ЭДИЙН ЗАСАГ

ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк Засгийн газрын өр 29 сая еврог тэглэлээ

ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW) болон Глобал сангаас Монгол Улсын Засгийн газар хооронд "Өр хөрвүүлэх хэлэлцээр" хийлээ. Энэ хүрээнд Монгол Улсын төлөх 29 сая еврогийн өрийг эргэн төлөгдөхгүйгээр, буцалтгүй тусламж болгон хөрвүүлсэн байна.

“Өр хөрвүүлэх хэлэлцээр”-т Сангийн сайд Б.Жавхлан, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Зүүн ба Зүүн Өмнөд Ази бүс хариуцсан Захирал Франк Боне, тус банкны Ерөнхий Портфолио Менежер Андреа Годон, Глобаль сангийн Гүйцэтгэх захирал Питер Сандс нар гарын үсэг зурлаа.

Буцалтгүй тусламж хэлбэрт хөрвүүлсэн энэхүү 29 сая еврог Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулна гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2024 15:59

анх удаа та�##�амжтай мэдээ сонслоо

Зочин
Зочин
12 сар 10, 2024 21:53

Мөнгөний үнэ цэнийг мэддэг хүмүүс бидний өмнөөс баярлаад сэтгэлээсээ инээж байхад манай хүн тоож байгаа шинж даанч �##�га харагдана.

Холбоотой мэдээ

Back to top button