Нийгмийн

НМХГ: 90 кг муудсан мах устгаж, 1200 ширхэг гялгар уут хураан авлаа

Үндэсний их баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн,  Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд

наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт байнгын хяналт шалгалт хийгдэж байна.

НМХГ-ын 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

2019.07.11-ний 13 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 2 аж ахуйн нэгжийн 90 кг муудсан махыг устгаж, 0.0035мм-ээс доош 1200 ширхэг гялгар уутыг хураан авлаа.Мөн хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг наадамчин олонд анхааруулж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close