НийгмийнЭРҮҮЛ МЭНД

COVID-19: Хөл хорионы үед хуримтлагдсан жинг эрчимтэй хасах 7 арга

Ковид-19 цар тахлын улмаас хөл хорионд буй уншигчид маань илүүдэл жинтэй учирч, бондойчихсон сууж байна уу. Хөдөлгөөн багасах тусам амттан идэх хүсэл ихэсдэг болохоор тэр ч аргагүй юм. Гэвч сайхан цаг ирж, хөл хорио тавигдсанаар бид удахгүй өмнөх амьдралаараа амьдарч эхэлнэ шүү дээ. Тиймээс хэтэрхий оройтохоос нь өмнө одооноос гоолиг бие галбираа эргэн олж авцгаая. Та бүхэнд мэргэжлийн дасгалжуулагч нарын зөвлөсөн 7 аргыг танилцуулж байна.

НЭГ. Гэртээ хоолоо бэлдэж ирэх

Хэрвээ та анзаарч байсан бол тамирчид, мөн турахаар бэлтгэж буй хүмүүс гэртээ өөрийн гараар тусгайлан бэлтгэсэн хоолоо ажил, сургуулийн цайны завсарлагаанаар иддэг. Энэ нь санхүүгийн хувьд ч маш хэмнэлттэй байх болно. Мөн зөвхөн турах гэлтгүй эрүүл мэндэд ч тустай. Цайны газар, рестораны хоол хэдий амттай ч, таны турах зорилгыг мохоож, ходоодыг тань хямраах болно.

ХОЁР. Амттанаа зөв сонго

Дэглэм барьж буй хүмүүст гурилан бүтээгдэхүүн, амттан хэрэглэх нь хязгаарлагдмал байдаг. Хэдий тийм ч зохимжтой хэмжээгээр цаг хугацаагаа мэдрээд хэрэглэж болно. Жишээ нь, час хийсэн амттай зүсэм бялууг десерт болгон өдрийн цагт идэж болох бол орой идэх нь зохимжгүй. Мөн амттаныхаа жагсаалтад самар, жимсийг түлхүү оруулж өгөхийг зөвлөж байна. Мөн бага хэмжээний цэвэр хар шоколат идсэнээр эрч хүчийг нэмэгдүүлнэ.

ГУРАВ. Аль болох идэвхитэй байх

Дасгал хийх, бүжиглэх, цэвэрлэгээ хийх гэх мэтээр өөртөө аль болох ойрхон байдлаар идэвхитэй хөдөлгөөнийг ойр ойрхон хийгээрэй. Үүнийг заавал хүндрүүлэх гээд байлгүй жижиг сажиг хөдөлгөөнийг ч мөн хийсээр байвал та удахгүй энэ бүхэнд дасаж, зуршил болсон байх болно.

ДӨРӨВ. Ус сайн уух

Жингээ хасах гэлтгүй эрүүл, сайхан арьстай байхын тулд шингэн зүйл сайн уух нь чухал. Ингэхдээ цэвэр жимсний шүүс, ногоон цай болон нимбэгтэй цай ууж болно. Харин будагч бодистой ундаа, болон хийжүүлсэн ус, ундаанаас аль болох татгалзаарай.

ТАВ. Сайн унтаж амрах

Сонирхолтой нь нойрондоо сайн хүмүүс илүүдэл жинтэй байх нь бага байдаг байна. Унтаж амарна гэдэг олон цаг унтахдаа гол нь биш. Чухам бие болон тархи амарч чадах эсэхээс бүх зүйл хамаардаг. Тиймээс унтахын өмнө гар утаснаасаа холдож, намуухан хөгжим сонсоод үзээрэй.

ЗУРГАА. Зөв сонголт хийх

Дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа ч гарт таарснаа авах гээд байлгүй, аль болох ханасан өөх тос агуулаагүй, эрүүл сонголт хийхийг хичээгээрэй. Бүх төрлийн вафль печень, мөн ихэнх маслонд ханасан тос байдаг. Шинэ бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг авч сурсанаар та тун удахгүй хүссэн жиндээ очих болно. Мөн даршилсан, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс аль болох хол байхыг хичээгээрэй.

ДОЛОО. Аль болох уургаар баялаг хүнс хэрэглэх

Идэж буй хоол хүнснийхээ уургийн агууламжийг хянах нь зөв. Таны биед уураг дутагдсанаар биеийг илүүдэл жинтэй болгох амттан, глюкоз агуулсан хүнсийг бие цаанаасаа нэхэж байдаг. Тиймээс өдөр тутмын хооллолтондоо аль болох уургийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээгээрэй.

Эх сурвалж: www.eatthis.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button