Нийгмийн
Испани Улс 10 өдрийн гашуудал зарлана

Испанийн Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүмүүст зориулж үндэсний хэмжээнд 10 өдрийн гашуудал зарлана гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ.
Тэрбээр “Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж мягмар гаргаас /2020.05.26/ Испани орон даяар албан ёсоор гашуудал зарлана. Арван өдөр үргэлжлэх уг гашуудал нь албан ёсоор зарласан хамгийн урт үргэлжилж буй гашуудал болох юм” гэжээ.
Испанид коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 282370 тохиолдол бүртгэгдсэн бол 28678 нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: bbc.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.