21 аймгийн нуурт загас үржүүлсэн А.Дулмаа Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм. “Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Ташрамд, А.Дулмаа нь ерөнхий сайд асан С.Баярын ээж юм. Тэрбээр Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн байна. Ингэснээр жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон юм.
Түүнийг Шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон арван нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, олон зуун өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, биологийн салбарын мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлсэн байна.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарчигт 21 аймгийн нуур гэсэн атлаа нийтлэлд 8 аймгийн 25 нуур гэжээ. Аль нь зөв бэ? Бичээч юмаа шалгаж баймаар байна шүү
Баяр хүргэе одоо цагт энэ хүн шиг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаатай загас үржүүлж өсгөх хүн байхгүй болсон олноор нь тор тавьж барьж зарж мөнгө олох мөн дэгээгээр барьж олон нийтмйн сүлжээнд тавьж баясаж онгирч сэтгэлийн таашаал авах хүмүүс олширсон нь тун Харамсалтай
Ер нь бол Дулмаа гуай бодиттой зүйл хийсэн,өнөөдрийн докторууд гэж хөгийн амьтад болжээ.Ийм хүн хөдөлмөрийн баатар авах бүрэн эрхтэй.Хүүхэд нь УИХ гишүүн байхад аав нар нь ХӨДӨЛМӨРИЙН БААТАР болно гэдэг арай л биш дээ.Учра.лаа чи одооноос ичиж амьдрах ёстой шүү.Бум очир билүү чи ч үүнд хамаарна.Хүн өөрөө хир хэмжээнд ажилласан гэдгээ мэдэж байгаа,шагна.лаа зүүгээд гадуур НҮҮР БААТАР ЯВЖ чадахгүй хэвтэж юундаа шунан дурлана вэ.
Баяр хүргэе эрдэмтэн буурайд та урт наслаарай
Яг ийм бодит үр дүнтэй үр өгөөжтэй ажил хийсэн хүнд л энэ шагнал тохирно
Бусдаар зөвхөн Монголдоо дуулсан жүжиглэсэн хүнд төрийн шагнал ардын жүжигчин хөдөлмөрийн баатар гэх цолнууд ахай хүнддэнэ .урлагынханд
3 жил СТА
5 жилХГУтугын одон
6-10 жил гавьяат
10-15 ардын жүжигчин
15 дээш жил болчихвол хөлөлмөрийн баатар цол өгдөг жишиг байгаад байна уу даа.
Тэгээд улс орон хөгжиж байгаа юм алга.
Хотоор дүүрэн нүүрэндээ юм шахуулж арьсаа татсан охид дээрээс нь хавиргаа хадуулж өөхөө соруулсан гажигууд дүүрлээ
Би Сэлэнгэ нутгийн хүн.Загас идэж өслөө. Миний
үед олон омог төрөл зүйлийн загас усны амьтан
элбэг байж дээ.Сэлэнгэ аймаг болон гол нууртай
нутгаар загасны аж ахуйг олноор байгуулах нь
зөвдөө.Үүнд Төр Засгаас онцгой анхаарч улсын
төсөвд тусган, Гадаадын хөрөнгө оруулалтыг үүнд
чиглүүлж бодит ажил болговол ч иргэдийнхээ эрүүл мэндэд тустай зууны манлай буян болнодоо.
Гэхдээ тослог ихтэй Омёга-3 дёкозагёксаяны,
эйкозапёнтаяны ашигт тосны хүчлээр маш баялаг
загасыг л сонгож үржүүлэх ёстой шүү.Манай уна-
ган нутгийн загас тос сайтай Тул, Зэвэг, Цулбуурт,
Гутаарь, Цагаан загас, Булуу цагаан мөн Дулмаа
гуайн нутагшуулсан загаснуудыг үржүүлж болно
доо.Ингэж чадвал ч Валютын нөхөн сэргээгддэг
нэг эх үүсвэр бий болно доо.Монголд загас мэд-
дэг хөдөлмөрч ухаалаг хүмүүс олон бийдээ.Да-
лайн загас, түүнээс гаргаж авсан Омёга-3 цэвэр
бус болсон нь олон судалгаагаар нотлогдож бай-.
гааг мэргэжлийн хүний хувьд зөвлөнө.Цэнгэг ус-
ны ашигт тосны хүчлээр маш баялаг загасыг сон-
гож үржүүлэх нь зөндөө.
Дулмаа гуайн үржүүлсэн ПЕЛЬД гэдэг загасыг өөрөөр нь хайрхад л дороо тос тунадаг юм нь билээ.Тэр тос нь омего энэ тэртэй тос мөнүү
setgeltei eh hun mongoliin tuluu zutgej bsan hunii huuhed yaagaad novshiin geree hiidegiin byad jijigheen gehdee arai bolsongui yu
Хийсэн юмтай хүн авалгүй яахав, дэмжинэ!