Цагдаа П.Мөнхжаргал угаартсан иргэний амийг аварчээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхжаргал нь 2020.05.28-наас 05.29-нд шилжих шөнө буюу 02 цаг 50 орчим минутанд БЗД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 31 настай иргэн “Т” гэртээ ганцаараа угаартсан байдалтай байсныг яаралтай анхны тусламж үзүүлэн, 103-т хүлээлгэн өгч амь насыг нь аварлаа.
Тухайн иргэнийг яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд биеийн байдал сайжирсан талаар ээж О нь мэдээлж, цагдаагийн байгууллагад хандан чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхжаргал нь хэдий ээлжийн амралтаа эдэлж байгаа ч өргөсөн тангараг, иргэний үүргээ биелүүлэн эрдэнэт хүний амь насыг аварсанд нийт хамт олноос нь талархал дэвшүүлж сайн сайхан бүхнийг ерөөе гэж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газраас мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.