УБТЗ ХНН: Ажилчдаа мөлжиж, боож хаасан юм байхгүй

УБТЗ ХНН компанийн дарга Д.Жигжиднямаа, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Б.Баяраа тэргүүтэй хүмүүсийн хийсэн хэвлэлийн хурлын асуудлаар тайлбар хийж байна.
"Б. Баяраа тэргүүтэй хүмүүс хэвлэлийн хурал хийж 2018-2019 онд хүчин төгөлдөр байсан гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна хэмээх асуудлыг ярьсан. Гэвч тус гэрээ 2019 оны 12-р сард дууссан. Гэрээний хамгийн сүүлийн зүйл заалтад хэрвээ гэрээний нөхцөл гажууд биш бол гэрээг сунгаж болно гэсэн байна. Тус гэрээний биелэлт 98 хувийн биелэлттэй байсан. Б.Баяраа тэргүүтэй хүмүүсийн яриад байгаа шиг ажилчдаа мөлжиж, боож хаагаад дарамтлаад байсан юм бол байхгүй. Төмөр замын техник технологийн хувьд яалтачгүй хуучирч, шинэчлэл хийх шаардлагатай болсон” хэмээх тайлбарыг хийсэн юм.
О.ЭНЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.