Нийгмийн

Манай улс татан авсан иргэдийн тоогоор дэлхийд хоёрдугаарт жагслаа

Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8.498 иргэнээ эх оронд нь авчраад байна.

Үүнээс 3.488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр авчирсан бол 5.010 иргэнийг газраар авчирчээ.

Тус үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын нийт 900 гаруй алба хаагч ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэдээ татан авсан байдлыг гадаад улс орнуудтай харьцуулбал Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ард хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Шилжүүлэн авчирсан иргэдийн тоог тухайн улс орны хүн амын тоотой харьцуулсан байдлаар харвал:

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн 1,248 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар, үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button