Голын усанд их хэмжээний шатахуун асгарч, онц байдал зарлажээ

ОХУ-ын Норильск хотын цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд эвдрэл гарсны улмаас тухайн бүс нутагт оршдог Амбарная голын усанд 20 мянган тонн дизель түлш асгарчээ. Үүний улмаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тухайн бүс нутагт онц байдал зарлажээ. Тэрбээр уг цахилгаан станцын захирал Сергей Липиниг өнгөрсөн Баасан гарагт гарсан ослыг хоёр хоногийн дараа мэдүүлсэнд, энэхүү аюултай процессыг шуурхай мэдээлээгүй хэмээх шалтгаанаар хатуу зэвлэсэн байна.
ОХУ-ын Мөрдөн байцаах товчооноос дээрх осолтой холбогдуулан гурван төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд бохирдсон гол нууруудыг цэвэрлэх ажлыг тус улсын Онцгой байдлын ерөнхий газар хариуцуулсан аж. Шатахуун асгарсан тус голын орчим нь зам муутай, алслагдсан байрлалтай тул цэвэрлэх ажиллагаанд багагүй хүндрэл учирч байгаа гэнэ. Харин тус улсын Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин асгарсан шатахууныг шатааж утсгах нь дэндүү эрсдэлтэй хэмээн үзжээ.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө гичии