Францын Дижон хот руу чеченүүд дайрч, үймээн үүсгэж байна

Франц улсын зүүн бүсийн Дижон хотод гарсан эмх замбараагүй байдал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Тодруулбал, Умард Африкаас гаралтай иргэд голлон амьдардаг тус хотын ядуу дүүрэг Гресиллд уг хэрэг гарсан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус дүүрэгт 16 настай чечень залуу халдлагад өртсөнөөс бүх зүйл эхэлжээ. Залуугийн өшөөг авахаар хотын чеченүүдээс гадна Францын өнцөг булан бүрээс, Бельги, Германаас чечень иргэд Дижонд ирцгээсэн байна.
Даваа гарагийн орой нүүрэндээ баг зүүж, зэвсэглэсэн этгээдүүд Гресилл дүүрэгт цугларан агаарт хий буудаж, хяналтын камернуудыг эвдэн, хогийн сав, автомашинуудыг шатааж эхэлжээ. Цагдаа нар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хүчирхийллийг зогсоож, дөрвөн этгээдийг баривчилсан байна. Францын дотоод хэргийн дэд сайд Лорен Нюнез өчигдөр тус хотод очиж, танхай этгээдүүдийн үйлдлийг таслан зогсооход бүх хүчээ дайчлахаа амлажээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: france24.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.