Нийгмийн
45 настай эрэгтэй автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас баржээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч машин онхолджээ. Улмаар автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэх дуудлагыг тавдугаар сарын 25-ны өдрийн 19:42 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 19:50 цагт очиход “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн М /45 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.