
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдааныг явуулсан хэмээн хэвлэлүүд мэдээллээ.
Хуралдааны үеэр үндэсний батлан хамгаалахын хүчний чадавхийг цаашид бэхжүүлэх, дотоод болон гадаад бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан дайнаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг явуулснаас хойш дөрөвдүгээр сарын 12-нд болсон Ардын их хурлын жил тутмын ээлжит чуулганд, мөн өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-нд жил бүр болдог ёслолын ажиллагаанд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа оролцоогүй юм. Үндэсний гол баярын үеэр байхгүй байсан нь түүнийг өвдсөн байж магадгүй бөгөөд хагалгаа хийлгэсэн гэх мэдээллүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон билээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: bnnbloomberg.ca












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.