НИЙГЭМ

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж байна. Харин өнөөдөр Хотын дарга дугуйн замын ажлын явцыг шалгаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Авто зам хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүрийн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагийн хэлснээр Налайх-Яармагийн чиглэлийн дугуйн замын хэмжилтийн ажлыг Налайх, Яармагийн болон Гачууртын салдаг уулзвар гээд гурван талаасаа хийхээр төлөвлөжээ. Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа. Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Дугуйн замын ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Туслан гүйцэтгэгч компаниудыг яаралтай ажилд нь оруулж, ажлыг нь эхлүүлэх ёстой” гэлээ.  

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
эрик
эрик

Хугацаанаас нь өмнө дуусгана гэсэн бна хугацаа нь хэзээ юм бол бүгд дугуйчин болох хэрэгтэй шүү хотын түгжрэлд новш царайлж байхаар ёстой зөв шийдвэр шүү амжилт

Холбоотой мэдээ

Back to top button