ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

АНУ-д эмээгийнхээ амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ

АНУ-ын Калифорни мужийн Ричмонд хотод нэгэн аймшигтай хэрэг бүртгэгджээ. Хэргийг тодруулбал өнгөрсөн даваа гараг /2020.06.01/-т Дуэйн Уоллик хэмээх 37 настай эрэгтэй, өөрийн эмээ болох 90 настай Руби Валликийн онц хэрцгийгээр амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй нөхцөл байдалтай олджээ.

Тухайн өдрийн 14.00 цагт 911 утсанд дуудлага ирснээр цагдаа нар хаягийн дагуу очиход, тухайн этгээд талийгаачийн дээр нь гарсан, түүний цусанд будагдсан байдалтай байжээ. Улмаар түүнийг цахилгаан буугаар буудаж, гавлан саатуулсан байна. Одоогоор талийгаачийн нас барсан шалтгааныг илрүүлээгүй аж.

Сэжигтнийг сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэргийг үйлдэх үедээ хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж буй.

Эх сурвалж: https://www.mercurynews.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-07 18:27

Америкчууд чинь ёстой хамгийн эргүү тэнэг улсууд байдаг юм бишүү.

Холбоотой мэдээ

Back to top button