НИЙГЭМ

Хязаалан насны морины уралдаан зөрчилгүй болж өнгөрлөө

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр /2019.07.10/ эхэллээ. Энэ жилийн хязаалангийн уралдаанд тоосоо өргөхөөр 184 хурдан үрээ гарааны зурхайнаас гарсан юм. Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэнэ.

Наадамчин олон та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

А.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Order Viagra Overnight Buy Amoxicillin 500mg No Prescription Kamagra Achat [url=http://buycheapciall.com]cialis 5mg[/url] Acheter Viagra Kamagra

Холбоотой мэдээ

Back to top button