. Чи юундаа дундаас нь хүн доромжлоод байгаа юм. Эмч сувилагчдын буруугаас боллоо гээгүй байна. Аль улсаас авчирсан ямар вакцин, яагаад манай хүүхдүүдэд таарахгүй байгааг л ярьж байна. Нухацтай сайн ярих хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-05-22 19:50
Reply to  Зочин

huuye Ta chin yu bicheed bainaa. vakcinii tendert yalsan kompani yuvoruulj irsniig Zaaval shakgah heregtei. ene chin tun taagui Asuudal sh tee!

Зочин
Зочин
2020-05-22 19:48

namiin shahaanii tender l baihgui yu! oruulsan kompaniig shuuhed ogoh heregtei !

Зочин
Зочин
2020-05-22 23:36

Отгоо, сайн хэлж яриарай. Монголын хүүххдүүдийн төлөө шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button