СОДОН нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан САНАЛ

Өнөө жилийн сонгууль онцлох зүйл ихтэй болж өндөрлөлөө. Энэ удаад 15 нам, 4 эвсэл, 121 бие даагч нэр дэвшсэн. Түүнчлэн дуучин, зураач, сошиал “од”, анхны бэлгийн цөөнх нэр дэвшигч зэрэг содон хүмүүс олонтой байв. Тэднээс зургаан нэр дэвшигчийг онцолж, хэдэн санал авсныг танилцуулъя.
М.НАРАНТУЯА БУЮУ НАРА- 8596
Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч М.Нарантуяа буюу Нара нийт 8596 хүний саналаар 36 нэр дэвшигчээс 11 дүгээрт жагсжээ. Тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, АН-аас нэр дэвшсэн тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар ялалт байгууллаа.
“ХАЛУУН ЦУСТ” Г.ТУЛГА- 4894, З.БАТ-ОТГОН- 4112
Баянзүрх дүүргийн хоёр мандаттай 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч “Халуун цуст” Г.Тулга 4894 саналаар долдугаарт бичигдсэн бол тус тойрогт Их эв намаас нэр дэвшигч З.Бат-Отгон 4112 саналаар 10 дугаарт бичигджээ.
М.ЧИНГИСХААН- 671
Мөн Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшигч М.Чингисхаан 671 хүний саналаар 24 дүгээрт бичигдсэн байна. Тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Цогтбааатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар ялалт байгуулсан юм.
Н.ГАН-ОД-599
Сонгинохайрхан дүүргийн 3 мандаттай 28 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Ган-Од буюу Ганбууш 599 санал авч, 22-т бичиглжээ. Тэрбээр П.Анужинг амалж аваад байсан бөгөөд П.Анужин 32031 саналаар ялалт байгуулсан билээ.
Л.ӨНӨРЧИМЭГ- 343
22 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшигч Зураач Л.Өнөрчимэг 343 хүний санал авсан байна. Тус тойрогт МАН-наас нэр дэвшигч Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар ялалт байгуулсан.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халуун цуст тулга гарах байсан юм. Монгол улс тугаар тогтнол үндэстний аюулгүйн байдал алдагдсан үндсэн хуулийн 6.2 төрийн НИЙТИЙН өмч гэж заалт орж ирсэн энэ хамгийн аймар монголдоо гишгэх газаргүй харын хүмүүсээр дүүрэх вий дээ
Та нар Бат-Отгон гуайг ийм жагсаалтанд битгий оруулж бай. Ядаж нэг лекцийг нь тогтоод сонсож үзсэн үү? Маш их юм уншиж, оюун дүгнэлт хийдэг хүн шүү. Өнөөдрийн бид ойлгохгүй ч ирээдүйн суутнууд ойлгохыг хэн байг гэхэв
Шаа2 лекц ухаантай юманд нь сууж үзэж байсан балай тархи угаалт
мэдрэлүүд хэмжээгээ мэдэрсэн буйз аа,доромжлоод байхад өөрсдөө мэдэхгүй ингэж амьтны доог болох ч гэж дээ хахахахахахахаха
Та нар л өөгшүүлсээр байгаад ийм тэнэг юм болгосон
Xa xa
Шал хэрэггүй олон юмнууд гарч ирээд саналын тоог хуваагаад өөх ч биш болгоод хаячихаж байгаа юм ш дээ
Нара олон л санал авсан байна
Ийм сонин юм нийтэлж байдаг ёстой утгагүй тэнэг санагдаж байна.Чааваас даа. Нэрээ солиод эргүү.мн болговол таарна
Gambuush maani yasiin bol
Бас л арвин санал бн шүү
аль хэдийн зохицуулсан байгаа ш дээ. СЕХ ажилгүй болох гээд алаа ухаж байгаа
Зохион байгуулалттай пиар байсан .Бусдын санлыг хуваах ашиг согирхлын , ашиг хонжоо , заль мэх л дээ.нам оролцож хорт бодлогоо хэрэгжүлжээ.СеХ г тарааж арга хэмжээ авах нь зөв байх.
Уг нь энэ залуу Чингисхаан биш Баасанжаргал нэртэй байж байгаад нэрээ сольсон юм гэсэн. Их хааны нэрийг гутаасан энэ бандид Улсын бүртгэлийн алба нэр сольсон шийдвэрээ цуцалж, өөрийн нь жинхэнэ нэр Баасанжаргалыг нь буцааж өгөх хэрэгтэй. Дэмийрээд солиороод явах юм энэ нэг эргүү юм.
Ялагдсан гаруудыг дахин сонгуульд оролцуулахгүй байвал таөрхийн
Medrel yls olon bna
Их хуралыг 76 биш 3 сая суудалтай болгочихвол яасын бэ тэгээд л бүгдээрээ таргалаад л байж байна биз
Durdee ortson maluud
Энэ нара мэтийн балай юмнуудыг сонгуульд гаргаад байлаа юм зүгээр л зүгээр л дуугаа дуул дуулж чадахгүй бол ажил хий хийж чадахгүй бол гэртээ хүүхдээ хараад байж бай утгагүй улс төрд ороод юу хийх гэж байгаа...