Сурвалжилга, Нийтлэл

Өнөөдөр Монгол түмний САЛХИ ЭРГҮҮЛЭХ цаг

Ардчилсан тогтолцоот улсын амин сүнс, дөрвөн жилд ганцхан удаа тохиох УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ. Бороо хуртай, монгол дээлтэй, шижир залуустай сайхан эхэлж байна.

Өнөөдөр бол Монгол түмний салхи эргүүлэх цаг. Дараагийн дөрвөн жилийн хугацаанд төрөө, улсаа, эх орноо удирдуулах, ард түмнээ төлөөлүүлэх түшээдийг сонгох, тодруулах өдөр.

Монголчуудад болохгүй, бүтэхгүй байна гэж нийгэм, эдийн засгийн амьдралаа муучлах, улс төрчдөө үзэн ядах хэвшил тогтоод уджээ. Улс төрчид л гэвэл муу, муухай, улс төр л гэвэл хар бохир гэж харагддаг энэ хэвшлийг буулгах, өөрчлөх боломж өнөөдөр ард түмэнд бий.

Төрийн эрх гарынх нь атгад багтдаг ард түмэн өнөөдөр л ид хаваа гайхуулах юм. Ард түмэн хүчтэйг, ухаантайг, улс орон ард түмний нуруун дээр тогтдогийг харуулах боломж УИХ-ын сонгууль өгдөг.

Хуучин сонгуулийн ирц хүрдэггүй байсан. Дахин сонгууль хийгддэг байсан. Залуус нь үл тоож, хойш суудаг байсан. “Хэнийг нь ч сонгосон ялгаагүй”, “Сонгууль ямар шударга болох биш дээ” гэхчлэн бодлоор алтан саналаа үнэгүйдүүлдэг байсан. Харин энэ жил өөр байгаасай.

Санал авах байр нээгдмэгц монгол дээлээ өмсөж, цог золбоог цацруулан гэрээс гарах залуусын өнгө сайхан харагдана. Жилийн жилд хамгийн эртэд саналаа өгдөг азай буурлууд ч мөн нүүрэндээ мишээл тодруулах нь үзэгдэнэ.

“Eguur.mn”-ий уншигч танд зургаадугаар сарын 24-ний 07.00-22.00 цагийн хооронд заавал саналаа өгөөрэй гэж захья. Ганц санал ганцдахгүй үүргээ гүйцэтгэж, таны мэргэн оюунаар шүүгдсэн чанартай төрийн түшээд УИХ-д сонгогдоно гэдэгт бат итгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Lodoi
Lodoi
6 сар 24, 2020 17:40

MANAN ba oligarhyydaas salah yorgon bolomj shuu mongolchyydaa

Холбоотой мэдээ

Back to top button