ЭРҮҮЛ МЭНД
Архины хэт их хэрэглээ, тулай өвчинд хүргэнэ

Шээсний хүчил нь хоёр талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис аж. Хэвийн үед бөөрөөр дамжин гадагшилдаг. Харин согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс болж, шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаж чадахгүйгээс илүүдэл нь хөлийн үед зовиур өгөх бөгөөд энэ нь тулай өвчинд хүргэх аж. Тус өвчин нь ихэвчлэн эрчүүдэд түгээмэл тохиолддог байна. Иймд тус өвчнөөс сэргийлэхийн тулд ус сайн ууж, согтууруулах ундааны төрөл болох архи, шар айраг, виски зэргийг нэг дор их хэмжээгээр уухаас сэргийлээрэй.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.