Нийгмийн

Энэ онд 115 мянган суудлын автомашиныг нэг тэрбум гаруй ам.доллароор импортолжээ

Гадаад худалдааны тэнцэл оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 1.4 орчим тэрбум ам.доллароор бага гарлаа 

Монгол Улсын оны эхнээс 11 дүгээр сар дуусталх хугацаанд 25.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар тайлагналаа. Экспорт, импорт аль аль талдаа өссөн ч гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 1.4 орчим тэрбум ам.доллароор бага буюу дөрвөн тэрбум ам.доллар байна.

Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээс чулуун нүүрс, төмрийн хүдэр өмнөх оны мөн үеэс 20-30 орчим хувиар өсжээ. Энэ онд Монгол Улс 78 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаа бөгөөд одоогоор 74 сая тонн буюу 94 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 6.9 хувиар нэмэгдсэн бол ямааны угаасан ноолуурын экспорт өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурчээ.

Импортын дийлэнх хэсгийг нефтийн бүтээгдэхүүн, суудлын автомашины импорт бүрдүүлсэн хэвээр байна. Тайлант хугацаанд 115 мянга 633 суудлын автомашиныг нэг тэрбум гаруй ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо.

Үүнээс гадна улаанбуудайн гурилын импорт 6.6 дахин, улаанбуудай 1.8 дахин, ургамлын тос 28.5 хувиар, элсэн чихрийн импорт 33 хувиар өсжээ.

2024 оны эцэст гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.9 тэрбум ам.доллар хүрч, худалдааны тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарах төсөөлөл бий хэмээн Сангийн яам мэдээллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
DR. MANIPAL
DR. MANIPAL
12 сар 11, 2024 10:42

Бүгдэд нь энэ өдрийн мэнд,

Та бөөрийг мөнгөөр ​​зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манип�##� эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.

Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг сан�##� болгож байна. Би Манип�##� эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд �##�дартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.

Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу:
[[email protected]]

Хүндэтгэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button