Сурвалжилга, Нийтлэл

“Бурхан багш”-ийн дүрийг бүтээсэн Химаншу Сони гэж хэн бэ

Үдэш бүр МҮОНРТ-ээр Энэтхэгийн “Бурхан багш” олон ангит уран сайхны кино үзэгчдэд хүрч байгаа билээ. Монголчуудын Бурхан багш гэж нэрлэж заншсан Гаутама Буддагийн гэгээрэл, эргэл мөргөлийн түүхийг харуулсан эл кино сонгуулийн синдромтой цаг үед хүмүүсийн сэтгэл зүйг түр зуур ч болов “өөр газар” аваачиж чадаж байна.

Хинди хэлээр хийгдсэн тус кино хамгийн анх 2013 онд цацагдаж байжээ. Ингээд 2014 онд Шри Ланкад, 2015 онд Өмнөд Солонгос, Тайланд, Перуд, 2016 онд Камбож, Германд, 2017 онд Америк, Канад, Англид албан ёсны эрхтэйгээр гарчээ.

Buddha | Netflix

Кино хамгийн анх үзэгчдийн хүртээл болоход түүх шашны эх сурвалжийн хувьд зөрүүтэй зүйлс цөөнгүй хийгдсэн гэх шалтгаанаар Непалчууд эх орондоо гаргахыг хориглож байв. Тухайлбал Гаутама Буддаг Энэтхэгт төрсөн гэж харуулж буй нь алдаатай гэж Непалчууд үзжээ.

Харин манай улсад ийн 2020 онд, ид сонгуулийн үетэй давхцан гарч таарч байна. Энэ цуврал нийт 55 ангитай. Яг одоо Сиддарт нэгэнт гэгээрэлд хүрч, Гаутама Буддагийн дүрийг олсон тул шашны хувьд цөөн чухад өгүүлэмж бүхий анги гараад удахгүй дуусах юм.

Buddha | Netflix

Тэгвэл нөгөө талд Сиддартын буюу Буддагийн дүрийг бүтээсэн жүжигчин монгол үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Ер монгол гэлтгүй дэлхий нийтийн хараанаас ер гардаггүй Химаншу Сонигийн тухай сонирхолтой баримтуудыг энд дурдъя.


  • Жинхэнэ нэр: Химаншу Сони
  • Дууддаг нэр: Сони
  • Мэргэжил: Жүжигчин
  • Өндөр: 175 см
  • Жин: 75 кг
  • Нүдний өнгө: Бор
  • Үсний өнгө: Хар
  • Төрсөн огноо: 1989 оны хоёрдугаар сарын 1
  • Нас: 31
  • Төрсөн газар: Энэтхэгийн Ражастан дүүрэг
  • Орд: Хумх
  • Үндэс угсаа: Энэтхэг
  • Сургууль: Жайпурын “Тагоре” олон улсын сургууль
  • Их сургууль: Жайпурын худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль
  • Анхны тоглосон кино: “Дваркадээш” телевизийн ОАУСК, 2011 он
  • Шашин, шүтлэг: Хиндуизм
  • Хобби: Жолоо барих, аялах, дуулах
  • Дуртай хоол: Шарсан тахиа, пицца
  • Дуртай жүжигчин: Ранбээр Капор
  • Дуртай өнгө: Хар, улаан, хөх
  • Дуртай брэнд: Tommy Hilfiger
Himanshu Soni: Going to parties cannot get me a role - Times of India

Тэр 2015 онд кино продьюсер Шийтал Сингтэй гэрлэлтээ батлуулж байсан ч удалгүй хоёр тийш болжээ. Одоогоор тэр ганц бие, хүүхэдгүй нэгэн.

Цахим орчноос олдох мэдээллүүдэд Сониг согтууруулах зүйлийн ундааг нэлээд дуртай хэрэглэдэг гэж бичжээ. Түүнчлэн олон нийтэд хамгийн ихээр танигдсан дүр нь Будда биш, “Нээли Чаатри Ваалэ” сериалын Шийва бурхны дүр аж.

Belated wishes of Himanshu Soni for Dalai Lama

Химаншу Сони одоог хүртэл дандаа Хиндуизмын бурхад, шашны холбогдолтой дүрүүдэд тоглож ирсэн. Эдгээрээс хамгийн нэр хүндтэйг бас хамгийн чадмаг бүтээж чадсан нь Гаутама Будда гэж кино шүүмжлэгчид бичдэг байна.

Сони нэгэн ярилцлагадаа, “Будда бол миний бүх л карьерийн түүхэнд тохиолдсон хамгийн хүнд дүр байсан. Түүний дүрийг бүтээхийн тулд би юу байдаг бүхнээ шавхсан” хэмээн ярьж байжээ.

Himanshu Soni: I will never play God again

Тэр одоо ямар ч уран бүтээлийн саналыг хүлээж авахгүй байгаа. Шашны ном сургаалиудыг унших, өөрийгөө боловсруулахад ихэнх цагаа зарцуулж буй гэж ойр дотныхон нь хэвлэлд ярьдаг. Ямартай ч гадаадын улс орнуудаас кинонд тоглох хэд хэдэн саналыг түүнд ирүүлсэн байна.

Himanshu Soni on Twitter: "We are addicted to our thoughts. We ...

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Priligy
Priligy
2021-09-26 09:54

Ou Acheter Nolvadex

Viagra
Viagra
2021-10-30 02:58

Gabapentin Overnight Delivery

Propecia
Propecia
2021-10-31 15:52

Propecia Magistrale

viagra clitoris
viagra clitoris
2021-11-03 03:37

Robaxin Mail Order

buy cialis online with a prescription
buy cialis online with a prescription
2021-11-09 18:43

Cialis 2.5 Mg Price

Lasix
Lasix
2021-11-12 13:32

Online Dapoxetine

Prednisone
Prednisone
2021-11-12 16:48

viagra farmacias online

buy priligy cheap
buy priligy cheap
2021-11-14 06:30

Propecia Discount Merck

Stromectol
Stromectol
2021-11-14 08:37

Cialis 20 Controindicazioni

gabapentin use
gabapentin use
2021-12-04 22:49

Penegra

Холбоотой мэдээ

Back to top button