Нийгмийн

Осол гаргасан ачааны автомашины жолооч удаа дараа зөрчил гаргаж байжээ

Өнөөдөр Өлзийтийн авто замын төлбөр хураах цэгийн орчим гарсан зам тээврийн осолд холбогдсон том оврын ачааны автомашины жолооч Г /30 настай/ нь өмнө нь удаа дараа буюу /15 удаа/ замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байсан байна.

Уг жолооч зам тээврийн осолд холбогдох үед жолоодож явсан тээврийн хэрэгслээ хуулийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй зөрчилтэй байсан бөгөөд яг зам тээврийн осолд холбогдохоос нэг цаг орчмын өмнө шинээр баригдсан тууш замын эхлэл хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч зогсоож оношилгоонд оруулаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон үйлдэлд нь зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна. Гэвч уг жолооч урьд өмнө нь олон удаа зөрчил гаргаж торгуулийн арга хэмжээ авахуулсан боловч торгуулиа хуулийн хугацаанд төлж барагдуулж байгаагүй, мөн өөрийн алдаа дутагдлыг анхаарч арилгахгүйгээр цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зөвлөмжийг үл биелүүлэн хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан байна. Удаа дараа замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг жолоочийн буруутай үйлдэл ноцтой осол аваарь гаргахад хүргэдэг болохыг тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
918
918

Цагдаа нар торгох л үүрэгтэй. Өөр юу ч хийдгүй хэн их торгууль бичнэ тэр цагдаа цалин их авна. Хэрэв энэ жолоочийг зөрчилтэй байна гээд замын хөдөлгөөнд оролцуулаагүй байсан бол ийм юм болохгүй байсан байх.

Зочин
Зочин
Reply to  918

Ёстой ёстой

Иргэн
Иргэн

Цагдаа торгоод явуулах биш бүр журамлах байсан юм энэ бол цэвэр цагдаагийн буруу торгуулийн тэр өдөрийн лимит хэмжээгээ л гүйцээж байвал тэр торгуулсан хүн яанав ийнэв хамаагүй гэсэн явцуу хар санаа

Гангаа
Гангаа

Сэтгэлээр битгий унаарай

Зочин
Зочин

Энэ Постнууд мѳнгѳѳ хурааж байна гээд бѳѳн түгжрэл үүсгээд байдаг арай ѳѳр цахим болгож болдоггүй юм байхдаа

Гангаа
Гангаа
Reply to  Зочин

Болгож болно шүү дээ жилдээ авдаг татвар дээрээ 10аас 20 мянга нэмээд болно шүү дээ ийм постч хэрэггүй

Zochin
Zochin
Reply to  Зочин

Ulziitin post arai l bish tend hvn shulah gj l heden tsagda pvv ajildag shde bich tom teregnii jolooch jin toono heterle gl 150k aas baiguulag 1500k hvrtel tegeel ywuulna erun ugsvvr bolon uruu gazar hvnd achaatai mashin zogsj torgno gj yu

Зочин
Зочин

Одоо хөөрхий учруулсан хохирол нь онц их учир явлаа даа.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Нөгөө албан журмын хариуцлагын даатгалын үр өгөөж гээч юм нь одоо л энэ жолооч дээр харагдана даа үнэн эсэх нь Даатгалын компани минь янз бүрийн шалтаг тоочиж бултаж тэнэгтэв ээ энэн дээр л жинхэнэ мөн чанар чинь танигдана шүү

Пүрэвсүрэн
Пүрэвсүрэн

тээврийн хэрэгсэл гэдэг ийм л аюултай хэлж ирэх биш хийсэж эрсэн энэ гайг сэтгэлийн хадтай байшаарай ахын дүүгийн буруу байхгүй шүү

бат
бат

энэ бол даац хэтрүүлснээс гарсан осол цеминт тэвшнээс дээш илүү гартал ачсан байнаа гэдэг нь 60 тонн орчим байнаа гэсэн үг машины масс 18 тонн орчим байдаг гэхээр 78 тонн орчим юм зогсох ямарч боломжгүй стандарт бүх жин 44 т

бат
бат

стандартаас хэд дахин хүнд ачсан машиныг цагдаа нар зөвхөн торгоод л явуулаад байна зам сүйрлээ эвдэрсэн замаас болж хүний амь эрсдэж байна цагдаа нараа торгууль чинь хүний аиьнаас илүү юм уу цагдаагын дарга нараа

бат
бат

энэ осолд цагдаа нар буруутай шүү өөрсдөөсөө зайлуулж тормосгүй болсон гээд яриад даац хэтрүүлсэн гэж огт ярихгүй байна лээ машиных бүх наклаад шатсан байсан гэсэн тийм бол тормос зүгээр л гэсэн үг зөвхөн хэт хүнд ачснаас л зогсох боло

Зочин
Зочин

тормос нь гэнэт ажилгүй болсон бол даатгал хохиролыг төлнө биз дээ жолоочийн хариуцлагын даатгал машиний даатгал байгаа бол хэрэвээ байхгүй бол хэцүү шүү шалгаад л тогтоох байх даа

Алтанцэцэг
Алтанцэцэг

Урьд нь олон удаа зөрчил гаргаж байсан жолооч хаана ч хэзээ ч анхаарал болгоомжтой явах хэрэгтэй ш дээ. Урсгал сөрж болдог юмуу. Яасан хаширдаггүй нөхөр вэ

Холбоотой мэдээ

Back to top button