УЛС ТӨР
САНГИЙН ЯАМ: Польшид сурдаг оюутнуудын тэтгэлгийг олгосон

Польш улсад суралцаж буй 130 гаруй Монгол оюутны тэтгэлгийг олгохгүй байгаагаас зарим нь нутаг буцах хүсэлт гаргасан тухай мэдээлэл цацагдсан.
Польш улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд дээрх асуудлаар өнөөдөр шаардлага хүргүүлэхээр товлоод байсан. Гэвч шаардлагыг Сангийн яам өчигдөр /2020.06.09/ биелүүлсэн тул мэдээлэл хийхгүй гэж төгсөгчдийн төлөөлөл мэдээлсэн.
Харин өнөөдөр Сангийн яамнаас: Польш дахь оюутнуудын тэтгэлгийг өчигдөр олгосон. Гэвч оюутнуудын эцэг эхээс гомдолтой байгаа тул асуудал шийдэгдэх хүртэл Улсын онцгой комиссоос энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хориглосон гэдэг мэдээллийг өгч байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.