Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтаас хасагдах нөхцөлийг хангалаа

Яг одоо /2020.05.29/ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарах ажлын хэсгийн хэвлэлийн бага хурал болж байна. Хуралд Монголбанкны удирдлагууд болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож байгаа юм.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, “ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх дүгнэлт мэдээлэл өчигдөр ирлээ.
Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэж бичсэн байна. Ингээд үлдсэн гурван асуудлыг Монгол Улсын төр ФАТФ-ын өмнө нэр төртэй хамгаалж дууссанаа мэдэгдье. Мөн манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх шийдвэр гарсан ” гэлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Долоон сарын хугацаанд ажиллаж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа. Манай улсын хувьд энэ удаад хамтын үнэлгээний тайлангаа хамгаалсан. Үүрэг даалгаврын биелэлтийн тайланг хүлээн авах хугацааг хойшлуулсан байсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлт тавьсны дагуу хоёр улсыг цахимаар тайлан хамгаалах боломж олгосны нэг нь манай улс байсан. Тайлангаа сайн хамгаалсан тул ФАТФ-ын хурлын дараагаар саарал жагсаалтаас гарна гэсэн итгэлтэй байгаа гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.