НИЙГЭМ

МАН: Намын удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдсэн байна

МАН-аас дараах мэдэгдлийг гаргажээ: 

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, “МАН нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө татаж байна” гэх гүтгэлгийг цахим орчинд зохион байгуулалттайгаар тарааж байна.

Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх өнгө мөнгөөр биш, эрүүл цэвэр сонгууль явуулахыг уриалж, хууль журманд заасан хэмжээ, хугацаанд цугларсан хандивынхаа хүрээнд ажиллахыг намын бүх шатны байгууллага, нэр дэвшигчдэд үүрэг болгосон билээ. Зарим улс төрийн нам хүчинтэй адил хуульд заагаагүй дэнчин хураамж авахгүй гэдгээ Монгол Ардын Нам хариуцлагатайгаар мэдэгдсэнийг дахин сануулья.

Монгол Ардын Намын удирдлага, нэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор тарааж буй хуурамч мэдээллийг албан ёсоор няцааж, мэдээллийг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж, зохих хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргана.

Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гэж буй энэ хариуцлагатай үед иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн хариуцлагатай, шударгаар өрсөлдөхийг нийт улс төрийн нам, нэр дэвшигчдэд уриалж байна.

Дашрамд дурдахад, Монгол Ардын Намын даргад Ерөнхий нарийн бичгийн дарга үүрэг чиглэл өгөх эрх хэмжээ намын дүрмэнд байхгүй бөгөөд Удирдах зөвлөлийн тогтоолд Удирдах зөвлөлийн бүх гишүүд гарын үсэг зурснаар баталгааждаг.

МОНГОЛ АРДЫН НАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button