Нидерланд хосын гэрлэлтийг ChatGPT-ээр тангаргийн улмаас хүчингүйд тооцжээ
Нидерланд хосын гэрлэлтийг ChatGPT-ээр үүсгэсэн тангаргийн улмаас шүүх хүчингүйд тооцсон байна. Тангаргийг хөгжилтэй үг хэллэг ашиглан үүсгэсэн ч хуулийн шаардлага хангаагүй гэж үзжээ. Учир нь Нидерландын хуульд хуримын тангарагд багтаах ёстой агуулга гэж байдаг юм.
Тангараг өргөх ёслолыг гүйцэтгэсэн хүн тэднээс “Амьдралын хэцүү үед ч гэсэн биз биеэ дэмжиж, шоолж, тэврэхээ амлаж байна уу” гэж асуужээ. Хосууд тийм гэж хариулсны дараа тэднийг “Эхнэр, нөхөр төдийгүй хамгийн гол нь нэг баг, галзуу хос, бие биеийнхээ хайр болон тулгаар боллоо” гэж зарласан аж.
Зволле хотын шүүх “Гэрлэлтийн гэрчилгээнд заасан огноо нь тэдний хувьд чухал гэдгийг шүүх ойлгож байгаа ч хуулийн заалтыг үл тоомсорлож болохгүй” хэмээн гэрлэлтийн бүртгэлээс хасахыг тушаажээ. Хосуудын хувьд зөв агуулга бүхий тангараг ашигласан үгүй нь хамаагүй гэрлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарчиг нтр юу вэ? Чи утга зүйн авцалдаатай юм бичилдээ. Мэргэжилтэншүү юм ухаантай биздээ чи. Сэтгүүлч байж хариуцлагагүй, зүгээр л гудамжны архичин чамаас дээр цэгцтэй гарчиг өгнө заюу. Зүгээр сайтаас шар мэдээ copy past хийж бгаа биздээ чи. Алдааг нь засаад хуул мэдэвүү харуцлагагүй залхуу баньд минь. Хоолоо олж идэж бгаа юм бол ажлах сайн хий. Чадахгшй бол зайл
Наад нийтэлж байгаа хүн нь согтуу байсан юм уу
Ямарч утгаггүй гарчигтай юм бэ. Зөв найруулгатай бичээрэй.