Аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ

2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн талаар Монголын үндэсний Допингийн эсрэг байгууллагаас албан ёсоор мэдээллээ.
Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын үеэр 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн Бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, алслагдсан дүүргүүдийн захиргаа болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран хууль, дүрмийн дагуу зохион байгуулсан байна.
Сорьцуудыг 2025 оны зургаадугаар сарын 6-ны, долоодугаар сарын 13-ны болон наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-аас итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany)-д хүргүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсан аж.
Тиймээс тэмцээний үеэр допингийн дүрмийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тамирчдын тухайн тэмцээнд олгогдсон аймгийн цол, медаль, шагналыг хүчингүй болгох ажиллагааг аймгийн баяр наадам зохион байгуулах комисс руу хүргүүлсэн гэв.
Допинг илэрсэн бөхчүүд,
- Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, аймгийн арслан Дашийн Төрбаяр
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн начин Цэрэннадмидын Болдбаатар
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин Оюунцэцэгийн Амгаланбямба
- Дорноговь аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн заан Сүхбаатарын Цогтсүмбэр
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Начин Болдбаатарын Сундуйжадамба
- Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Энхболдын Чойням
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, аймгийн заан Эрдэнэбатын Гантөмөр
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Энхбатын Мөнхтөр
- Хөвсгөл аймгийн Гал сумын харьяат, Бат-Эрдэнийн Сүх-Эрдэнэ
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
garcvhgiin aldaagaa zasaach eee
Номхон морь ноолоход амар гэгчээр хэдэн бөхчүүдээ л баалаад бхаар хар тамхи хэрэглэдэг , эрүүгийн том гар улс төрчид, бусад хүмсээ шалгаад адил зарлаж, шийтгэвэл зүгээрсэн. Монголд бузар юм их бга шү. Ялангуяа төр засгийн төвшинд.
Нойлын ногоон тэг
Дээр дооргүй живсэн юм биш үү
Үндэсний бөх гэж хамгийн шудрага бус тэнэг спорт угаасаа сүйрсэн. Урлаг, спортынхон улс орны хөгжилд түй ч ашиггүй. Зөвхөн ард түмнийг сорон мөлжөгчид.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Гэмгүй хүмүүсийг тагнуулч болгоно гэж хуурахаа зогсоонуу
Сэлэнгийн наадамд түгжилдэж түрүүлсэн нөхрийг яаж шийдсэн бэ хариуцлага тооцоорой
Сэлэнгийн хужаа нар ичихгүй ээ, буриадууд нь ч дэмж чихнэ, энэ аймагт цэвэр халх монгол хүн бараг л бхгүй
Ямар их алдаатай бичлэг вэ! Дорноговь аймагт халх гол. Бас гал сум гэж байдаг гэнэ шүү