УИХ-ын сонгуулийн санал хураалт ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр /2020.06.24/ УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болох өдөр буюу Монголчууд төрөө төвхнүүлэх өдөр. Энэ удаагийн сонгуульд Сонгуулийн ерөнхий хорооноос 15 нам, дөрвөн эвсэл, бие даагчдаас бүрдсэн 606 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авсан билээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 65.4-т заасны өнөөдөр 07.00 цагт орон даяар сонгуулийн санал авч эхэллээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өчигдөр 09.00 цагт эхэлсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй иргэн, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэн, зөрчлийн улмаас баривчлагдсан эсхүл цагдан хоригдсон иргэний саналыг битүүмжилсэн хайрцгаар авах юм. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа 20.00 цаг хүртэл үргэлжилсэн юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр 2.132.294 сонгогч саналаа өгөх ёстой.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд 3.3 сая иргэн бүртгэлтэй байдаг. Үүнээс сонгогч буюу 18-аас дээш насны 2.1 сая орчим иргэн бий. Энэ тоо санал авах өдөр хүртэл өөрчлөгдөнө. Үүнээс 18-24 насны 324 мянга орчим, 25-44 насны нэг сая гаруй, 45-аас дээш насны 748 мянга орчим иргэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.