ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Эбола вирусийн халдвар дахин дэгдэж, дөрвөн хүн нас баржээ

Африк тивийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын баруун хойд нутагт Эбола вирусийн шинэ тахал дэгдсэн тухай Конгын эрүүл мэндийн сайд Этени Лонгондо мэдээлжээ. Тус улсад өдгөө 11 дэх удаагаа тус вирусийн халдвар дэгдээд буй нь энэ аж. Халдварын улмаас дөрвөн хүн нас барсан байна.

Эбола вирус нь цус, биеийн шингэн, нас барсан хүний цогцос, эрхтнээр дамжин халдварладаг бөгөөд халдварын 90 хүртэл хувь нь үхэлд хүргэдэг юм. 2018 оны таваас долдугаар сард тус хотод Эболагийн тахал дэгдэх үеэр 33 хүн нас барж, 21 нь эдгэрч байжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel
2020-06-03 01:16

Манайд микро биологчийн мэргэжил үнэхээр их шаардлагатай б.а монгол улс дотооддоо боложоороо мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй юм. Биологч судлаачдын ажлыг дэмжих хэрэгтэй б.а вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button