НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Их хотын хэрэглээнд нийцсэн хоёр давхар, цахилгаан автобус

2020-2021 оныг нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксийг үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн нийслэлийн удирдлагууд төлөвлөсөн. Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээнд явах хоёр давхар цахилгаан автобусыг энэ сарын 14-нөөс эхлэн туршиж эхэлсэн билээ.  

Тус автобустай танилцахаар бид "Зорчигч тээвэр III” ОНӨААТҮГ-ыг зорьсон юм.

Баазын хашаанд арав гаруй автобус байх ба давхар автобус тусдаа наана нь байв. Очоод харвал тус автобусыг цэнэглэж байлаа.

Цэнэглэх зуур автобустай танилцав.

Нэгдүгээр давхартаа нийт дөрвөн камертай. Автобусны урд талд гурав нь байрлах бөгөөд нэг нь орох хаалга руу, нөгөө нь заал руу, гурав дахь нь гадагш харсан байрлалтай. Харин дөрөв дэх камерыг автобусны хойд хэсэгт байрлуулан, хойд хаалга руу харуулжээ.

Харин дээд давхартаа хоёр эгнээ бүхий 40 суудалтай. Дээврийн шилэн цонхоор нь нарны гэрэл орж, гэрэлтүүлж байлаа. Мөн урд хэсэгт нэг хяналтын камер байрлана.

Түүнчлэн жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай гэж "Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын жолооч Ж.Нацаг онцлов. Түүний давхар автобус жолоодсон сэтгэгдлээс хуваалцлаа.

-ИЛҮҮ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХАРИУЦАЖ ЯВАХ УЧИР ТЭР ЧИНЭЭГЭЭРЭЭ ХАРИУЦЛАГА НЭМЭГДЭНЭ-

-Та тээвэрт яваад хэр удаж байгаа вэ?

-Би 10-аад жил автобус жолоодож байна.

-Анх давхар автобус жолоодоход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би гурван удаа туршилтаар явсан. Давхар автобус маань автомат араатай учир явдал зөөлөн, биед илүү эвтэйхэн санагдсан. Гэхдээ илүү олон хүний амь насыг хариуцаж явах учраас тэр хэрээр хариуцлага нэмэгдэж байна.

-Давхар автобус жолоодох нь энгийн автобуснаас юугаараа ялгаатай байв. Жолоодох явцад хүндрэлтэй зүйл гарсан уу?

-Энгийн автобусаас өндөр учраас троллейбусны шугамтай ойрхон учраас эвгүй байсан. Баруун 4 зам болон Төв шуудангийн том уулзварууд дээр троллэйбусны шугамыг ойрхон татах боломжгүй тул бага зэрэг доошоо унжсан байдаг юм. Үүнээс өөр асуудалгүй ээ.

-"Д” АНГИЛАЛТАЙ МЭРГЭШСЭН ЖОЛООЧ БҮР ЖОЛООДОХ БОЛОМЖТОЙ-

Харин автобусны талаар "Зорчигч тээвэр III” ОНӨААТҮГ-ын ТТХ-ийн дарга О.Лувсандагваас зарим зүйлийг тодрууллаа.

-Хоёр давхар автобусны жолооч ямар нэгэн тусгай үнэмлэхтэй байх шаардлагатай юу?

-Монгол Улсын автотээврийн стандартад автобусны жолооч нь ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсролтой, автобусны жолооч бэлтгэх тусгай дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн "Д” ангилалтай, мэргэшсэн жолооч, 21-аас дээш насны хүн байна гэж тусгасан. Угсраа автобусны жолооч нь дээрх шаардлагыг хангасан жолоочийн мэргэжлийн "Д” ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил жолоодож дадлагажсан, мэргэшсэн жолооч байна гэж заасан байдаг. Энэ шаардлагыг хангасан жолооч тус автобусыг жолоодно.

-Эдгээр автобусыг хаанаас оруулж ирж байгаа вэ?

-БНХАУ-ын "Nanjing Golden Dragon Bus” компанийн "Skywell” гэдэг нэртэй автобус. Дан автобусыг 2019 оны долдугаар сард оруулж ирсэн. Энэ хугацаанд бид туршилт, судлагааныхаа ажлыг хийсэн. Нийт 48 мянган км зам туулаад байна. Үүний дараа давхар автобусыг оруулж ирсэн. Төслийн хүрээнд давхар 10 автобус, дан 36 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа.

-Автобусыг хэрхэн цэнэглэх вэ?

-Эко автобус маань өөртөө цахилгаан тэжээлээр цэнэглэгч төхөөрөмжтэй. Энэ нь энгийн болон супер цэнэглэгч гэх хоёр төрөлтэй. Энгийн цэнэглэгч нь 2 цаг 30 минут цэнэглэж 220 км зам туулна, супер цэнэглэгч нь 1 цаг орчим цэнэглэж 350-400 км зам туулна. Давхар автобус нь 100 хувь цэнэглэгдлээ гэж үзэхэд 80 хувиар 400 орчим км зам туулах чадвартай. Харин дан автобус нь 200-250 км туулах чадвартай.

Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны зургаан жилийн хугацаат зээлээр  авч байгаа юм. Давхар автобусны нэг бүрийнх нь үнэ 200 мянган ам.доллар. Эхний ээлжинд хоёр давхар цахилгаан автобус 10, энгийн цахилгаан автобус 36, нийт 46 цахилгаан  автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, эрчим хүчний 4 дэд станц худалдан авч, техникийн паркаа шинэчлэхээр бэлтгэл хангажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-07 14:29

Давхар дүүжин такси

buy azithromycin 500mg
buy azithromycin 500mg
2021-09-25 10:51

Amoxicillin Capsules

generic viagra images
generic viagra images
2021-11-01 08:47

cialis and antifungals

Stromectol
Stromectol
2021-11-01 22:28

Acquisto Cialis Contrassegno

cheap real viagra
cheap real viagra
2021-11-02 07:54

Cialis Mit Antibiotika

propecia viagra combined
propecia viagra combined
2021-11-08 17:31

Kamagra En Pharmacie

Lasix
Lasix
2021-11-10 20:31

Allegra Doxycycline Keflex

Priligy
Priligy
2021-11-11 04:50

Comprar Cialis Buen Precio

Prednisone
Prednisone
2021-11-12 05:33

Propecia Y Finasteride

covid 19 plaquenil
covid 19 plaquenil
2021-12-05 19:17

isotretinoin isotret

hydroxychloroquine sulfate for sale
hydroxychloroquine sulfate for sale
2021-12-07 16:50

Presidone On Line

gabapentin interactions
gabapentin interactions
2021-12-10 18:11

Kamagra Doctissimo

Холбоотой мэдээ

Back to top button