Ялалтын баяр зургадугаар сарын 24-нд болно

Ялалтын баяр ирэх зургадугаар сарын 24-нд болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай зөвлөгөөн хийх үеэрээ мэдэгджээ.
В.Путин "Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг үүрэг болгож байна. Ялалтын баярыг бид зургадугаар сарын 24-нд буюу 1945 онд ялалт байгуулсан цэргүүдийн парад болж, Улаан талбайгаар Ленинградыг хамгаалж Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид явж байсан тэр өдөр бид Ялалтын баярыг хийх болно6 Жагсаалын бэлтгэл ажлыг явуулахдаа аюулгүй байдлыг хангахын тулд хатуу шаардлага тавихыг үүрэг болгож байна” гэжээ.
Халдварын оргил үе өнгөрсний дараа дийлэнх бүс нутагт болон Зэвсэгт хүчинд нөхцөл байдал тогтвортой хэвээр байгааг харгалзан үзэж, ийнхүү шийдвэр гаргасан байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: tass.com











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё
өвчинг бүү дурс
орос орны баярын өдөр бас тохионо