Нийгмийн

“Ах нь дүүгээ аврахын тулд араас нь ороод эндсэн”

Өчигдөр 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд 11-15 насны дөрвөн хүүхэд тоглож байхдаа осолдож, харамсалтайгаар амь насаа алджээ. Эл газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-т харьяалагддаг байна. Анх цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талст” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж шалгуулж байсан аж. Тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд нас барлаа гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 27-ны өдрийн 18.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очин ажилласан.

Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Маршалын гүүрний зүүн талд байрлах “Ханталст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тогтоол усны гүнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийнэ.

Түүнчлэн живсэн дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хоёр хүүхэд байсан гэх бөгөөд гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан хэмээх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button