Нийгмийн

ХЭРЭГ: Хүүгээ тэврээд үсэрсэн эмэгтэй ГССҮТ-д хүргэгдтэлээ амьд, өвчин намдаагч гуйж байжээ

Өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18/1 дүгээр байрны зургаадугаар давхраас өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй үсэрч, харамсалтайгаар амь насаа алдсан тухай бид өмнө нь мэдээлж байв. Эл хэргийн талаар тухайн үед цагдаагийн байгууллагаас “Талийгаач эмэгтэй У нь 1983 онд төрсөн, гурван сартай Т-гийн хамт өндрөөс унаж газар дээрээ нас барсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа” гэж албан ёсоор мэдэгдсэн.

Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр талийгаач эмэгтэйг бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, улмаар өөрийнхөө болон хүүгийнхээ амийг хөнөөх зорилгоор үсэрсэн байж болзошгүй, мөн үсрэхээсээ өмнө согтууруулах ундаа худалдаж авсан нь бичлэгээр нотлогдсон, сэтгэц нь хэвийн бус байсан гэх цочирдом зүйлс мэдээлсэн.

Иймд бид харамсалтайгаар хорвоог орхисон эх, үр хоёрын үхлийн шалтгаан, хэргийн нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байгаа талаар уншигчдадаа үнэн бодит мэдээлэл хүргэхийг зорин сурвалжиллаа.

Бидний эх сурвалжийн мэдээллээр эх хүүхэд хоёр өндрөөс унасны дараа ГССҮТ рүү хүргэгдэж, шаардлагатай эмчилгээг авах хүртлээ амьд байжээ.

Тухайн үйл явдал болох мөчид хэргийг газар дээрээс нь харсан гэх гэрчүүдийн мэдээллээр ч мөн бүсгүй, хүүхэд хоёр унасныхаа дараа амьд байж. Улмаар түргэн тусламжийн 103 төвийн эмч нар ирж, тэдэнд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн, ГССҮТ рүү хүргэхээр авч явсан болохыг хэлэв. Иймд бид эл явдлыг баталгаажуулах үүднээс тухайн харамсалтай үйл явдал гарах үед дуудлагаар очиж, тусламж үйлчилгээ үзүүлсэн эмчээс зарим зүйлийг тодрууллаа.

-ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙ, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧЭЭС ӨВЧИН НАМДААХ ТАРИА ХИЙЖ ӨГӨХИЙГ ГУЙЖЭЭ-

-Дуудлагын дагуу очиход тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Дуудлага өгснөөс 5 хүрэхгүй минутын дараа манайхаас очиж ажилласан. Эх, хүүхэд хоёр өндрөөс унасан дуудлага байсан тул хойшлуулшгүйгээр түргэн хугацаанд очсон. Биднийг очиход эх нь өндрөөс унахдаа хөл, гараа хугалсан байдалтай байсан. Тэгээд биднээс өвчин намдаагч тариа хийж өгөхийг өөрөө гуйсан. Бид шаардлагатай арга хэмжээг авсан.

-Эх, хүүхэд өндрөөс унасан даруйдаа нас барсан хэмээх мэдээлэл тухайн үед цацагдаад өнгөрсөн шүү дээ.

-Бид эх болон хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж, ГССҮТ-рүү хүргэсэн. Яагаад эх, хүүхэд хоёр газар дээрээ нас барсан гэх ташаа мэдээлэл гарсныг ойлгохгүй юм. Худал мэдээлэл л яваад байна даа. Тухайн эмэгтэй, хүүхэд хоёулаа амьд байсан шүү. Тэгээд ГССҮТ-д хүргэгдсэнийхээ дараа эмчилгээ хийлгэх явцад нас барсан. Мэдээж үхлийн шалтгаан, бусад нарийн зүйлсийг шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа л мэдэгдэх байх.

-ЭМЧТЭЙ ЯРИЛЦАЖ БАЙХДАА ЭРҮҮЛ УХААНТАЙ, ЯМАР НЭГ СОГТСОН ШИНЖГҮЙ БАЙСАН-

-Тухайн эмэгтэйг үсрэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан мөн СЭМҮТ-ийн хяналтад байсан гэх мэдээлэл гараад буй. Тийм ямар нэгэн өөрчлөлт танд мэдрэгдсэн үү?

-Тэрийг бол сайн хэлж мэдэхгүй юм. Хэргийн газраас ГССҮТ хүртэл 20 орчим минут тухайн эмэгтэйтэй яриад явсан. Мэдээж энэ хугацаанд хэн ч өөрийгөө СЭМҮТ-ийн хяналтад байсан, сэтгэцийн өөрчлөлтэй гэж хэлэхгүй шүү дээ. Гаднаас нь харахад бол эрүүл ухаантай, архидан согтуурсан шинж тэмдэггүй, хэвийн харагдсан.

-ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙН ХОЁР НҮДЭНД ЦОХИУЛСНЫ УЛМААС ҮҮССЭН ХӨХРӨЛТ БАЙСАН-

-Эмэгтэйг унах үед ойр орчимд нь байсан гэрчүүдийн хэлснээр, тухайн эмэгтэйн нүд хөхөрсөн байсан гэсэн. Үнэн үү?

-Харин тийм ээ, үнэн. Тэр хөхрөлт бол унаснаас үүссэн хөхрөлт яавч биш. Үүсээд удсан хөхрөлт байсан. Хэн нэгэнд цохиулсны улмаас л тийм хөхрөлт үүсэх боломжтой.

Өөр эх сурвалжуудын өгсөн мэдээллээр, тухайн эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хямралтай байсан тул СЭМҮТ-өөс зөвлөгөө авч байсан гэв. Мөн талийгаач бүсгүй амаржих явцад төрөхийн хүндрэл үүсч, савны асуудал үүссэн бөгөөд сэтгэл санаа нь ч мөн тогтворгүй, хямарсан байжээ.

-ЭМЭГТЭЙН АМЬДАРДАГ БАЙСАН БАЙРНЫ ХААЛГЫГ ХҮЧЭЭР ХӨШИЖ ОНГОЙЛГОСОН МЕХАНИК ЭВДРЭЛ ҮҮСЧЭЭ-

Бид эх сурвалжийн өгсөн мэдээллийг нягтлах үүднээс эл харамсалтай хэрэг гарсан газарт очиж, талийгаачтай хөрш зэргэлдээ амьдардаг айлууд болон, хэрэг гарах үед хөндлөнгөөс харж байсан үйлчилгээний төвийн ажилчдаас зарим зүйлийг тодруулав.

Талийгаач эмэгтэй Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18/1 дүгээр байрны зургадугаар давхарт амьдардаг байжээ. Тухайн байр нь нэг орцтой бөгөөд цонх нь зам руу харсан байрлалтай. Орцоор ороход коридор сэлүүхэн бөгөөд давхартаа дөрвөн айл амьдардаг болох нь харагдав. Биднийг хаалганд дөхөж очиход, хүчээр хөшиж онгойлгосон гэмээр механик эвдрэл үүссэн байв.

Хөшилтийн улмаас эвдрэл үүссэн хаалга

-ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙ ТУХАЙН БАЙРЫГ ТҮРЭЭСЛЭДЭГ БАЙЖЭЭ-

Ингээд талийгаачийн амьдардаг хаалганы эсрэг талын айлын хижээл насны эрэгтэйгээс эл харамсалтай хэргийн тухай асуухад:

“Их айхтар хэрэг гарсан байсан. Ах нь гэртээ бараг байдаггүй. Өглөө гараад л орой ирдэг. Сүүлд дуулах нь ээ урд айлын охин, хүүхдийн хамт өндрөөс унаж нас барсан гэсэн. Тэр эмэгтэйн талаар сайн мэдэхгүй байна” гэв.

Харин талийгаачийн байрны зүүн талд байрлах гаднаа содон зураг бүхий мөнгөлөг наалттай хаалгыг тогшиж, 20 орчим насны тайрмал, саарал өнгийн үстэй охиноос тодруулахад “Тийм ээ. Түрээсэлдэг байсан. Тэр байр нь дотроо хоёр өрөөтэй юм шиг байна лээ. Нэг охин найз залуутайгаа амьдардаг гээд орж гараад байдаг. Харин тэр нас барсан эмэгтэйг бол харж байгаагүй. Сүүлд сонсох нь ээ жаахан хүүхэдтэй байсан юм билээ” гэв.

-ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙ ХҮҮГЭЭ НЯМБАЙЛАН ӨЛГИЙДӨЖ, ӨӨРӨӨ Ч МӨН ГАДУУР ХУВЦСАА БҮРЭН ӨМССӨН БАЙЖЭЭ-

Ийнхүү бид доошоо бууж, талийгаачийн унасан газрын урд байрлах Солонгос хоолны газар руу орж, талийгаачийг унах үед дотор хүн байсан эсэх, болсон зүйлийг харсан үгүйг асуухад, дунд эргэм насны эмэгтэй бидний асуултад ийн хариулсан юм.

-Байлгүй яахав. Үсэрснийх дараа хүмүүс шуугих үед би гарч харсан. Тэр өдөр гадаа их салхитай, цахилгааны утас салхинд хийсээд, бүр савалж байсан. Цонхоор үсэрсэн эмэгтэй зам дээр нэлээд хэцүү хэвтэж байсан. Хөл, гар нь хугарсан аятай байсан. Хүүхэд нь яг хажууд нь хэвтэж байсан. Өлгий нь нилээн шороо болчихсон. Ингээд цагдаа нар ирээд хүүхдийг түрүүлээд тэвэрч авсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирж, дотроос нь хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гарч ирээд хүүхдийг авч, өлгийг нь задлах гэж нэлээд ноцолдсон. Учир нь хүүхдийг нилээн чамбай, бүр хоёр давхар зузаан өлгийгөөр өлгийдсөн харагдсан. Гадна өлгий нь бүр олон товчтой. Харин ээж нь доогуураа пүүзтэй, дээгүүрээ куртик өмсчихсөн, гарахад бэлэн хувцасласан байсан. Ямар ч байсан хүүхдийн өлгийг задлаад цээжийг нь чагнаж байгаа харагдсан. Гаднаасаа ямар нэг гэмтэл харагдаагүй. Хөөрхий бодвол их өндрөөс унасан болохоор дотуур бэртэл л авсан байх. Ямар ч байсан ээж, хүү хоёр хоёулаа амьд, түргэний машинд суугаад явсан.

-Талийгаачийг согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад буй. Таныг харахад бүсгүй ямар харагдсан бэ?

-Гаднаас нь харахад лав уудаг гэхээргүй цэвэрхэн хувцасласан жирийн л эмэгтэй байсан. Би нэлээд ойртож очсон. Тэгэхэд лав архи үнэртээгүй. Түргэний эмчтэйгээ яриад, ухаан санаа нь ч хэвийн харагдсан.

-Тухайн эмэгтэйг хэрэг болохоос өмнө та харж байсан уу?

-Үгүй. Харж байгаагүй юм байна. Хэрэг гарч хүмүүс шуугиад байхад нь л мэдсэн.

-ТАЛИЙГААЧИЙН ГЭРЭЭСЛЭЛД НЭР ДУРДАГДСАН ХҮМҮҮСИЙГ ТАТАН ШАЛГАЖ БАЙНА-

Тухайн хэрэг гарсны дараа албаны эх сурвалж бидэнд, бүсгүйн нөхөр цагдаагийн газарт байцаагдаж байх хооронд эл харамсалтай хэрэг гарсан хэмээх мэдээллийг өгсөн юм. Мөн эл хэрэг гарах болсон шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байж болзошгүйг ч дуулгасан. Харин талийгаачийн үлдээсэн хоёр нүүр бүхий гэрээслэлд ах дүү нартаа гомдсон учир ийм үйлдэл хийлээ хэмээх агуулга бүхий зүйлсийг бичсэн байсан гэгдэж буй.

Иймд цагдаагийн байгууллагаас талийгаач бүсгүйг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй хэмээх шалтгаанаар уг гэрээслэлд нэр дурдагдсан гэх хүмүүсийг эл хэрэгт татан шалгаж буй аж. Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр зүйл хэлээгүй юм.

Ямартай ч бидний олж авсан мэдээллээр, талийгаач эмэгтэй хүүхдийнхээ хамт газар дээрээ нас бараагүй, ГССҮТ-д эмчилгээ хийлгэх явцад өөд болжээ. Мөн дуудлагаар очсон эмчийн хэлснээр бүсгүйн хоёр нүдэнд цохилтоос үүссэн байж болзошгүй хөхрөлт үүссэнийг онцлов. Тэгэхээр тухайн эмэгтэй амиа хорлосон шалгааны нэг нь мөнөөх л гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн бүсгүй төрөхийн хүндрэл болон, төрсний дараах сэтгэл гутралтайгаа тэмцэж байсан. Тиймээс СЭМҮТ-ийн эмчээс зөвлөгөө авдаг байсан гэв.

Бүсгүйг үсэрсний дараа тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч болон хөндлөнгийн гэрчүүдийн хэлж буйгаар талийгаач эмэгтэй архидан согтуурсан шинжгүй, хэвийн харагдаж байсан гэх зүйлсийг хэлж байв.

Бид эл харамсалтай хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
71 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-05 16:14

Эвии минь.үрээ аваад үхнэ гэдэг дааж давшгүй зовлонтой байж дээ. Эх хүн үрээ үхүүлэх битгий хэл ширүүхэн с�##�хинаас хамга�##�даг.ха�##�гыг нь эвдээд оронгуут амьд үлдчих байх гээд үсэрч дээ

Зочин
Зочин
2020-06-05 16:49
Reply to  Зочин

Ха�##�гыг нь дуудлагаар очсон цагдаа нар эвдэж орсон гэсэн.

Зочин
Зочин
2020-06-05 16:28
Reply to  Зочин

Хөөрхий минь үр хүүхдийн олигтой сайн харж өгөх хүн байхгүй гээд л авч явсан бхда

Zochin
Zochin
2020-06-05 16:46

Turgenii emch nar gants morfin tariad ugchihgui uvchin namdaagch guij uusan gdg chin yu gsn ug ve.Evii dee huurhii eh ur 2.Ene niigemd chin emegteichuudee hairlah ur huuhdee uruvduh ninjen setgel hun chamar baihgui boltsiimuu

Зочин
Зочин
2020-06-08 23:31
Reply to  Zochin

Tarisan l blguide bas yamar m#l achaad yawj bga bish m#l amitan bsn ch zovoohguig l bodnoshde

Иргэн
Иргэн
2020-06-06 21:30
Reply to  Zochin

Юм уншаад ойлгодоггүй хүмүүсүү, өвчин намдаагч гуйх хэмжээний ухаантай, ухаан �##�даагүй л бсан гэсэн үг шдээ. Эмч нар тариа хийсэн л байгаа шдээ. Харин гарахаар бэлдсэн байсан хүнийг цонхоор үсрэх хэмжээнд хэн айлгаж дарамтласан бэ гэдэг...

Эгүүр
Эгүүр
2020-06-06 18:00
Reply to  Zochin

Үхэхийн хооронд өвчин намдаагчаар яахав дээ

Санж
Санж
2020-06-05 23:54
Reply to  Zochin

Эмч шаардлагатай арга хэмжээ авсан л гэж бнашдээ өвчин намдаах тариа хийгээгүй гэж энд бичээгүйл бна даа

Зочин
Зочин
2020-06-05 22:15
Reply to  Zochin

medeegee unshaadch oilgohgui ta uuruu zugeer uu???

Ttttttt
Ttttttt
2020-06-05 18:45
Reply to  Zochin

Guitsed unshij bgaach tariag n hiisen gj bn shd erguu ymuu

Зочин
Зочин
2020-06-05 18:18
Reply to  Zochin

taria tarisan gesen bgaaz dee gaana em uusan fej bgaan? Yum oilgoj unshij chadahgyi baij bas heregt durlah?!??

Зочин
Зочин
2020-06-05 18:15
Reply to  Zochin

tuhai uein amin uzuultees hamaarch morfin tarina zurh sudas daranguilh ayulta

Зочин
Зочин
2020-06-05 17:57
Reply to  Zochin

Хэлээд юу гэх вэ? Тэнэг эмч таарч дээ хөөрхий ! Эвий 2 амьтанд !

хүннз
хүннз
2020-06-07 22:40
Reply to  Зочин

Чи одоо согтуу юм уу яахаараа түргэний эмч тэнэг болчвоо. Үүнээс өөрөөр чи я�##�гах байсан юм.

Zochin
Zochin
2020-06-05 16:48

Yamar hetsuubsn bolood iim uildel hiihev dee.Uruvduj hairlah yum emegteichuudee.Zarim eejuud huvguudee zuv humuujuuleesei.Bi ch hetsuu humuujeltei nuhurtei zasaj zalah gej zuderch yavaa eh hun.Huvguudtei eejuud huugee zuv humuujuulerei

Зочин
Зочин
2020-06-05 19:11
Reply to  Zochin

gaduur huvtsastaigaa bsan bn tuhain ued ymar yvdal bolsnoor userheer shiidsen bn, uneheer hertsgii humuus yumaa

Saraana
Saraana
2020-06-05 16:52

Sain survaljilsand bayarlalaa. Ger buliin huchirhiilel araar taviltiig sain shiitgeh heregtei... 100k torgood yavuuldag ni buruu yumaa. Tengeriin orondoo urteigee amgalan noirs doo busgui mini

Dandar
Dandar
2020-06-05 16:56

T1 novsh uheh muruuru uhehgui huuhde avch uheed bh da yahavde. M#l l gj helii

Зочин
Зочин
2020-06-05 18:04
Reply to  Dandar

Чам шиг нэг тэнэгээс болж үхсэн байна.

Зочин
Зочин
2020-06-05 17:32
Reply to  Dandar

ergtei xvmvvs iim archaagvi shdee bodoj setgej bgaag in xardaa niiimgiin hog shaar bnshde xvniig enreh ninjin setgel bhgvi bhgvi boltsn m#luud ymdaa

Зочин
Зочин
2020-06-05 17:18

ter solongos xoolni gazapiin dund epgem nasnii emegtei xudal medeelel ogson bna shvv!!! tsagdaa nap ipeed xvvxdiig tewepeegve emegtei unaal xajuugap n yawj bsan xvn xvvxdiig n awsan bas tvpegni mashin ipeed awaad yawxad n xamt awaad yawsan

Зочин
Зочин
2020-06-05 17:24
Reply to  Зочин

xajuud bolson yawdaliig end tend ingj muuxai xudlaa bicheed bxaap tep 2iin omnoos gol zupaad duugai ongopch vnendee chadsangve xvmvvsee medeelel ogj bgaa bol vnen medeelel ogch bgapai

Зочин
Зочин
2020-06-05 17:22
Reply to  Зочин

bas duudlaga ogsnoos xoish 5min xvpexgv xugatsaand ipeegv shv dee 10-15min dapaa ipsen. ex xvvxed 2 2laa amid amisgaatai bvp nvdee neeged xapaad bsan

zochin
zochin
2020-06-05 22:47
Reply to  Зочин

ewii ewii

Зочин
Зочин
2020-06-05 18:39
Reply to  Зочин

эмч худлаа л ярьждээ

Зочин
Зочин
2020-06-05 18:03
Reply to  Зочин

Хөөрхий амьтад. Ямар өрөвдмөөр юм бэ? Монгол хүнд ийм юм тохиолдож байна гэдэг төсөөлшгүй юм. Ард нь байгаа гол эзнийг нь олж шийтгээсэй. Тэр нэг тэнэг хараас л болсон байх. Эмэгтэй хүн хүүхэдтэйгээ үсэрнэ гэхээр !

Зочин
Зочин
2020-06-05 17:20
Reply to  Зочин

tvpgenii mashind jolooch emch 2l ipsen emchn eejd n tapia xiix xepegtei bna xvvxdiig n awaad emnelegpv yawaad ogooch gd xvvxdiig tewepsen xvnees guigaad xamt awj yawsan mon xvvxdiig tiim towch edptei olgiigoop olgiidoogv bsan

Зочин
Зочин
2020-06-05 17:43

өнөөгийн гутамшигт үхэл хагац�##� үүгээр дуусаасай.........?????????

Зочин
Зочин
2020-06-05 17:45

Энэ харин үнэн мэдээлэл байна .

Зочин
Зочин
2020-06-05 17:55

Үхсэн хүн үг зарг�##�дахгүй гэж хүний онош хамаг хувийн мэдээлэл олон нийтэд ил цацах зөв үү? Эмч хүн бол бүр хэлэх эрхгүй ! Асуусан хүн нь ч гэсэн жоохон хүндэтгэлтэй хандв�##� яасан ? Асуусан хүн нь тэрний оронд нөхөр сүүдрээс нь очиж асуу !

Зочин
Зочин
2020-06-06 18:30
Reply to  Зочин

Хөөшээ эмч хүн үнэнийг хэлэх цорын ганц эх сурв�##�ж байхгүй юу м�##�аа

Монгол
Монгол
2020-06-05 20:35
Reply to  Зочин

Яг үнэн.хүний хувийн амьдр�##�д хэт орж,хошуу дүрэх юм.хүний нэр хүндийг бодох хэрэгтэй.

Түргэний эмчид !
Түргэний эмчид !
2020-06-05 17:56

Очоод байдлыг мэдсэн даруйдаа тийм хүнд байгаа хүнээр гуйлг�##�гүй өвчин намдаагч тариад өгчихгүй яасан бэ? Ичихгүй өөрийн ажлын �##�даагаа нийтэд дэлгээд сууж байдаг ! Сэтгэлгүй амьтан байна ! Өөрөөсөө ичээд наад ажлаа чаддаг хүнд өг !

Зочин
Зочин
2020-06-05 18:49

Үгүй дээ. Өвчин намдаах тариаг (морфин) тухайн өвчтний амин үзүүлэлтийг харж байж хийхгүй бол аюултай байдаг юм. Эмч хүн хүнийг аврахын тулд �######�шгүй хийж болох, болохгүй арга хэмжээ гэж байдаг. Сэтгэлгүйдээ биш шүү

Зочин
Зочин
2020-06-05 18:00

СЭМҮТ-өөс тусламж гуйж үзүүлж байсан бол туслах найдахаар хэмжээнд нөлөөлж чадаагүй байна. манай хэдэн яндгарууд яасан бол ? Ийм хүнд чинь туслах хүн нь хамаг зөөлнөөр бууж өөрийнх нь т�##�д буй гэдгээ харуулж харьцах ёстой.

Зочин
Зочин
2020-06-05 18:05

Энэ хорвоод эх үрс бүхэн айх айдасгүй, энх тунх амьдарч яваасай. Хүмүүс минь ядарч зүдэрч, хэн нэгэн араатны гарын шүүс болж, яахаа мэдэхгүй яваа эхчүүд үрсүүддээ туслаж байгаарай. Ядаж л цагдаа дуудаад өгчихөж байгаарай.

Зочин
Зочин
2020-06-05 18:40

Sain surwaljiljee. Um maanii bad mi hum.

Зочин
Зочин
2020-06-05 18:47

Түргэний эмч нар яндгар

Зочин
Зочин
2020-06-05 23:50
Reply to  Зочин

Тэгээд л эмч буруутгаад эхэлдэг юм авдаг арга хэмжээгээ авсан л бнашдээ эмнэлэгт амьд аваачсан бна жаахан бодож хүний мууд дурла тэр морфиныг чинь амь тавих гэж байгаа хүнд хийдэггүй моо

...
...
2020-06-05 18:48

Тэр ха�##�гыг харахад юунаас болж ийм их дарамт энэ т�##�ийгчид үзүүлсэн байхав? Юу булаац�##�даадхүнийг ингэж дарамтлав? Ямартай ч тэр дарамт үзүүлсэн хүндээ хүссэн зүйлийг нь өгөөд үхлээлдээ. Хатуу тэмцэх ёстой байсан юм.

...
...
2020-06-05 18:52

Хамаатан ар т�##� муутай байсан болоод их л дээрлэхэждээ. Муу юмнуудыг шууд хаяд амьдрах ёстой байсан. Сэтгэлийн хат муутай хүн байждээ. Тэгэж б�##�ай новшнуудын бахын хангадаг б�##�айн. Дарамтын эсрэг зогсох хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ.

zochin
zochin
2020-06-05 19:48

Hamagin sain ertsonts eh urin suns ochison baigaasai! Gevch iim shiudver olon buu tohioldoosoi! Buhi l shiidverig amar taivan dotor shiidej bgaasai gej duu narta zahij bna!

Зочин
Зочин
2020-06-05 20:39

Yagad eej aawud min huwgvde aytaihan usguduggv ymbe. Za yawal gej geeel toohgv orhichih ym. Yalanguya ar gerig awch ywah istoi erchuudig mash sain humujuleh istoi. Ohidudig hairlaj hvndlehig zaagach.

Zochin
Zochin
2020-06-06 04:04
Reply to  Зочин

Tiim shuu. Mongol eregtei humuusiin niitleg n emegtei hun gar hureh yostoi ged oilgotsob bdag. Eej aawnar n huwguudee humuujuulj chadahgui het erh duraar n tawidag.

Зочинкк
Зочинкк
2020-06-05 21:52

юүгээл нялх биетэй дээр нь хөхүүл ээж ууж блг юм тэр нөхөр гэж �##�уурчин �##�баар юм бичүүлсэн бж болно нүд хөх нэхээр ойлгомжтойшд архи уусан ч гэхшиг урдаас бэлдсэн хүчирхийлэгч бишүү

Hongor
Hongor
2020-06-05 22:18

Huni amidralig shuuj shuugiad unguruh yah ve humuus ee! Uursdoo huvguudee zuv humuujuul, aavuud zuv ulgerle. Ohidoo neg har yumnaas hamaaraltai bolohoorgui bodoltoi, bolovsroltoi chadaltai bolgo. Yadaj jiremsleltees sergiileh bolovsrol olgo

зочин
зочин
2020-06-05 22:31

Хувцасаа өмсөөд гарах гэж байхад гаднаас ха�##�га хүчтэй эвдэж хүн орж ирэхээр нь үсэрсэн юм болов уу. Гэр бүлийн хүчирхийлэл бол я�##�т ч үгүй байна. Эмэгтэй хүний зовлон хэцүү болохоор үр хүүхэдтэй болоод, ар гэрийнхэн нь дэмжихгүй болохоор л

зочин
зочин
2020-06-05 22:34

болохоор л болсон болоогүй нэг хүн түшсэн нь хүчирхийлэгч байж таарсан юм шиг байгаан. Хүүхдээ хүнд өргүүлчихгүй дээ хөөрхий. Хүний амьдр�##� ямар баялаг билээ дээ. Сэтгэл гутр�##�аа дийлсэнгүй бололтой. Ум маани бад мэ хум

unshigch
unshigch
2020-06-05 22:46

Turgenii emch nar yg iimerhuu egzegtei ued yaj haritsah yaval amid bailgah argaa medehguigees hunii ami nasiig avarah buu hel barag hurdan tsaash ni haruuldag !. Medleggui humuusee barag turgenii duudlagand yvuuldag bhaa!!!!!.

unshigch
unshigch
2020-06-05 22:49

Deer unshigch zuv bichjee!. Eej aav nar ur huuhdee bagaas ni zuv humuujuuleh heregtei !. Eh hun emegtei huniig hairlah tal deer huvguuddee zaahgui bol mash ih zovsog shuu evdersen arhiching zasaj zalj avah gj shanalj zovsoor barag amia horl

Иргэн
Иргэн
2020-06-05 22:54

Энэ эмэгтэйг яагаад өөрөө үсэрсэн гээд бгаа юм бэ тэр дотор өөр хүмүүс байсан юм бол түлхсэн ч байх магадл�##�тай эх хүн яавч хүүхдээ ийм эрсдэлд оруулмааргүй юм ямарч эх хүний санаанд багтамгүй

134678
134678
2020-06-05 23:08

Daranguilagchid olon bnoo

Цэрэв
Цэрэв
2020-06-06 00:57

Тэр нялх амьтныг их зовоож дээ. Ингээд бодохоор төрүүлээгүй хүмүүс нь ч буян хийгээд байгаа юм шиг л санагдах юм...

Zochin
Zochin
2020-06-06 11:20

Haalgaiig ni ewdej bhd zugtah gsn yum bishuu

Зочин
Зочин
2020-06-06 18:32

Хорт могойноос долоон дор ах дүү нар бдаг шүү. Хүнийг гэр бүлийн хүчирхийллийн дарамтанд оруулж үсрэхээс өөр сонголттгүй болгосон цусан төрөл нөхөр хэн ч бсан бүгдийг бурхан шийтгэх болтугай

Зочин
Зочин
2020-06-06 18:33

Бурхан минь хүчирхийлэгч хүмүүс бүгд үхээсэй

Зүрх өвдөж байна
Зүрх өвдөж байна
2020-06-06 19:49

Гаднах ха�##�га нь тэгж айхтар хөшиж эвдэж орж ирсэн байна шдээ.
Төрөөд удаагүй дээр нь ийм орчин нбхцөлд яаж бөмбийтөл айж түгшиж бөөн айдас стрэссд живдэг байж дээ хөөрхий минь.
хүүхдээ болон бөрийгөө бүрэн хувцасласан байсан нь зугтааж га

Зүрх өвдөж байна
Зүрх өвдөж байна
2020-06-06 19:52

Хувцаслаад амжаад зугтааж гарах гэж байсан байхдаа хөөрхий.Хичнээн айж сандарч байсан болдоо бурхан минь.
Нялх үр хүүхдийг ч боддоггүй харгис юм байх нь дээ тэр �##�уурчин нь.Яс мөрдөж ш�##�гаж ялыг нь эдлүүлэх хэрэгтэйшдээ

Saagii
Saagii
2020-06-06 21:33

Ene ha ha darad baysaad bgaa hvmvvsig er oilgohgv bn medrel muutai.ymnuud .hvni vheleer ineedem higed baysaad bgaamuu ma##aas.dor m#lnuud

Зочин
Зочин
2020-06-06 21:48

Гэрчүүдийн мэдээллийг нууцлах хэрэгтэй шүү дээ. Ямар ч эрх зүйн мэдлэггүй юм бэ. Саар�##� мөнгөлөг ха�##�га, тайрм�##� үстэй 20 настай охин. Тэдэнд юу ч тохиолдох юм билээ.

Tanil
Tanil
2020-06-06 22:41

Arcahhagui nohor n boloh ter teneg zaluu iim baidald hurgesen. Ymarch setgetsiin asuudal baihgui. 10jiliin zus tani a. Nohor n iim baidald hurgesen archaagui zaluu bdg.

Саран
Саран
2020-06-06 23:53

Хөөрхий нялх амьтан ирээд л буцаж дээ.

Зочин
Зочин
2020-06-07 12:26

manai erchuud unexeer archaagui ymrch xariutslagagui xuvia bodson m#lnuud arxi uuj xuuxedtei emegteichuudiig xuchirxiildegn nuultgui bolson manai erchuud nutagtaa ingej bgach gsn nutgasa garaad aimxai g###gnuudl bdag Tsaaziin yaliig sergeey

gan
gan
2020-06-07 13:26

Taliigaach huuhdiin aav hariutslaga huleehees z##lshiij iim hereg uildsen bh magadlaltai yum shig sanagdaj bn.Tomchuudiin archaagui uildliin hohirogch n dandaa gem zemgui huuhduudl bh yum daa. So sad.

lll
lll
2020-06-07 13:28
Reply to  gan

Mon taliigaach emegteigees oor emegteitei bsn bh.

Зочин
Зочин
2020-06-07 19:45

Ewiii2 bid bugd turuh gj hichneen zowdoc blee tursunii draa noirgui svv mvvnees ugsuuleed engiin zuil der hichneen ih hymarch stressdej gutrald ordog blee iim hetsuu yed ger buliinhen deerees n gdnii darmt uchruulsan l bailguidee

Зочин
Зочин
2020-06-07 19:47

Hvchtei baiy emegteichudee

Honey
Honey
2020-06-08 02:25

Manai emch nar ch medej l bmaar yum
Hun uvchinii shokond orj uhdeg gsen. Gadaadad amidarch bhda bi hul deeree shil unagaagaad nuguuh chin huld zoogdson. Turgenii emch ni irenguutee medee alduulagch hiisen. Uvdultiin shokond oruulahgui gj.

Zochin
Zochin
2020-06-08 04:53

Sain shalgah heregtei uhsen unen zuviig delgeh heregtei unen zuviig nuun daragduulj bolzoshgui l yum bn daaa

Зочин
Зочин
2020-06-08 16:05

Eviidee Um mani badmi hum

Зочин
Зочин
2020-06-13 00:52

Uneheer heleh ch ug algadaa.Zugeer l nulimas ursaad bna.Evii mini gejdee

Холбоотой мэдээ

Back to top button