ЭДИЙН ЗАСАГ

Нэг хүнд ноогдох өр 2017 онд 19 сая байсан бол 2020 онд 28 сая төгрөг болжээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн сахилга батыг чангатгаж, бүсээ чангалан зүтгэсний хүчинд АН-ын засгийн үед тавьсан 8.5 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулаад байна гэх таатай мэдээлэл тархсан. Өөрөөр хэлбэл МАН засагласан дөрвөн жилд манай улс өрийн дарамтаас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөж, хоолойд тулсан их өрийг цэгцэнд нь оруулаад байгаа гэв.

Тэгвэл бид У.Хүрэлсүхийн Засгийн газрын ТӨЛСӨН ӨР 8.5 их наяд юм бол ТАВЬСАН ӨР хэдэн төгрөгөөр өссөн бэ гэдгийг хүргэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сард Ерөнхий сайд болж, Засгийн газраа эмхлэн байгуулж байв.


2017 оны зургадугаар сарын 30 өдрийн байдлаар Монгол Улсын өрийн хэмжээг 25.2 тэрбум ам.доллар гэж тооцсон бөгөөд энэ нь нэг хүнд ногдох өрийн хэмжээ 7800 ам.долларт хүрсэн үзүүлэлт юм. Энэ нь одоогийн ханшаар тооцвол нэг монгол хүнд /7800x2450=19.110.000 төгрөг/ 19 сая төгрөгийн өр ногдож байна. Харин ДНБ-ээр харьцуулсан дүнгээр 186 хувьд хүрсэн байна.

2019 оны сүүлийн улирлын байдлаар манай улсын нийт өр 29 тэрбум ам.долларт хүрчээ. Эдгээрийн 18.2 тэрбум нь аж ахуйн нэгж, компанийн зээл. Харин 2.2 тэрбум нь арилжааны банк, хоёр тэрбум нь Монголбанкны, 7.2 тэрбум нь Засгийн газрын өр.

2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр өнөөдөр 30.6 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл нэг монгол хүнд 28 сая төгрөг ногдож буй гэсэн үг юм. Үүнээс 7.7 тэрбум ам.долларыг нь Засгийн газрын өр.

2016 оны төгсгөлтэй харьцуулбал Засгийн газрын өр 46 орчим хувиар өсжээ. Энэ хугацаанд Монгол Улсын нийт гадаад өр 24 орчим хувиар өссөнийг харахад Засгийн газрын өр бусад ангиллын зээлээс илүү эрчимтэй нэмэгдсэн нь харагдаж байна.

Монгол Улс нийт гадаад өрийн хүүгийн төлбөрт жилд 1.3 тэрбум ам.доллар төлж буй. Энэ нь ДНБ-ий 17 хувьтай тэнцэх аж. 1.3 тэрбум ам.доллар нь импортын гурав орчим сарын хэрэгцээг хангах хэмжээний валют.

-2021 ОНООС ТОМООХОН БОНДУУДЫН ТӨЛӨЛТ ЭХЭЛНЭ-

Энэ оны долдугаар сард БНХАУ-тай байгуулсан своп хэлцлээр авсан 2.7 орчим тэрбум ам.долларын зээлийг сунгах, сунгахгүй талаар ярина. Энэ бол сонгуулийн маргааш биднийг угтах эдийн засгийн бодит орчин.

Мөн 2021-2024 онд буюу ирэх дөрвөн жил Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Чингис бондын эргэн төлөлтүүд хүлээж байна. Өөрөөр хэлбэл, 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх учиртай.

Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс гурав дахин давсан дүн юм. Нэг бондын өрийг төлөхийн тулд нөгөө бондыг босгож явсаар энэ байдалд хүрээд байгаа нь бодит үнэн билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАМАГ МОНГОЛ
ХАМАГ МОНГОЛ
2020-06-11 09:10

ХҮН НАМЫН ЗАЛУУС Л ЭНЭ УЛС ОРНЫГ ӨӨД НЬ ТАТНА

mongol huuhen
mongol huuhen
2020-06-11 09:14

uul n owoo gaigui setgej bg nam HYN nam bsn. Hyn namiig samraad hayachihsan l daa haramsaltai n.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-06-11 09:34

МАН яаж идсэнийг бүх хүн мэднэ.Тэд зөвхөн дундаас дээш давхаргын баячууд болон чинээлэг иргэдэд л үйлчилдэг.Хүрэлсүх жирийн иргэдийг сүрдээлхээс биш эмзэг,ядуу давхаргын төлөө юу ч хийгээгүйг ард түмэн мэднэ. Ахмад настнаа хүртэл 2 хуваасан

Зочин
Зочин
2020-06-11 09:49

Ийм хөлдүү сагсуу овилгогүй боловсролгүй нөхөрөөр Ерөнхий сайд хийлгэхээр Монгол улс дампуурах нь тодорхой шүү дээ. Хар з�##�уугаараа нам дагасан ямар ч боловсролгүй нөхөр өнөөдөр Ерөнхий сайд хийж байна ш дээ. Хадг�##�амжиндаа 2 тэрбумтай кккк

Зочин
Зочин
2020-06-11 10:49

Энэ одоо энэ тэнд очоод ёслоод явах юм Ким Жон Ун шиг.Хамга�##�агч нар холд намайг ард түмэн хамга�##�на ч гэх шиг.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-06-11 15:23

Наад их мөнгийг чинь идэж уучаад бас цадаагүй дахин сонгогдох гэж аюулт өвчнийг ч тоохгүй сонгууль гэж үхэлдэж байгаа МАН юутай аймаар. Монголчуудын 80 хувь нь амьдр�##�даа 28 сая төгрөг барьж үзээгүй байж яаж өртөй болчив доо.

Ард түмэн
Ард түмэн
2020-06-12 02:48

Юу ч бүтээгэгүй. Ганц ч бүтээн байгуул�##�т бүрэн дуусгаагүй. Жишээ нь: Дарханы зам юун 4 эгнээ хуучин 2 эгнээг нь шинчлэх ажил 30%тай, н�##�айхын зам 80%тай, шинэ гүүр 80%тай. Өөрсдийг нь сонговол гүйцээнэ.

Ард түмэн
Ард түмэн
2020-06-12 02:54

Өмнөх засгийн үед бий болгосон бүхнийг устгасан. 2016 онд доллар 1700 байсныг эхний 3 сардаа 2200 болгосон бол одоо 2800 хүрсэн. Маш их хөрөнгө хувьдаа идээд хөөн хэлцэх хугацаа дууссан нэрээр бүгд цагаадсан

Ард түмэн
Ард түмэн
2020-06-12 03:00

Төрийн бүрэн хамга�##��##�ттай ордондоо хүн �##�чаад инээгээд сууж байсан. Яам тамгын газарт очсон гар хөлүүд нь бие биенээ төрийн яаман дээрээ �##�чихаад архи уугаад сууж байсан

Ард түмэн
Ард түмэн
2020-06-12 03:06

Сонгуульт хугацаа нь дуусаагүй байхад УИХ гишүүд нь хүчингийн хэрэг, хүн амьны хэрэг, авилга хээл хахуул, улс хөрөнгө хувьдаа завшсан гэх мэт хэргээр шүүхийн ха�##�га татаад зогсохгүй шоронд сууж байна

сайхан үг, хөтөлбөрт бүү итгэ
сайхан үг, хөтөлбөрт бүү итгэ
2020-06-12 08:31

дарханы ЗАМЫГ 6 САРД АШИГЛАЛТАД ӨГНӨ ГЭЖ АМЛААД Л БАЙСАН. яасан??? 30 жил төр бариад эх орныг минь 30 тэрбум долларын өрөнд оруулж, АВЛИГЫГ төрийн бүх түвшинд цэцэглүүлсэн МАН, ан - Д ОДОО итгэл ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГ АЛГА. сайхан ЯРИНА, САЙХАН ХӨТ

ШИНЭ ХҮЧИН
ШИНЭ ХҮЧИН
2020-06-12 08:44

УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН БОЛОХ ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД ЭНЭ УЛС ОРНОО УЛС ШИГ УЛС БОЛГОЖ АРД ТШМНЭЭ ЯДУУРЛААС ӨРНИЙ ДАРАМТААС ГАРГАХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ. ХҮН МАРТАХ ГАЗАР ГЭСЭХ ХОЁР ХУРДАН ГЭДЭГ ШИГ АН МАН ЯМАР БАЙСНЫГ МАРТЛАА ГЭЖ ҮҮ АРД ТҮМЭН МИНЬ

Холбоотой мэдээ

Back to top button