Реалити шоу хийж явах хооронд тань дөрвөн хүүхэд тэнгэрт одчихлоо, ХОТЫН ДАРГА АА

Өчигдөр /2020.05.28/ орой дөрвөн хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алдлаа. Нийгэм бужигнаж, хүүхдэд халтай Нийслэлийн тухай сэдэв дахин сөхөгдөв.
Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг дэх “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт тогтсон усан толионд 8-12 насны дөрвөн хүүхэд эндсэн. Тэнд 10 гаруй хүүхэд барилгын хөөсөнцөр хөвүүлж, сэлж тоглож байсан гэдэг албан бус мэдээлэл бий юм.
Шуугиан дөнгөж дэгдмэгц Нийслэлийн МХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийж, “Хан талст” ХХК нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хууль бусаар газар эзэмшиж байсан гэдэг зүйлийг ярив. Тус компани газрын зөвшөөрлөө 2014 онд, Э.Бат-Үүл хотын мээрийн алба хашиж байх үед авч байсан нь баримтаар нотлогдсон. Үүнээс хойш Нийслэлээс хоёр ч удаа мэдэгдэл явуулж, албан шаардлага хүргүүлсэн ч “Хан талст” ХХК үл тоон барилгын үйл ажиллагаа явуулсаар байсан гэлээ.
Харин Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрөгч 2019 оны тавдугаар сард мөнөөх компанийн үйл ажиллагаатай танилцаж явжээ. “Хан талст” ХХК нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт авсан 3.3 га газартаа “Наран шарлагын газар” байгуулж байсан аж. Үүнтэй нь С.Амарсайхан танилцаж, “Жуулчдыг татах бүтээн байгуулалт хийж буй хувийн хэвшлүүдийг ямагт дэмжин ажиллана” хэмээж байв.
Түүний энэ үеэрээ “Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхтэй инээж, ханиалдан яваа зураг нь цахим ертөнцөд ил байна.

Ойлгомжтойгоор тайлбарлавал, хууль бусаар газар эзэмшиж “Наран шарлагын газар” барьж байсан компанийн ажилтай С.Амарсайхан танилцаж, дэмжиж явсан гэсэн үг. Харин өнөөдөр тэр газарт дөрвөн хүүхдийн амь эрсэдчихлээ.
Эрхэм хотын дарга замын брожурын ажлыг шалгаж, реалити шоу хийхдээ сайн, уг нь. Гишгэж үзээд л, мулталж унагаад, “Та нар ийм юм битгий хий л дээ” гэж хөмсөг зангидна. Тэр бичлэгээ пейж хуудастаа байршуулж сэвнэ. Гэтэл хамар дор нь хууль бусаар газар эзэмшсэн компани барилгын үйл ажиллагаа явуулж байсны уршиг өнөөдөр ил гарч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene muu show hiigeed yavdag hotiin darga ajlaa og!! ter uil ajillagaa yavuulj baisan companytai hatuu hariutlaga toots!! ene 4 huuhdiin amiig henees neheh ve?
Хотын дарга заав�##� барайж явах ёсгүй. Аллурчид нь хариуцлагаа хүлээ
Ивии дэ үрэс минь. Чингэлтэй дүүрэг хүүхэд багчууд тоглох газар байдагүй. Тэр дэнжийн мянгаруу бүүрч байхгүй шүү дэ.
Дэлхийд хүн амын нягтр�##� багаараа 1 т ордог улс байж �##�гын чинээхэн газар дээр хүн амын т�##� нь бөөгнөрчихсөн, хүүхдүүд нь тоглох газар ч байхгүй, хүндээ, хүүхдүүддээ ээлгүй ингэж ч амьдрах гэж. Хэзээ хүний төлөө нийгэмтэй болох юм болоо.
Хүүхдүүдийн �##�тан амь эрсдээд байхад сууд�##� эрх ямбандаа хайртай МХГ дарга Эрдэнэчулуун арьсаа хамга�##�ж мэдэгдэл хийлээ.Удахгүй Амарсайхан тэгээд Батүүл дараа нь тэр компаныхан ээлж дара�##�ан турсагаа хамга�##�сан ХБХ зарлах биз..Хаана хариуцл
Цуцлах юмаа цуцлахгүй дэмжсэний хар гай
Осол болсны дараа л зөвшөөрөлгүй шаардлага өгч байсан гэдэг яахаараа зөвшөөрөлгүй бол хүч хэрэглэж зогсоож болдоггүй юм. Ослын дараа бүгд зөвшөөрөлгүй болчихдог нь сонин юм. Энд МХГ-ын үр дүн харагдаад байна.
Больж үз үзгээ бариад хэдэн сэтгүүлч нар хотын даргыг муулахаа боль. Угаасаа чадахаараа л юм хийж байгаа за
Бат-Үүл, Саранчимэг, Амарсайхан нарт хариуцлага хүлээлгэх ёстой!!
Бүхэл бүтэн 4 хүүхдийн амь нас болохоор ажлаа өг
Өөрөө хариуцлагаас зугтаад энэ �##�бан туша�##�ыг нэгнээс аваад нэгэнд өгөх улс төрийн заваан ажлаа одоо болиочээ өөрсдөө хариуцлагаа хүлээгээч
хариуцлага хүлээ хариуцлага хүлэээ Бат-Үүлийн гаргасан хууль бус захирамжийг яагааад хотын дарга цуцлаагүй юм бэ? Цуцлах ёстой байж цуцлаагүй хүн хариуцлага хүлээх ёстой бүүр дэмжээд тэр үед нь цуц�##�сан бол ингэж 4 хүүхдийн амь нас эрсдэх
эрсдэхгүй байсан юм хайран хүүхдүүд
2 udaa medegdel ywuladd hvcheer zogsooj bldooggvimu oor yumand hvch hereglehdee sn bj
HAIRAN SAIHAN HUUHDUUD YSN HENEGGUI ULSUUD VE IIM NIIGEMD AMID YVH ARGA BNUU INGJ UHLE TGJ UHLE HOTINI DARGAA ENE ASUUDLIG YHVE?
өөрөө хариуцлагаас зугтаад бу�####�д тохож, тохох тохохдоо хариуцлага хүлээх ёстой хүмүүст тооцохгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шударга ёс хэрэгтэй байна!!!!
Амарсайхан өөрөө 2019 онд энэ барилгын ажилтай нь танилцаад саашаан магтаж дэмжинэ энэ тэр гэсэн гээ биздээ? яагаад өөр хүн хариуцлага хүлээж байгаа гэж?
АТГ газарт хүртэл Мэргэжлийн хян�##�тын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ асуудлаар хандаж байсан гэсэн тэгээд яагаад нийслэлийн захирагч энэ асууд�##�д тоомжиргүй хандсан юм?
Амиа аврахын тулд бүгд нэг нэгэн лүүгээ чихиж байдаг наасан арчаагүй юм бээ
End nart bid nar yrn hun shg haragdmuu ali ali n geltgui 4huuhdin amig nehej bn hen n hariutslaga huleeh ve ter bat uul amarsaihan saranchimeg ?
хүүхдийн амь нас эрсчихээд байхад одоо хариуцлага хүлээх хүн олдохгүй бие биерүүгээ чихээд байхын хотын даргаа та хариуцлах хүлээх ёсой
Хотын дарга л хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хэрэгтэйшдээ энэ хэн нэгнээр туг тахиж ажлаас нь х�##�сан болоод өөрөөс асуудлыг түлхэхээ болиж үз
хариуцлагаа хүлээх хэрэгтэй хайран нялх үрс
Хотын дарга огцор
Yu ajilaa og gej...ajilaa ogood tomrood ih huraliin gishvvn boloh gej baihad chine...tsaashlaad said boloh biz
Olon huuhdiin ami ersdsen ni haramsaltai b.na hul horio togtooson ene tsag ued eh etsed mash hariutslagatai baih yostoi.ur huuhdee bainga anhaarch haana yu hiij ywaag asuuj suraglaj baih heregtei.