
Өнгөрсөн жил төрийн наадамд түрүүлсэн, улсын аварга Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Улмаар Баяр наадмыг зохион байгуулах хорооноос тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид ӨРГӨН БАРЬСАН юм. Үүний сацуу ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ.
Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн.
Өчигдөр (2020.06.17) шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, цолыг нь хураан, барилдах эрхийг хасах нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь түүний цолыг хураахаас болсон гэсэн үг огт биш.
Жил дамнан сунжирч буй энэ асуудал цаашид ч нэлээд удах магадлал өндөр. Учир нь Э.Оюунболд шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. За, тэгээд саяных шигээ хэд, хэдэн удаа шүүх хурлыг хойшлуулбал овоо цаг хожно. Ерөөс түүний гол зорилго нь барилдах эрхээ хасуулж, цолтойгоо үлдэх гэж хардах хүн олон.
Э.Оюунболдын допингийн асуудалтай зэрэгцэн хэд, хэдэн ноцтой асуудал сөхөгдсөн. Тэдгээрийн нэг нь Допингийн эсрэг үндэсний төвийн хоёр эмчийн авлигын асуудал. Гавьяат эмч Ч.Насанбат нарын хоёр эмчийг бөхчүүдээс авлига авсан, допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шалгаж буй. Шалгалтын явцад улсын наадмын өндөр даваанд барилдсан 36 бөх авлига өгсөн нь илэрсэн гэх. Хэрвээ энэ шуум үнэн бол үүнийг зарлахгүй яагаад хав дарж буй нь өөрөө но-той асуудал. Нэг хэсэг допингийн асуудлаар хүчтэй дуугарч, тэмцэхээ илэрхийлсэн бөхчүүд яагаад чимээгүй болов. 36 бөхийн асуудал сөхөгдсөн нь үүнд нөлөөлсөн байх магадлалтай.
Э.Оюунболдын цолыг одоогоор албан ёсоор хураагаагүй, барилдах эрхийг нь хасаагүй. Тэгэх санал л гаргасан төдий. Бүрэн эрх нь ганцхан Ерөнхийлөгчид л бий.
Ерөнхийлөгч отгон аваргын цолыг хураах эсэх шийдвэрээс бүх зүйл шалтгаална. Тодорхой шийдвэр гаргасных нь дараа л Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдэд цол нөхөж олгох эсэх асуудал шийдэгдэнэ.
Э.Оюунболд аварга Хэнтий аймгийнх, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутаг. Сонгуулийн жил Хэнтий нутгийн аваргаа хэрхэх нь олны анхаарлыг татаж буй. Мөн допинг илэрсэн Д.Цэрэнтогтох Ерөнхийлөгчийн нутгийнх. Ерөнхийлөгч Х.Баттулга нутгийнхаа отгон начинг хэрхэн бол. Цаагуураа тохиролцоод өнгөрөхийг ч байг гэх газаргүй. Өмнөх жилүүдэд допингийн асуудлыг ингэж удаан шийдсэн тохиолдол үгүй. Допинг илэрлээ, хэрэглэсэн тунгийнх нь хэмжээнээс хамаараад тодорхой шийтгэл ногдуулдаг байсан шүү дээ.
Энэ мэт асуудлаас шалтгаалан Э.Оюунболдын допингийн асуудал мөддөө шийдэгдэхгүй. Э.Оюунболдын цолыг хураах, түүнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгох эсэхээс их зүйл шалтгаална, уг нь. Адаглаад Н.Батсуурь даян аварга болохоос авхуулаад бөхчүүдийн эрэмбэ өөрчлөгдөнө.
Гэтэл энэ асуудал сунжирч явсаар улсын наадмаас өмнө шийдэгдэхгүй бол яах вэ. Мэдээж Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй гараагүй тул Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох хоёрт барилдах эрх нээлттэй. Тийм холион бантан болох ч эрсдэл бий. Улсын наадмаас өмнө энэ асуудыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Тэгээсэй гэх хүлээлт наадамчин олонд төдийгүй бөхчүүдэд бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөхийн цолыг МУ-ын Ерөнхийлөгч олгодог нь байдлыг улам ээдрээтэй болгож байна. Аливаа спортын амжилт, дүнг хариуцсан холбоо, наадмын хороо нь мэдээд өгдөг нийтлэг жишгээр цааш хөгжмөөр юм. Сэргээш хэрэглэсэн, ёс зүйгүй, авилг�##� бөхчүүд �######�
Цолыг давж байж авдаг учраас чоно борооноор гэдэг шиг замаар цол нэмэх нь зүй бус болно тиимээс Оюунболд Цэрэнтогтох нарт унасан бөхчүүд цол ахина гэж бүү горьд ичиж амьдар
МОНГОЛЫН ХУУЛИЙН САЛБАР ОДОО Л ЗӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЖ БАЙНА ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД ХЭРГЭЭ ШИЙДҮҮЛЖ БАЙНА ХУУЛЬ БУС АВАРГА ИЛЧЛЭГДЛЭЭ ЭДИЙН ЗАСАГ УДАХГҮЙ СЭРГЭХИЙН ЭХЛЭЛ БОЛГОН ХҮН НАМЫН ШИЛДЭГ ЭДИЙН ЗАСАГЧ ЗАЛУУСЫГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР ОЛНООР
Эзэн Чингис хааны нутгийн нэрийг гутаасан монголчуудыг доромжилсон баастай аварга Оюун болдод ичих булчирхайн байна уу?
НЬ СОНГОЁ ЭДГЭЭР ЗАЛУУС ӨӨРСДИЙН НИЙГМИЙГ ЗӨВӨӨР ӨӨРСДӨӨ БАЙГУУЛАХ ЭРХТЭЙ ШҮҮ ДЭЭ
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН ХҮРЭЛСҮХ ОЮУНЭРДЭНЭ НАР ШИГ АСУУДЛЫГ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨР ШИЙДДЭГГҮЙ ЮМ АСУУДЛЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСТЭЙГЭЭР ӨНДӨР СЭТГЭЛГЭЭГЭЭР ШИЙДДЭГ ЮМ ХҮН НАМЫН ЗАЛУУСТ АМЖИЛТ
Хуулиас дээгүүр зарлиг гэж бас байх уу?
Хийх ажилгүй ерөнхийлөгчид нэг ч болсон
ажил олгож байгаа царай нь энэ байх.
Нэг хойгуур байр эзэлсэн харваачийн асуудлыг тэр дор нь шийдээд байлуу
Хадбаатар аваргыг хэлмэгдүүлж байсан ТҮҮХ давтагдлаа барахаа байгаад ирэхээрээ ингэдэг хэсэг бүлэг хүмүүс байнаа ерөнхийлөгч арай энэ бүлэгт орохгүй байлгүй дээ.
Uneheer sain boh dopingtoi huniig ch davah ystoi.
Арчаагүй гахай. Үнэнээс хаашаа �######�даг юм. Уучл�##� гуйлгах хэрэгтэй. Монгол түмний бахарх�##� болсон цолыг гутаасных нь төлөө. Улсын цол гэдэг чинь нэр хүндтэй зүйл. Ямар сайндаа цол болгоны хүндэтгэж баяр хийж барилдаан зохиодог.
ЦОЛОО ХУРААЛГАХ ЯАХАВ БОЛНО. УЛСЫН НААДМЫН ТҮРҮҮГ БАРИЛДАХГҮЙ АВАХ Л ТИЙМ БНА. УНАСАН БӨХ ШОРООТОЙ БӨХ ТҮРҮҮ АВАХ. ИХ ШӨВГИЙН ХЭД ДЭЭР АНАРЫГ НЭМЭЭД ДАХИАД ТОЙРОГТ ҮЗВЭЛ АРАЙ Л ЦЭВЭР ЮМ ДАА. БАРИЛДАХГҮЙ ДАЯН ,ДАРААН АВАРГА НӨХӨЖ АВСАН А.Сү
Аварга цолыг ерөнхийлөгчийн зарлигаар олгосон. Хураахаар бол зарлигаар хураана. Хураахаас өмнө аварга цолтойгоо л байна. Харин барилдуулах уу, үгүй юу гэвгийг комисс шийднэ. нэгэнт шүүх зөвшшөрсөн тул 2 жил барилдуулахгүй байх нь наадмын ко
Яасан юм ойлгодоггүй хүмүүс гэхээрээ ийм юм бичээд байдаг юм бэ. Цол хураах болоогүй байлгүй дээ. Буруутай , допингийн асууд�##� нь маргаантай байхад арай ч тийм түргэн болчихгүй байлтай. Тэгээд ч наадамд барилдуулахгүй гээд МБХ шийдсэн бна