УЛС ТӨР

70 настай иргэн хүүдээ үүрүүлж ирээд саналаа өгчээ

Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдийн саналыг явуулын хайрцгаар авч дууссан билээ. 70 орчим настай нэгэн иргэн явуулын хайрцгаар санал өгөх хүсэлтээ өгч амжилгүй хоцорчээ. Улмаар өнөөдөр хүүдээ үүрүүлж ирээд саналаа өгсөн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөв.

Энэ талаар нэгэн иргэн цахим хуудсандаа зургийг нь нийтлэнгээ “Явуулын хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргаагүй байж байгаад хоцорчихож гээд 70 настай өвөө хүүгээрээ үүрүүлэн ирээд саналаа өглөө. Ахмадууд л ийм хариуцлагатай, сэтгэлтэй байна. Өвөөг хараад саналаа өгөх үү яах вэ гээд сууж байгаа залуу та нэгийг бодох биз ээ” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 24, 2020 14:12

Hyyd ni amjilt hysie! aawiigaa ulam ih hairlaj yawaarai ! Hyy ni mundag bainaa iim hyn howordoo.

Зочин
Зочин
6 сар 24, 2020 17:34

ymr n hha dardag bnaa

Холбоотой мэдээ

Back to top button