Нийгмийн

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочийг 20.000 төгрөгөөр торгоно

Тээврийн цагдаагийн албанаас “Гарцаараа гарцгаая” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд байрлах явган зорчигчийн гарцны орчимд хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж эхэллээ.

Учир нь сүүлийн үед иргэд зөвшөөрөгдсөн явган зорчигчийн гэрлээр гарцаараа гарч чадахгүй машинд мөргүүлж, гэмтэх амь насаа алдах тохиолдол ихэсч байгаа тоон мэдээлэл бий. 2020 оны эхний тавдугаар сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослын 8117 дуудлага ирснээс 130 хүний амь нас хохирч, 2124 гэмтсэн байна.

Эдгээр гэмтсэн хүмүүсийн 80 орчим хувь нийслэл хотод явган зорчигч хэлбэрээр гарцтай гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэж зааж өгсөн байдаг.

Уг дүрмийн заалтыг зөрчсөн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу 20 нэгжээр торгох хариуцлага оногдуулдаг гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-12 18:21

Зүйтэй. Дэмжиж байна

Зочин
Зочин
2020-06-12 18:52

ЁО ЁО НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМААР ГАРНА ГЭДЭГ Ч ТАМ БОЛСОН ШҮҮ ДЭЭ ......МАШИН УНАСАН МАЛНУУД НЬ ДАИРЧ АЛЧИХ ГЭЭД ....... ТОРГУУЛАА ТӨЛӨӨГҮИ ЖОЛООЧ НАРЫН ЭРХИИГ НЬ ХАСААЧЭЭ..........

Зочин
Зочин
2020-06-13 10:39

бага байна 100000 болго

Холбоотой мэдээ

Back to top button