ДЭЛХИЙ
Хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчдийн байрыг дэлбэлжээ

Өчигдөр /2020.06.16/ БНАСАУ хоёр Солонгос хоорондын харилцааны гол цэг болсон хамтарсан төлөөлөгчдийн байрыг дэлбэлсэн тухай БНСУ-аас мэдэгджээ. Тус явдал орон нутгийн цагаар мягмар гаргийн 14:49 цагт Хойд Солонгосын хилийн Каэсонг хотод болсон байна.
Нөхцөл байдал хурцдаж байгаа тул БНСУ-ын зүгээс хилийн хяналтаа сайжруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Зарим судлаачид Хойд Солонгосын эсрэг тавьсан олон тооны хоригоос болж ийм шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа аж.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: reuters.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.