Маргааш жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн тэмцээн маргааш Улаанбаатар хотноо эхлэх гэж байна.
Уг тэмцээн нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох "Азийн хүүхдүүд-2020" спорт наадмын Test event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хамт болж байгаагаараа онцлог юм.
Тэмцээн 7-р сарын 17-20 нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах ба 24 орны 400 гаруй тамирчин, 13 орны 19 шүүгч, 100 орчим зохион байгуулагчийн бүрэлдэхүүнтэй байгаа аж. Тэмцээн дөрвөн төрлөөр явагдах бөгөөд тэмцээний нээлтийн үйл ажиллагаа маргааш 17 цагт болно. Тэмцээний дундуур олон үзүүлбэрүүд болон гэнэтийн бэлтгэсэн гэлээ. Мөн манай улсын тамирчдын зохион байгуулж байгаа орны давуу тал гэдэг утгаараа нэг жинд дөрвөн тамирчин буюу 100 гаруй тамирчин оролцохоор болжээ.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын жюү жицүгийн холбооныхлон тамирчдыг зөвхөн барилдуулаад буцаах бус аялал жуучлалын маршрут гаргаж эх орноо сурталчлах ажлыг хийж байна. Уг тэмцээнд оролцохоор ирж буй тамирчид нь дэлхийн шилдгүүд учир тэднийг харж буй хүмүүст манай улс давхар сурталчлагдах болно. Түүнчлэн уг тэмцээнд 100 гаруй сайн дурын ажилтан ажиллахаар болсон. Мөн спортыг сурталчлах сэтгүүлчдэд зориулсан тусгай өрөө бэлтгэж өгсөн хэмээн Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Бол-Эрдэнэ ярилаа.
Түүнчлэн уг тэмцээн нь 15 сая төгрөгийн шагналын сан бүхий сугалаатай бөгөөд үзэгч олныг олон олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа гэлээ. Мөн тэмцээний тасалбарын үнэ 15 мянган төгрөг ба хүүхэд үнэгүй, мөхөөлдөс мөн үнэгүй амтлах боломжтой юм байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.