Нийгмийн

Хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхлэн, ид үргэлжилж байна. Энэ удаагийн сонгууль коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон үед болж буйгаараа онцлогтой. Өнөө жилийн сонгуульд Монгол Улсын 2 сая 624 мянган иргэн 606 нэр дэвшигчээс сонголтоо хийнэ. Сонгуулийн санал хураалт эхэлснээр хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ:

“Энэ жилийн сонгууль журмын хүрээнд сайхан явагдаж байна. Түүнчлэн сонгогчдын боловсрол, мэдлэг, хандлага төлөвшил өөрчлөгджээ. Зохион байгуулалт өндөр, сайхан сонгууль үргэлжилж байна.

Миний хувьд энэ жилийн сонгуулиас гадна 4 удаа саналаа өгч байсан. Түүнчлэн хүү маань анхны сонгуулиа өгч байна. Энэ жил залуучууд давамгайлж оролцож байгаа нь талархууштай байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button