Нийгмийн

Э.Энх-Амгалан: УИД-т дуудлагаар очихоосоо өмнө охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байсан

Улсынхаа өмнө тангараг өргөсөн онцгойгийн алба хаагч байна гэдэг хүн бүрийн хүсээд хийдэг, амар ажил биш. Хүмүүс хэлдэг дээ. Амархан ажил гэж хаана ч үгүй гэж. Хэдий тийм боловч эх орон, ард түмнийхээ төлөө үүрэг хүлээсэн алба хаагчид амаргүй басхүү алдаж болохгүй хариуцлагатай ажлыг өдөр, шөнийг үл харгалзан хийдэг.

Хэдий хэцүү ч тэдэнд гомдоллох, шантрах эрх үгүй. Ийм л алба хаагчдын төлөөлөл болсон ОБЕГ-ын мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалантай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр өчигдөр/2020.06.07/-ны өдөр Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраахаар гэрээсээ яаралтай дуудагдаж ажилласан билээ.

-Өчигдөр УИД-т гарсан гал түймрийн үеэр автомашинаасаа буугаад хувцсаа сольж буй таны зураг цахим орчинд тарсан. Та зургаа харсан уу?

-Харсан. Маш яаралтай дуудлага байсан учир тухайн үед хувцсаа сольж амжаагүй очсон юм. Хувцаслаж байхад хүмүүс зургийг минь дарчихсан байна лээ.

-Бэлэн байдалд албаныхаа хувцсыг үргэлж авч явдаг уу?

-Тийм ээ. Хэзээ ч дуудсан бэлэн байх үүднээс ажлын хувцас, гал унтраах хэрэгсэл, хамгаалалтын хэрэгслүүдээ машиныхаа ард байнга авч явдаг. Ер нь орхиж болохгүй л дээ.

-Өчигдөр амралтын өдөр байсан шүү дээ. Тухайн үед та юу хийж байв. Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ амарч байв уу?

-Өчигдөр ням гараг байсан. Гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ бага охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм л даа. Хэлтсийн дарга маань залгангуут би гэрээсээ яаралтай гарсан.

-ХҮҮ МААНЬ "МИНИЙ ААВ МУНДАГ” ГЭЭД НАЙЗУУДДАА ОНГИРЧ ЯРЬДАГ-

-Гэр бүлийнхээ тухай манай уншигчдад танилцуулна уу?

-Манай эхнэрийг Э.Уянга гэдэг. Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн багш. Бид хоёр хүүхэдтэй. Хүү маань 7, бага охин минь өчигдөр 4 нас хүрлээ.

-Хүүхдүүд нь аавынхаа завгүй ажлынх нь талаар гомдоллож байв уу. Өчигдөр гэхэд л охиныхоо төрсөн өдрийг орхиод гарсан байна шүү дээ.

-Үгүй шүү. Хүү маань аавынхаа ажлыг сайн ойлгодог. Миний аав мундаг гэж найзууддаа онгирч ярьдаг.

-Хань нь таны ажил мэргэжлийг хэрхэн ойлгож, хүлээн авдаг вэ?

-Хань минь л миний ажлыг хамгаас илүү ойлгож, намайг дэмждэг. Ажлын шаардлагаар гэр бүлийнхээ, хүүхдүүдийнхээ чухал мөчүүдэд хамт байж чадахгүй үе олон. Би Онцгой байдлын албанд 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хань минь л намайг дэмжиж, тусалж ирсэн. Ажлын шаардлагаар гал унтраахаар гэрээсээ олон хоног явах үе цөөнгүй. Өчигдөр л гэхэд намайг галын цэг дээр машинаараа хүргэж ирсэн. Тэгээд холдож чадахгүй машинаасаа хараад хүлээгээд л зогсоод байсан.

-ТҮЙМЭР УНТРААХААР ЯВААД 62 ХОНОГИЙН ДАРАА ГЭРТЭЭ ИРЖ БАЙЛАА-

-Өчигдрийн галыг унтраагаад хэдэн цагийн үед гэртээ харьсан бэ. Гэр бүлийнхэн нь унтчихсан байсан уу?

-Гэртээ ороод цаг харахад 01.00 цаг өнгөрч байсан. Хүүхдүүд маань унтчихсан. Харин хань минь гэртээ хүлээгээд л сууж байсан.

-Магадгүй таныг бэртэж гэмтэх вий гээд унтаж чадахгүй байсан болов уу. Гал унтраах 12 жилийн хугацаанд та биедээ бэртэл авч байв уу?

-Манайхаас хувийн хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг байнга явуулдаг л даа. Тиймээс энэ хугацаанд бэртэж гэмтэж байгаагүй. Хань маань ч надад үргэлж сонор сэрэмжтэй байхыг захидаг юм.

-Иймэрхүү яаралтай галын дуудлагад хэр олон дуудагдаж ажилладаг вэ?

-Саяхан Дорнод руу, Төв аймаг руу түймэрт явж ирээд удаагүй байна. Хөдөө орон нутгийг хамарсан түймэрт явсан нөхцөлд ер нь цөөндөө нь долоо хонодог. Түүнээс дээш сар, хоёр сар ч ажиллах үе бий. Хамгийн удаандаа 62 хоног ажиллаж байсан шүү.

-ХЭН НЭГНИЙГ АВАРЧ ЧАДАХГҮЙ АЛДАХ ВИЙ ГЭХЭЭС ИХ ЭМЭЭДЭГ-

-Амралтын үеэр ийн ажиллахдаа цалингийн нэмэлт авдаг уу?

-ОБЕГ-т ажилладаг учраас улсын хэмжээний обьектын ойр орчимд гарсан галд яаралтай очих үүрэгтэй байдаг. Ийм үед цалингийн нэмэгдэл, урамшуулал бодогддоггүй. Учир нь ийм дуудлага бидний ажлын нэг хэсэг юм. Харин томоохон түймэрт дуудагдаад, ажиллавал цалингаас гадна томилолтын мөнгө олгодог.

-Өчигдөр яаралтай дуудагдаад очход юу бодогдож байв. Гал унтраагаад харих үеийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?

-Хүний алтан амь үрэгдээгүй байгаасай. Хэтэрхий оройтож очих вий гэхээс маш их эмээсэн. Хэдий охины минь мэндэлсэн өдөр байсан ч хэн нэгний эмгэнэлт өдөр бүү байгаасай гэж бодсон. Ер нь дуудлага бүрийн дараа нэг тийм түгшсэн эмээсэн мэдрэмж дагаж байдаг. Хэн нэгнийг аварч чадалгүй, алдах вий гэхээс л их айсан. Хэдийгээр олон хүний хөрөнгө, эд материал үрэгдсэн ч, золоор хүний амь эрстээгүй учраас сэтгэлд өег байлаа. Иймд хүмүүс маань үргэлж сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг үргэлж хангаж байгаасай л гэж хүсдэг дээ.

-Цаг зав гарган бидэнтэй хэсэг хором ярилцсанд маш их баярлалаа.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Таньд
Таньд
2020-06-08 17:25

Хөөрхөн гэр бүл юмаа

Medeed yh gsi hha
Medeed yh gsi hha
2020-06-08 18:09

Aww ymar mundg ymbe❤️❤️❤️????????

Зочин
Зочин
2020-06-08 20:11

Сайн сайхныг хүсэе.

zochin
zochin
2020-06-08 22:40

saihan ger bul.uhaantai sain terguun bna.amjilt

Зочин
Зочин
2020-06-08 23:04

ineeged bga teneg m#lnuud udahgvi oorsdodo n iim zuil bolvol ineehiin harjil bhaas

Zochin
Zochin
2020-06-08 23:19

Hiih estoi tangarag urgusun hen ch l hiine uuniig. Hyrimaa hiij bhdaa orihiod dyydlagand ayvj l bsan. Uuniig ch gesen helevel uy gehev.

Зочин
Зочин
2020-06-09 19:10
Reply to  Zochin

Bayrlalaa tand

netizen
netizen
2020-06-09 14:44
Reply to  Zochin

Хуримаа хийж байгаа явсан гэдэг чинь бас л сайн байна шдээ. Та бас энэ хүнтэй адилхан хүндлэл хүлээсэн хүн байна. Баярл�##�аа 😀 (цаашдаа гэгээлэг байгаарай)

Б. Ганчимэг
Б. Ганчимэг
2020-06-08 23:43

Сайн хань, сайн гэрийн эзэн, мундаг аавдаа эрүүл энх аз жарг�##� хүсье.

Зочин
Зочин
2020-06-09 00:48

Амжилт хүсье.Дайчин нөхөд минь урагшаа

О.Ганзориг
О.Ганзориг
2020-06-09 00:50

Амжилт хүсье. Дайчин нөхөд минь урагшаа бид өргөсөн тангарагаасаа няцахгүйээ.

Мундаг
Мундаг
2020-06-09 02:40

Бахархаж ута бүгдээрээ

Зочин
Зочин
2020-06-09 07:54

г�##� сөнөөгч ,аврагч,авто машины жолооч нарыг магтаж урам өгөх хэрэгтэй тэд мундаг шүү дээ та нараар бахархаж байна шүү

Зочин
Зочин
2020-06-09 10:08

Эмч нар гэж гологдолууд хөөрхий 24 цаг жижүүрт үхэл амьдр�##�ын заагт бгаа өвчтөнтэй байнга тулна. Сайд нь ч тоохгүй хэцүү с�##�бар бнаа цаана чинь цагдаа онцгой бнга соши�##�аар магтуулаастай. Гоё юм өөө

Зочин
Зочин
2020-06-09 19:12
Reply to  Зочин

Avarsan hunii chn tsaana mash olon ger bul nz nohod n bgaa tr buh humus bayrlaj yvdag um shuu.

Haha
Haha
2020-06-09 18:01
Reply to  Зочин

Yu hutsaad bgaan. Hun emchleh gal usruu oroh 2 adilhan bolchihson uu? Emch zunduu l nemelt orlogo hahuuli geed nehej avdag humuus ontsgoigiihond tiim ym bh bish

netizen
netizen
2020-06-09 14:45
Reply to  Зочин

Эмч нартаа ч гэсэн хайртай шдээ <3 Та бас энэ хүнтэй адилхан хүндлэл хүлээсэн хүн байна. Баярл�##�аа ???? (цаашдаа гэгээлэг байгаарай)

zochin
zochin
2020-06-10 12:55
Reply to  netizen

Emch nariin ajillah orchin bol uur l duu avragch nar bol ami urssun ajil hetsvv shvv

Зочин
Зочин
2020-06-09 10:35

Үргэлж мундаг ар т�##� нь бдаг гэргийд нь баярл�##�аа танай гэр бүлд эрүүл энх аз жарг�##� хүсэе

Зочин
Зочин
2020-06-09 11:40

хийх ёстой Ажлаа л хийж байгаа хүмүүс шдээ. байнга ийм сенсацитай ажиллах байсан юмуу кк.

hhh
hhh
2020-06-09 11:56

irgenii hamgaallin baiguullagig gal komandtai negtgeed ontsgoi baidalin alba bolgosnig odo hvrtel oilgodoggvi yum. galiihan ni galaa untraagaad avrahinhan ni avrah ajillagaagaa hiigeed yvbal zvgeer yumsan. uchir ni ene ih ajilin hajuugaar

hhh
hhh
2020-06-09 11:57

m#lin gots haldvart enee teree bvh zvild daichlagdan yvdag.

Зочин
Зочин
2020-06-09 13:58

Uul ni ter gereesee shuud ireed mashinii hajuud huwtssa solij bgaa zurag ene hunii zurag bish ldee????

netizen
netizen
2020-06-09 14:46
Reply to  Зочин

source? эх сурв�##�ж юу байна? 🙂

Зочин
Зочин
2020-06-09 14:32

Мундаг з�##�уу гэр бүлд амжилт урамшуул�##� нэмэгдэл авдаггүй бидний ажлын зорилго ажлын маань нэг хэсэг гэж ухамсарладаг энэ ажилчдын ажлыг үнэлж баймаар юмаа үнэхээр зоригтой чадварлаг дайчин юмаа

nymka amraa
nymka amraa
2020-06-09 16:40

Emoji harhaar ineesen uuralsan niit 45 bn ene hed yawch ervvl bus sanagdlaa iim hvmvvs ym oilgohgvi bol zvgeerl mongoloos z##l gej helmeer bn. Ongoigiin alba haagchiddaa gvnee talarhay, yamarch nohtsol baidald ayuliig orsoj chaddag mundag .

Зочин
Зочин
2020-06-09 19:09

Gal komand, ontsgoi, turgen, tsagdaa tsereg gd ars tumniihee toloo noir hoolgui, tsag nargui, tsastaid ch borotoid ch, haluund ch huitend ch alba uurgee uhamsarlan mundag ajilladag ta buhendee bayrlalaa. ta nar bol superhero shuu????????❤️

Зочин
Зочин
2020-06-09 19:16

Emch , tsagdaa, ontsgoi, tsereg, TUK-n ajilchidion tsaling bldg bl hangalttai nemees uramshuulal, tetgever, hongololt zeeliig n tultal l ogdog blgoh umsan daa. Iim humusiig hrad oorin erhgu orovdoj bs baharhdag shu bayrlalaa

Зочин
Зочин
2020-06-11 23:46

duu nartaa az jargal husie

Зочин
Зочин
2020-06-13 08:28

Улсын мөнгөөр сурч төрөөс ц�##�ин хувцасаа да�##�гадаг хүний хийх ёстой л ажил. Илүү юу хүсэхэв дэн

Холбоотой мэдээ

Back to top button