ДЭЛХИЙ
Авс болж хувирдаг эмнэлгийн ор бүтээжээ

Колумби улсын дизайнерууд авс болж хувирдаг эмнэлгийн орыг цаасан хайрцаг ашиглан бүтээсэн байна. Сүүлийн үед шинэ төрлийн коронавирусийн цар тахлын голомт нь Латин Америкийн орнууд руу шилжээд буй. Колумби тэргүүтэй эдгээр орнуудад эмнэлгийн ор төдийгүй нас барагсдыг оршуулах авс хүрэлцэхгүй болж байгаа юм.
Авс болдог орыг зохион бүтээсэн “ABC Displays” компанийн зүгээс, “Хоёр сарын хугацаанд хөл хорионд байхдаа энэ санааг бодож оллоо. Хүмүүс шууд үхлийн ор гэдэг утгаар харж магадгүй. Гэхдээ энэ хямралыг даван туулахад хэрэг болно гэж бодож байна” гэжээ.
Энэ компани нэг сард 3000 хүртэлх тооны ийм авс болдог ор бүтээх чадвартай бөгөөд нэг орны үнэ 95 доллар аж.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэгээд авсан дээрээ хэвтчихээд эдгэнээ гэж найдаад байж байх хэрэг үү. Тэнэг юм...
Ene oron dr hevtsen hun setgel zuigeeree yavchih yum bna.