УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Засгийн эрхийг улиран барьсан анхны тохиолдол боллоо

Өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуулийн санал дуусан, дүн гарсаар байна. МАН цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН-д итгэл хүлээлгэсэн монгол түмэндээ баярлалаа. Одоогийн байдлаар манай нам 62 суудал авч, ялалт байгууллаа.
Хүчээ нэгтгэн, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн монгол түмэндээ талархаж буйгаа илэрхийлье. Нэг нам Засгийн эрхийг улиран барьж буй анхны тохиолдол болох нь.
2020 оны УИХ-ын худлыг үнэн, хийж бүтээдэг хичээл зүтгэл яллаа. Сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл, бие даагчдад баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.