Нара: Би 20-той залуу, тэр минь 40-тэй хүүхэн хайж яваагүй, зүгээр л хувь тавилан
Мөнхтөрийн Нарантуяа буюу Нара. Тэр арлын оронд урлагийн чиглэлээр сургууль дүүргэсэн, дуучин. Нара кинонд тоглож, сонгуульд нэр дэвшиж байв. Бас нийгмийн сүлжээнд маш алдартай нэгэн. Дуучин бүсгүй сүүлийн таван жил Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зөгийн аж ахуй эрхлэн "Мангир" брэндийн бал, балын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй.
Сүүлийн өдрүүдэд тосгоны иргэдийн дунд газрын асуудлаас үүдсэн маргаан үүссэн. Маргааны улмаас Нарагийн хувийн амьдралтай холбоотой мэдээллийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн байдаг. Бид энэ удаад санаа бодлыг нь хуваалцах, үнэн бодит мэдээлэл авах зорилгоор М.Нарантуяатай ярилцлаа. Биднийг ярилцах үед тэрбээр эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байлаа.
-НАМАЙГ ТҮНХЭЛД ХЭН Ч УРЬЖ ЗАЛААГҮЙ, БИ ӨӨРӨӨ ИРЖ, ГОЛ ӨГСӨЖ, УРУУДАЖ ЯВСААР ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮН ОЛЖ БАЙСАН-
-Нара, дажгүй юу. Асуудал нь юу болж байна?
-Эмнэлэгт эмчилгээ хийлгээд байж байна. Өмнөх ажлаа дийлэхгүй, төрөхөөсөө өмнө хэсэг зүйл амжуулах гээд явж байхад гай газар доороос, гахай модон дотроос гэдэг шиг олон л юм давхцаж байна. Энэ бол зүгээр атаархал л байх даа, өөр юу байв гэж. Олон жил яг өнөөдрийнх шиг нөхцөл байдалд ойлголцоод, ажиллаж амьдарч ирсэн шүү дээ, бид. Нийтээрээ биш ч зарим нэг Түнхэлчүүд бид хоёрыг үерхдэг гэдгийг угаасаа мэддэг байсан. Тэрбүү хэл өнгөрсөн зун бараг л та хоёртоо аз жаргал хүсье гээд найр наадмын үеэр их л сүйд болцгоож байсан улс даа. Сая өөрсдөө газрын асуудал үүсгэж, над руу баахан дайрч, эргээд өөрсдөө эвгүй байдалд ороод ирэхээрээ зөрүүлж давах чадах гэсэн арга нь миний хувийн амьдрал байх шив.
-Газрын асуудал яагаад одоо ирж дэгдэв?
-Би БХИС-ийн харьяа Шонхор зуслангийн газар зөгийн аж ахуй эрхлэн тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ газарт хоёр жилийн өмнө нэг айл ирж, буусан юм. Тэднийхийг хоёр жилийн турш БХИС-иас газар чөлөөлөх бичиг өгч хөөдөг байсан юм аа. Тэгээд намайг байшингаа бариад эхлэхээр бид нарыг хөөдөг байж, Нараг яахаараа хөөдөггүй юм гэж барьцаж гэхүү, юу гэх вэ асуудал үүсгэсэн. Намайг байнга түрээсийн байшинд суух ёстой гэж бодсон уу, эсвэл хөлд нь чирэгдтэл орд харш барьж сүндэрлүүлээд хор шарыг нь хүргэнэ гэж бодсон уу бүү мэд.
-Газрын асуудал дээр яг бодит нөхцөл байдал нь ямар байгаа юм бэ?
-Би харьяа албан байгууллагад нь хүсэлтээ өгсөн байгаа. Манай "Охь Бал Бурам" ХХК-ийн зөгийн аж ахуйн зүгээс зуслангийн хүүхдүүдийг нь сайн чанарын эко органик зөгийн балыг хөнгөлөлттэй үнээр хангах, зөгий, зөгийн аж ахуйн тухай танин мэдэхүйн сургалт өгөх зэргээр хамтран ажиллах хүрээнд аж ахуй эрхлэх газраар хангаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт юм.
-Зөгийн аж ахуй хэвийн үргэлжилж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав. Ер нь бол намайг Түнхэлд хэн ч урьж, түшээд, тулаад яв, хүрээд ир гээгүй. Би өөрөө л очиж, гол өгсөж, уруудсаар байгаад хашаа хороо нь цэвэрхэн, нэг анхиатай ажилтай айл олж, ажлын байрын санал тавьж, их бага цалингаа цаг тухайд нь өгөөд таван жил өнгөрчээ. Харин энэ жилээс нөхцөл байдал өөрчлөгдсөн л дөө. Би энэ зун тэндээ кэмпийн зориулалтаар ганц гэр барилаа. Миний сошиал суваг өргөн хүрээтэй учраас тэрхүү мэдээллийг үзсэн хэдэн зуун мянган хүн ирье, очьё болсон. Гэвч надад олон гэр барих хүн хүч, чадал байсангүй. Харин түүнээс 14 хоногийн дараа манай тосгон битүү гэр кэмп болсон. Манайд ажиллаж байсан хүмүүсийн хотоос ирсэн ах дүүс ч гэр кэмп ашигтай юм байна гэж бодсон биз манай хажууд 2,3 гэр барьцгааж, манай ажилтан ч ажлаасаа ядарсан гэх нэрийдлээр гарч ах дүүсдээ ажиллах болсон. Үгүй яах вэ дээ, ингээд хамтдаа хөгжүүл аштай юу гэж баярлаж сууснаас би миний санаа, миний бизнес гэж цухалдаж байсангүй. Одоо зөгийн дээрээ манай хүн бид хоёр өөрсдөө бас анхнаасаа манай зөгийчнөөр ажиллаж байсан нэг нутгийн хүнтэй хамтран ажиллаж байна. Тэр нутагт надад сайнаар ханддаг, намайг ойлгож дэмждэг, найрсаг нөхөрсөг байдаг олон хүмүүс байдаг. Энэ утгаараа надтай хамтран ажиллах хүн байгаа, байгаа. Ер нь тэгээд хүнд хүчир даахгүй ажил биш сарын сая төгрөгийн цалинтай сардаа хэдхэн хоног ажилладаг зөгийн ажлыг хийх хүн байх байлгүй дээ.
-ХҮМҮҮС ХУДАЛ МЭДЭЭ ТАРААЖ БАЙХАД ДУУГҮЙ СУУХ АРГА БАЙСАНГҮЙ-
-Хувийн амьдрал нь нэлээд өөрчлөгдөж. Нөхөртэй бас удахгүй шинэ хүнээ өлгийдэх гэж байна. Өнөөдрийн нөхцөл байдал танай гэр бүлд хэрхэн тусч байна, Нараг аав, ээж хоёр нь яаж хүлээн авч байна вэ?
-Аав, ээж хоёр маань анх бид хоёрын харилцааг эсэргүүцдэг байсан. Харин өнөөдөр болж байгаа асуудалд охиныхоо талд бат зогсож байгаа. Бид чинь энэ хоёр жилийн хугацаанд аль хэдийнэ давдаг юмаа даваад, учир зүйгээ олоод өнөөдөр үр хүүхэд, зээгээ төрөхийг хүлээж байгаа хүмүүс шүү дээ. Энэ хүн надаас л насаар залуу, дүү болохоос биш эрийн цээнд хүрсэн хүн шүү дээ. Нэгэнт хүмүүс намайг хүүхдийн хүчирхийлэгч, эх нь хүүхдээ нэхээд байхад өгөхгүй хав дарчхаад гаргадаггүй гэсэн мэдээлэл тарааж байхад бид хоёр эргүүлээд бодит үнэнийг дэлгэхээс өөр арга байсангүй. Энэ бүхнийг бид хоёр яг хамтдаа ярилцаж, шийдээд явж байгаа.
-Нөхрийнхөө нэрийг хайрласангүй, бүх асуудлыг нь дэлгэлээ гэх хэсэг ч байна?
-Амьдралд байсан л үнэн бөгөөд болоод л өнгөрсөн, туулаад гарсан л зүйлс юм. Харин ч би өнөөдөр түүнийгээ бодоод дэлгэхгүй байгаа болохоос биш надад өчнөөн хүн үзвэл үгээ барам баримт ч байна. Нөхрийнхөө сэтгэлзүйг, ийм ээжтэй юмуу гэж хэлэгдэхээс хамгаалсандаа хэлээ хазаж байгаагаас биш ийм эх гэж юу байдаг юмуу гэмээр баримт бишгүй л байна. Ямар сайндаа л миний муу хайр эхнэртээ, эмс хүүхнүүдэд уруулж маажуулагүй нүүрээ эхдээ маажуулж, сорвины тос хэрэглэнхэн л суугаа даа, бид хоёр.
-Тэр хүний төрсөн ээж. Хэзээ нэгэн цагт ойлголцох, бие биедээ ууч сэтгэлээр хандах орон зай байгаа болов уу?
-Тэгэх шаардлагагүй дээ. Яагаад гэхээр тэр хүмүүс хандлагаараа, харилцаагаараа, үйлдлээрээ, дадал зуршлаараа байж болох бүх харилцааг үгүйсгэсэн. Монгол хүн чинь аяга цайгаа, шинэ шөлөө хуваагаад уудаг нэг тийм амь халуун уламжлалтай хүмүүс. Үр хүүхдийнх нь эхнэр өнөөдөр хэзээ мөдгүй төрөх гэж байхад балга сүү сарвайхын оронд бусадтай нийлээд дэвсэлж байна шүү дээ. Дэгж дэрвэж, эрхэлж нааддаг насан дээр нь хайрлаж хайхраагүй хүнээс одоо ч юу хүлээхэв дээ.
-Танай хүний ээж газрын асуудал дээр яагаад гарч ирсэн юм бэ?
-2020 онд манай хажууд айл нэг айл ирж бууж, China town-ны хужаа нар хажиглаад бөөн хэрүүл маргаан болж байлаа. Тэр айл бол манай залуугийн ээж, хойд эцэг нь байсан. Тэгж л бид нар ойрхон амьдарч эхэлсэн. Хамгийн хөгжилтэй нь өөрсдөө зөвшөөрөлгүй бууж, бөөн дарамттай учирч байсан өнөөх хоёр саяны эсэргүүцлийн зохион байгуулагч шахуу байдалтай байсан нь үнэхээр сюрприз байсан л даа. Гэхдээ ерөнхий утгаараа тэд бид нар атаархаж байна гээд шууд хэлээд байсан л даа. Яасан хүчтэй атаархал гэхээрээ хэн нь хэн байсныг мартуулж, араатан амьтан шиг аашлуулдгийг гайхаад л байгаа.
-Хэтэрхий хувийн асуудал руу өнгийсэн санагдаж магадгүй, уучлаарай. Танай хүн ээжтэйгээ харилцах харилцаан дээр ямар байр суурьтай байгаа бол...?
-Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй юм болов уу. Хүүгээ 10 настай байхад нь Түнхэлийн залуутай сууж, ээж аав дээрээ орхиод явсан гэдэг юм. Тэрнээс хойш хамт амьдраагүй, олон жил өнгөрсөн ч гойд харилцаатай байгаагүй л гэдэг. Гэхдээ л эх үр хоёр л хойно хааяа нэг ээж дээрээ очдог байсан байлгүй дээ. Одоо бол хүүгийнх нь байр суурь улам холдож байгаа. Тэр нь өөрөө хүүтэйгээ хэрхэн харьцаж хүүдээ хэрхэн ханддаг халамжилдгаас л тэр шүү дээ, бусдаар би эх үрийг салгах гээд холдуулах гээд байдаг тийм ёрын зүйл огт байхгүй. Би чинь өөрөө үрийнхээ төлөө үхтэл зүтгэдэг, бүхний түрүүнд үрээ л гэдэг эх хүн шүү дээ. Харин өнөөдөр төрсөн аав нь гоё үгтэй мессэж бичээд хүүдээ маш ухаалгаар хандаж их баярлуулсан байна лээ.
-ОДООНЫ 20 НАСТНУУД 40 НАСТАЙ ӨӨРИЙГӨӨ ОЛООГҮЙ ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮ БОЛЧИХСОН-
-20 настай залуугийн үзэл бодол өдийд тодорхой түвшинд хуримтлагдаж бий болчихсон байна уу?
-Үзэл бодол ярихаас өмнө би чиний эх болохоор чамайг яах нь миний дурын асуудал, намайг амьд яваа цагт чи минийхээр явна гэх хандлагатай ээжүүд бас байдгийг мэдмээр байна. Биеийг нь төрүүлэхээс сэтгэлийг нь төрүүлэхгүй шүү дээ. Тэр тусмаа юугаар дутагдаж, юу хүсч мөрөөдөж, юу даван туулж, юу тулгамдаж, яаж амьдарч байгаад нь санаа тавиагүй байж гэнэт хүүхэдтэйгээ мэдсэн юмшиг бүх асуудлыг чинь эх нь шийднэ гээд гарч ирж зүтгээд хэзээ ч, хаана ч амжилтад хүрэхгүй. Эдээр хүн дутаж болно, энэрэх энгэрээр дутаагаа болов уу гэж бодох хэрэгтэй. Эх үр хоёр харилцан ярилцаж, ойлголцож зөвлөлдөж явсан бол бас яахав. 20 хүрч байгаа залуу өнөөдөр оюун санаа, бие сэтгэл, хүсэл мөрөөдөл гээд харьцангуй өөрийн юунд дуртай дургүй, зөв буруугаа мэддэг болчихсон зорилго чиглэл гээд багагүй зүйл нь тодорхой болчихсон. Тэр хүмүүс 17 настай хүүхэд гээд фокуслаад байгаа. Бид хоёр 17 настай байхад нь танилцсан болохоос биш, аав болоогүй л байхгүй юу. Одооны 17 настай хүүхдүүд ч гэсэн аль хэдийн сэтгэлзүйн суурь нь тогтчихсон, өөрийнхөө мөрөөдөл, ертөнцөө олчихсон. Бараг зарим нэг өдий хүртэл 40, 50 гартлаа өөрийгөө олоогүй хүмүүсээс илүү мундаг болчихсон шүү дээ.
-Та хоёр бүх юмаа ярилцаж шийддэг гэдэг нь сайхан санагдлаа...?
-Би ч гэсэн тэр хүнийг дотроо өрөвдөж хайрлана, хүндэлж хайрлана, загнаж шахаж шаардана гээд бидний дунд төрөл бүрийн үзэгдэл болно. Би ямар сайндаа л "Нэгэнт ээж чинь ингэж байгаа бол яавал дээр вэ? Хайр нь өнөөдрийг хүртэл хичээж явж ирсэн, бүх зүйлийг танай ээж, гэр бүлийнхэн мэдсээр байж намайг ингэж харлуулж байгаа бол би бас өөрийгөө хамгаалах хэрэгтэй, Чи юу гэж бодож байна? Энэ бүхний дараа миний хайр эвгүй байдалд орох нь, яах вэ?” гээд ярихад, “би хайрынхаа талд гэр бүлийнхээ талд бат зогсноо, Миний ээж байж гийгүүлээгүй хүн одоо л гэнэт намайг гэдэг хүний дүрд тоглоод байхаар би хэлэх үгээ ч хэлсэн, Миний хайр зөв гэж бодсон бүхнээ хий, хайр нь хайрынхаа талд л байна” гэдэг юм. Гэсэн ч одоо надаас бас л ухаан зарах шаардлага гарч ирж байна. Тэд юу ч гэж харлуулсан бай, тэдний цохилт бүхэнд та нар өөрсдөө ийм биздээ гэж хариулах тусам би залуугаа л эвгүй байдалд оруулж улмаар бидний амьдрал нийгмийн харилцаанд оролцох явцад мөн л хэл амны бай болохын нэмрийг бодож гүнзгий амьсгаа аван эмчилгээндээ анхаарч хэвтэж байна даа. ( инээв )
-Амьдралын сонголтуудад ямар нэг байдлаар ээдрээ бий болоод байгааг та хэрхэн тайлбарлах вэ?
-Би сенсаци хөөж амьдардаг биш шүү дээ. /инээв/ Монголд 20 насны зөрүүтэй амьдралыг сонгосон анхны хүн би биш. Магадгүй, би өөрөө аливааг илэрхийлэхдээ хурц байдаг ч юмуу, эсвэл олны танил гэдэг утгаараа болдог юмуу. Монголоор л дүүрэн чадлаараа амьдарчих гээд хүссэн дагуу болдоггүй амьдрал байгаа. Би 20 насаар дүү хүнээр хайрлуулья гээд хайгаад яваагүй нь ойлгомжтой. Үе тэнгийн, түшиг тулгуур болчих хүнтэй санаа нийлбэл насаараа ганцаараа явахгүй байлгүй дээ гэж бодож явснаас 20 дүү хүн л ольё гээд яваагүй нь л үнэн. Дүрэлзсэн залуу наснаас өөр баялаг бүтээж амжаагүй байгаа тэр маань ч гэсэн олон насаар эгч хүнээр л хайрлуулья гэж хайж яваагүй нь тодорхой. Хамгийн гол нь бие биенийхээ ямар нэгэн сэтгэл татам дүр төрх үү, ааш араншин уу юу вэ зүйлээрээ бие биедээ татагдаж тэндээсээ дотно болж, болохоосоо болохгүй хүртэл үзье гэж санаа нэгдсэндээ бид хоёр багагүй хугацааг хамтдаа давах гэж байна. Би анхнаасаа бүх зүйлийг тооцоолж хэлж байсан. Би чинь үр хүүхэдтэй хүн. Хайр дурлал хөөхөөс илүүтэй эх хүн байх үүрэг хариуцлагатай. Тиймээс хэнтэй ч суугаад хэдэн ч хүүхэд төрүүлсэн миний хүү надад хамгийн тэргүүн эрхэм хүн минь байх болно. Би хүүдээ өөрийнхөө бүх амьдралыг зориулах ёстой. Харин хамт амьдарч ханилж сууя хамтдаа сайхан амьдарья гэвэл болгох гэж зүтгээд, тэгж чадахгүй гээд явах хүнээс бол би юу ч горилж, нэхэж шаардаад суухгүй ээ гээд бүхнээ хэлсэн. Ер нь бол миний ааш авир, ажил арчаа, хурд хүч, зорилго зорилт гээд бүхнийг маш сайн мэддэг болсон байх. Тэр ч бүү хэл хоёулангийнх нь тухай мэдмэгц нэг л өдөр Нара нь шар сэмжилсэн авгай, чи минь мөнгөнд шунасан банди гээд л бичнэ гэж хүртэл хэлдэг байсан. Хамтдаа цаашаа явья гэвэд юу эсийг туулах хаттай байгаарай гэж бэлтгэж байсан. Энэ бүх хугацаанд юу эсийг ярьж, зөвлөлдөж тэр бүхнээс дутахааргүй ихийг л туулж байна. Манай хүн одоо бүх зүйл миний хэлж ярьж анхааруулж сэрэмжлүүлдэг байсан шиг болж байгааг мэдэрч байгаа байх. Харин тэр бүхнээс ганц төсөөлж бодоогүй, санаанд оромгүй зүйл гарч ирсэн нь ээж нь, хойд эцэгтэй нь бид хоёрын мөрөөдлийн байшингаа барих гэсэн асуудал дээр гарч ирсэн. Тэнд байшин босоход хүүхэд нь юмтай болно гэдгийг ухвар мөчид хүмүүс олж хараагүй. Амьдралыг гаталж туулаагүй, юм үзэж нүд тайлаагүй хүмүүсийн л гаргадаг араншин. Тэглээ гэхэд бас дуугүй суугаад байж боломгүй юм байна шүү дээ.
-Бунжаа энэ хоёрын харилцаа хэр вэ?
-Би түүндээ “чи миний хүүхдийн аав байх гэж хичээж, ах нь байх гэж хүчлэх албагүй. Зүгээр найз нь л бай” гэж хэлдэг. Тийм учраас миний хүү агаа, агаа гээд манай хоёр хоорондоо сайн байдаг. Тэр хүн угаасаа аавын үүрэг хүлээх албагүй, өөрөөс гарах ямар нэг хайраар хүүг минь хайрлаж, ойлгож, найз нь мэт дотно явдаг байвал л болох нь тэр.
-Нара бол өөрөө үнэхээр шилдэг ээж. Тэр ч утгаараа энэ эсэргүүцэл бий болсон болов уу?
-Миний аав, ээж хоёр таван хүүхдээ хэцүү цагт ч юугаар ч дутаахгүй бүхнээ бидэнд зориулж , хайраар дутаалгүй хүн сэтгэл хүн чанар хүмүүжилтэй өсгөж бойжуулсан. Ийм хариуцлага, хайраас төрсөн бүтээгдэхүүн би ч гэсэн өөрөө үр хүүхдэдээ тэгж л ханддаг. Тийм учраас үр хүүхдээ хайхардаггүй хүмүүсийг харахаар санаанд багтахгүй, ойлгох ой ухаан дутдаг шүү.
-Та энэ бүхнийг дүгнээд юу хэлэх вэ?
-Өнөөдөр сошиалд хүмүүс хүүгээ дөчтэй авгайтай суухаас болгоомжильё гэж байна. Хүн бүрийн хувь тавилан өөр байдаг шиг 18, 19 настай бүхэн 40, 50 настай эгч сонирхдоггүй. 40 гарсан хүүхэн бүхэн ч хорьтой залуутай ханилж сууя гээд ч байдаггүй. Нөгөө талаас ээжүүд, хөвгүүдтэйгээ нялх багаас нь найз шиг нь ярилцаж, хүсэл мөрөөдөл, дур сонирхол цаашлаад хайр дурлал, бэлгийн амьдрал харилцааны талаар ярилцаж байх хэрэгтэй. Тэгж дадаагүй хэвшээгүй байж нэг л өдөр үерхдэг хүнийг нь, сонирхсон эмэгтэйг нь, дагуулаад ирсэн хүнийг нь чичилж өөрийнхөө сонголтыг тулгавал буруудна. Би өнөөдөр найман настай хүүтэйгээ секс гэж юу вэ, англиар бол хүйсийг тодорхойлох нэр үг, нөгөө нь үйлдэл. Үйлдэл нь насанд хүрсэн хүмүүс хийдэг цаг нь болохоор дэлгэрэнгүй хүүдээ ойлгуулж өгнөө гээд л ярьдаг. Хүүхдээ нэг удаа нээж ярилцаагүй байж өнөөдөр сонголтыг өөрчлөх гэвэл ямар ч үр дүн гарахгүй. Хүмүүст хандаад хэлэхэд 17 настай охин хүчирхийллийн золионоос ганц бие ээж болоод үлдэхэд монголчууд хайрлаж, дуу хоолойгоо нэгтгэж чаддаггүй, бараг юман чинээ ч тоодоггүй. Тэгээд мань мэтийн хэнээтэй хэдэн хүүхэн л тэмцэж байдаг. Гэтэл өнөөдөр 20 настай залуу ямар ч хүчирхийлэлгүй, эрх зөрчигдөөгүй өөрийн хүслээр өөрөөс нас илүү л болохоос эсрэг хүйстэндээ татагдаж, дурлаж дасч хайрлаж ханилая гэж байхад бас зарим нэг ээжийн өгч чадаагүй хайр халамж мэдрээд ээжийн, эгчийн, эхнэрийн хайраар хайрлагдаад тэр хайрандаа үүрдийг хэн мэдлээ ч энэ цагтаа жаргалтай явж байхад бараг замын нохой хүртэл хуцахнээ. Бид хоёр хэзээ нэгэн цагт салж болно ш тээ. Тэр цагт энэ хүн ядаж амьдрал гэдэг ийм юм байдаг, сэтгэл санаа, зүрх сэтгэлээ ингэж удирдаж амьдралын нугачааг туулдаг гэдэгт суралцаад л явна биз. Хүмүүсийн хувьд инээдтэй сонсогдож болно. Гэтэл ер нь яагаад хайр үүсч болохгүй гэж. Таарч нийцэж байгаа болоод гурван жилийг үзэх гэж байна. Энэ насныхан өөрийн гэсэн бодолгүй, өнгө мөнгөнд хууртдаг үе биш. Тэгэхээр дэлхий ертөнцийн хайрцаглагдсан сэтгэлгээ задарч, хүний бие сэтгэлийн хөгжил, хандлага цаг үе хөгжил дэвшлээ дагаж хэрхэн өөрчлөгдөж эрх чөлөө, хайр сэтгэл гээч тэлж, насаар бүү хэл хүйсээр ч хязгаарлагдахгүй болсныг, уламжлалт сэтгэлгээ ч яаж халагдаж байгааг мэдрээсэй гэж бодож байна.
-Яагаад говийн бор залуу гэж нэрлэх болов?
-Говийн бор залуу гэж нэрлэсэн нь Дорноговь аймгийн Замын-Үүд хотод төрж өссөн болохоор л тэр. Сайхан хөрслөг бор залуу л даа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нара бол өөдрөг сайхан зүйл бодож жирэмсэн болжээ Даанч 20 насаар дүү хүүхэд хэзээ ч хань болохгүй нь харамс�##�тай Яахав тав арван жил цуг бж болох л бх гэхдээ 40 гарсан авгай хэзээ ч 18т шиг болдоггүй л бхгүй юу
50 хүрээд 30тай азарга шиг з�##�ууг хажуудаа тогтоож чадах болуудаа хөөрхий
uursdiiguu l hichee hvnii amidrald bvv orolts erni MGL d ger bvliin nandin asuudlsaa sots,r shiiddegee boliwol zvgeersen
Нара 1982 оных гэж бсн, нөгөө хүү 2003 оных. Хоорондоо болж бүтэж байв�##� хамаа �##�га уу гэмээр ч яг өөрийн хүүхэд тань ингээд ирвэл хэн ч зөвшөөрөхгүй. Сэтгэл хөдлөлийг барих хэцүү ч тархи, мор�##� байх учиртай. Энэ нийгэмд янз бүрийн юм ханг�##�ттай гарч ирж бн, сайнтай муутай. Энэ бүгдтэй зэрэгцэн амьдарч буй хүмүүс бид үр хүүхдүүдээ �##�иваад ул суурьтай, бодолтой хандахад л бэлдэж, сургах хэрэгтэй. Ямартаа ч Нара-гийн хэвлийд байгаа бяцхан хүүхэд юунд ч буруугүй, нэгэнт л өөрсдөө шийдсэн тул хэвлийд байгаа хүүхдээ бодоод соши�##�аас холдоод тайван амаржиж, хүүхдээ стресс багатай өсгөж хүмүүжүүлээрэй. Сайн сайхныг хүсье
17 настай хүүхэдтэй танилцаж амьдр�##� ярихаасаа ичих хэрэгиэй
Удахгүй үеийнхээ охидыг л гэнэ.М�##�аас дор авгай.Ямар ч санаа зовох ичих мэдрэмжгүй.
Хайр сэтгэл насаар хүйсээр хязгаарлагдахаа болисон гэж үнэхээр гоё хэлжээ
Хуучинсаг сэтгэлгээнээсээ с�##�цгаая
ш�##� солиотой юм үхсэн б�##�дуусных нь хайр сэтгэл. Удахгүй үр хүүхдээ тоосонгүй бла бла гээд лайвд�##�тай л билээ. Төрсөн эхийгээ элдэв бусаар нь хэлээд соши�##�аар цацаад байдаг хүн хүний эх үрийг бодно ч гэж юу байхав дээ. Заваан хар хэл амтай б�##�иар хүүхэн. Энэ хүүхдийн амьдр�##� ингээд нохойн зам руугаа оров доо хөөрхий буянаараа болог
Nara uuriiguu tsailgan tsagaan, hvnd itgemtgii gej ih todorhoilnoo chaawas. Yag vnen heregtee mash bogino bodoltoi, hungumsug zantai hvn shvvdee. Naad zahiin asuudliig ch uhaj bodoh chadvargui mash hunguhun bodlogogui uuruur helbel usan teneg hvvhen. 17toi zaluugiin huvid bol ulsuj tsangaj hair halamj dutahdah ued n Nara hoolloj undalj deerees n ajil hiilgesnii mungu ugdug baisnaas bolj ter methend tatagdhiin hajuugaar bvdvvn ch gesen sexy durnii hongio hvvhnii bieiig ashiglaad away gej bodtol ter n ywsaar jiremsen bolj ene muu hvvg haash n ch hudulguhgui tarhiig n ugaaj hvvhdiin etseg nereer hajuudaa uyhaa medelgui dee. Hedhen jiliin umnu l huurhii muu bor hvvgee bvltelzvvleed toodoggui etseg deer n hvcheer davhij ochij live hiij uuriiguu ch hvvgee mash ewgui baidald oruulj bsniig n haraad usan teneg har gahai ymda gej bodoj hvvg n ih uruvdsun. Hvv n udahgui uhaan suugaad irheeree ene teneg eheesee icheed honi chono bolno biz. Odoo ene 17toi zaluugiin eej n udahgui tesne tesne gehed yaaj teshew gegcheer 1tom medegdel hiingvvt nas zurhuus nvh zuruh bish geed Narag umuurugsud n butsaad l Naragaa hemleldeed ehlene biz uur yaahav dee. Ajilgui anhiagui hovnoos hovnii hoorond amidardag manai vhernvvdiin zan ugaasaa salhi haashaa ergene tiishee ym chine kk.
Chi Zugeer setgegdlee helehgui Usan gahai nter mashuhamsriin dorotoltoi ataarhuu hun bn, bas ewii ch geh shig hunii ehees iluu Huugdiig ni ewiilj shuudeg hen be, Nara awuushtai tal ni yaha meddeg mash sain eej
Ym oilgoh chadwargv tarhnii hogjil ni ijil towshinii heden teneg ymnuud l ene hvvhniig hoorgood bdg bolohoos aimshigiin muuhai hel amtai mongonii toloo yu ch hiij yug ch gishiglej haashaa ch ergej horwooj chadahaar tuilbrgvi muuhai emegte
Hoorondoo bolj baival nas ymar hamaa baina geed Narag demjij baigaa dvr vzvvlj comment bichij baigaa hvmvvs dotroo bol Naragiin ergvv tenegiig gaihaj bas uursdiinh ni vr hvvhed uuruusuu 20nasnii zurvvtei hugshin hvn daguulj irvel hezeech zuvshuuruhgui etssee hvrtlee alaltsana gedgee ch sain medej baigaa bailgui dee
Нара тэр з�##�уу 2той нэг гэрт нэг орон дээр унтаж амьдрах гэж байгаа биш хүмүүс хүний амьдр�##�д өмхий амаа ямар их оруулдаг юм бэ
Нара шиг эмэгтэйтэй учирдаг азтай гэхэд дэндүү азтай з�##�уу байна хайрын дээдээр итгэл сэтгэлээ ариун байлгаж хайрлаж яваарай л гэж захих байна даа
аймаар бузартай хүүхэн, насаараа нарагийн эрхэнд амьдарч дээ �######�уул
Zugeer l mahan bieiin don
Ineedtei ch ymdaa. Uuriinh n hvvgees 10ch hvrehgui nasnii zurvvtei hvvhdiig uvurtuu hiicheed ginsheed hevtej baihdaa yu bodoj baidag tsvndiisen gahai we?!
Ooh my gosh. Yaj iim ug amnaas gardiim boldoo. Burhan urshuug
Үнэхээр уха�##�аг сайхан эмэгтэй юм аа. Говийн з�##�уу нь азтай лбн даа. Ийм сайхан эмэгтэйгээр хайрлуулах хувь тэр бүр эрчүүдэд тохиохгүй бхаа
Odonchmeg Barxuu nar olon nasnii zuruutei gexdee odoo ur xuuxdee asraad uran buteelee xiigeed saixan amidarch baina shuu dee
Zayanii xani zam deer gedeg shig ene saixan bor zaluu Narag Tunxel yavax zamd ni taaraldaad gemgui saixan dotnosoj odoo ger bul zoxiogood ur xuuxdee xuleej avax geed ted nariin amidral denduu saixan bayalag baina shuu dee Naradaa ene xorvoogiin xamgiin sain saixniig xusie
Ямар юмных нь хайр сэтгэл байхав. Нэг нь секс, нөгөө нь мөнгөнийхөө хэрэгцээг хангаж байгаад л хүүхэдтэй болцгоосон юм болов уу даа. Нарагийн ээжид их учир байна аа. Охиных нь амьдр�##� нэг л болж өгдөггүй. Аав нь бол их сайхан хүн харагддаг юм.
За битгий солиод бай хүний явд�##�аас гажуу юм хийгээ юу �##�ь өөрөөсөө ах эгч хүнтэй суусан хүнийг хэлэх юм ганцхан гараад өөрөөсөө дүү хүнтэй суугаа юу хүний амьдр�##� ер нь гуравдагч этгээд болох бид нар т даанч падлий байхгүй байх шүү
NARAG DEMJIJIINE DEE
HARIN HADAM GEED BGAA HUNII HUMUUSIIN TUHAI UGEER L MARTCHIH...TEDNII SAIN MUU ALIV ZUILSIIN TUHAI MEDSEN CH YU CH BITGII YRI.ODOO URIDAH AMDRAL AM AA L HUU.SALSAN CH SALAAGUI CH ZUGEER L AMDRAL BAYN GEED L YV. AMJILT HUSIE...
Zavaan hugshin g####i chaah baliar sh te
Ene hvvhnii amidral yagaad bainga bolj bvtdeggui ym bol? Yutai holbootoi ym bol? Uuriinh ni bogino uhaaniih uu esvel zaya tuurug n ym boluu? Muu eej n l z##luul umuurch hamgaalaad hamtdaa hereldeed ywhiin. Edniih chine 5 hvvhedtei ail bizde? Angli d amidardag 1svns svvder shig aimar tsaraitai dvv hvvhen n haaya Naragiin post door egchiigee umuurch shuvulzuj bga haragddag. Narad 1egch baih estoi doo deer ued Ama Byambadorjtoi suuh gej bga geed bas l shireenii hvvhen hiideg geed hvn bolgond adluulaad bsan 1egch n bvr suraggui. Bas 1eregtei dvv baih estoi ted nar n Narag umuurch yanz bvr boldogguigees harhad egch dvvsteigee bas taaramjgui bdg baihaa ene aashnii tulam.
20той охин 40тэй эрэгтэйтэй амьдрахтай адил шүү дээ. Тэр бүү хэл 20трй охин 60-70тай хөгшин өвөөтэй амьдраад хүүхдийг нь гаргаад явахад дуугардаггүй байж эмэгтэй хүнийг өөрөөсөө з�##�уу ханьтай болоход ингэж шуугилдах нь сэтгэлгээний хоцрогдол
ХӨГШИН НӨХӨР Ч БАЙ ,ЭХНЭР Ч БАЙ ӨНХРӨӨД ӨГӨХЛӨӨР НЬ ӨМЧ ХӨРӨНГӨ НЬ Л ҮР ХҮҮХЭДЭД Л ОЧДОГГҮЙ МУУ ТАЛТАЙ. ХӨРӨНГИЙГ АВСАН ЗАЛУУ ЭХНЭР , НӨХӨРҮҮД ӨӨРИЙНХӨӨ Л ХҮҮХДИЙГ ТЭРГҮҮНД ТАВИАД ДАГАВАР ХҮҮХЭДИЙГ ХӨСӨР ХАЯДАГ НЬ БАРАГ ХУУЛЬ ШҮҮ. ЗАРИМ НЬ БҮР ТИЙМ Ч ХҮНД ӨРТЭЙ БАЙЖ ИЙМ Ч БАНКИНД ЗЭЭЛТЭЙ БАЙЖ ГЭЭД ДАГАВАР ХҮҮХЭДИЙН ӨМЧЛӨЛТЭЙ ХӨРӨНГИЙГ НЬ ХҮРТЭЛ САЛГАХ ЁОЛУ Ч БИШ ЮМ БИЛЭЭ.
Amidraliin toloo jinhene shudargaar temchegch
ид сурч боловсорч, дэлхийтэй танилцах насан дээрээ ийм хачин авгайтай ингэж байх ч гэж дээ хаашаа сонин сэтгэлгээтэй з�##�уу вэ? арай л эрт биш үү хайран з�##�уу
Ichj amidraaceeeee
Өөрийнх нь ярилцлагад нухацтай үг, өгүүлбэр байна даа!
Хүний амьдр�##� баялаг түүхтэй , ад�##� явд�##�аар ч дүүрэн шүү дээ.
Энд юугий нь ч буруутгах юм билээ. Буруутгаад байх ч юм �##�га.
Түнхэлийнхэн амаа татаж амьдарцгаасан нь дээр биз ээ.
Өөрсдийгөө л хичээ.
Гавъяат Одноо, СТА Бархүү 2 чинь бараг 20 насны зөрүүтэй биз дээ. Тэр 2оос ялгаа юу байгаан. Хайртай дурта болоод дундаас нь охин гараад одоо жарг�##�тай сайхан амьдараад л байгаа биз дээ. Энэ хүү Наратай арай эрт л учирсан байна тэрнээс насны зөрүү бол яг адилхан л байнашд.
Ямар хамаатай юм бэ хүмүүст буянаараа бологдээ
За Наарай минь, чи ардын жүжигчин Чимэдцэеэ, нөгөө цэнхэр үст Цэрэн нарын араас л орчихов доо. Болж өгвөл соши�##�аар амьдр�##�аа битгий дэлгээч ээ. Амьдр�##� бол хайрцагтай шоколад биш ээ. Хүн элдэв эсийн юман дундуур туучиж, х�##� үзэж байж туулдаг юмаа. Одоогийн охид хүүхнүүд, зарим эрчүүд, за ер нь дундаж Монгол хүн амьдр�##�ыг бэлэн зэлэн байдлаар хардаг аа. Хүн бүхэн өөр лүү нь хараад инээж байх ёстой гэж боддог оо. Гэвч тийм биш ээ. Бүх юм өр төлөөстэй. Чи амьдрахын тулд өөрөөсөө заав�##� золиос гаргах ёстой. Тэр золиосыг хэрхэн оновчтой гаргах эсэх нь шатар нүүхийн дайны бодлого шаардана. Заримдаа хүнд элдвээр хэлүүлж, улаа шагайлгаж, �######�өө ухуулж байлаа ч бу�####�д загас шиг дуугүй байх хэрэгцээ гардаг. Идсэн эрүү хувхайрдаг. Чамайг идсэн хүн нүдэн дээр чинь хувхайрна. Чи тэр өдрийг хүлээж хурга шиг дуугүй байж сур. Муухай ч гэсэн яахав. Амьдр�##� өөрөө ийм юм.
За Наарай минь, чи ардын жүжигчин Чимэдцэеэ, нөгөө цэнхэр үст Цэрэн нарын араас л орчихов доо. Болж өгвөл соши�##�аар амьдр�##�аа битгий дэлгээч ээ. Амьдр�##� бол хайрцагтай шоколад биш ээ. Хүн элдэв эсийн юман дундуур туучиж, х�##� үзэж байж туулдаг юмаа. Одоогийн охид хүүхнүүд, зарим эрчүүд, за ер нь дундаж Монгол хүн амьдр�##�ыг бэлэн зэлэн байдлаар хардаг аа. Хүн бүхэн өөр лүү нь хараад инээж байх ёстой гэж боддог оо. Гэвч тийм биш ээ. Бүх юм өр төлөөстэй. Чи амьдрахын тулд өөрөөсөө заав�##� золиос гаргах ёстой. Тэр золиосыг хэрхэн оновчтой гаргах эсэх нь шатар нүүхийн дайны бодлого шаардана. Заримдаа хүнд элдвээр хэлүүлж, улаа шагайлгаж, �######�өө ухуулж байлаа ч бу�####�д загас шиг дуугүй байх хэрэгцээ гардаг. Идсэн эрүү хувхайрдаг. Чамайг идсэн хүн нүдэн дээр чинь хувхайрна. Чи тэр өдрийг хүлээж хурга шиг дуугүй байж сур. Муухай ч гэсэн яахав. Амьдр�##� өөрөө ийм юм.
Shaal demii yum hiih yumaa , Nara 80 oniih bhaa , namaig 93 ond 10 r angi tugsuj bhad 5, 6 angid l bsan sh dee.
Gehdee odoo 1 jiremsen yum bok yahav dee , hetsuu l bga bhdaa , burhan min.
Та нар чинь ямар хачин улс вэ? Нас нь ямар хамаа байна аа? 40-тэй хүн яахаараа хөгшин болдын? Цэл з�##�уу нас шүү дээ. 70-тай Дэмбэрэл 20-той хүүхэн жирэмслүүлэхэд та нар чацга царайлаад гөлөг шиг дуугүй өнгөрөө биз дээ. Монголын ард түмэн гэж үнэн хогийн мор�##�ьгүй нүүдэлчид. Бас болоогүй нам, улс төрийн хүчинд дулдуйдаж амьдарна. Цаанаа 9 шидийг гүйцээх мөртөө наанаа гэнэн цайлган царайлж өөрсдийгөө ариухан ард түмэн, бусад нь бузар гэж үзэл суртлаар хоосон итгэл тээцгээнэ. Цэцэрлэгийн насны хүүхдүүд нь гэхэд ямархуу нүгэл үйлддэг болсон гэж санана? Энэ нийгэм мор�##�иараа уначихсан. Эсвэл нүүдэлчдэд мор�##�ь гэж ерөөсөө байдаггүй хэрэг байх. Орчлонгийн хамгийн булай үндэстэн. Энд хамгийн шүүмжлүүштэй нь ор дэрнийхээ, нарийн нандин явдлыг соши�##�аар тарааж буй Наарайд өөрт нь байгаа асууд�##�.
Хүний амьдр�##� руу энэ хүмүүс яасан их ордгийн бэ, хоорондоо болж л бв�##� яахав дээ одоо. ХЭРЭГГҮЙ ЮМНЫ ТӨЛӨӨ ӨӨРСДИЙГӨӨ СТРЕССТҮҮЛЖ БАЙДАГ, ХАЙРАН ЭРҮҮЛ МЭНД БАЙГАА ДАА ЗАРИМ ХҮМҮҮС ЭЭ ККК. Төрөх гэж бгаа хүнийг элдвээр битгий хэл ээ, хэнд ч гэмгүй нялх амьтан мэдэрч л бгаа бхдаа хөөрхий. Ер нь үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ гэж үг бий, хэнд юу ч тохиолдож болно шүү.
Иймэрхүү нийгмийг бузар булай бусармаг үылдэлд ури�##�ан дуудсан ёс суртахуунгүй зах замбараагүй садар самуун ичгүүргүй дур зоргоороо үйлдлүүдийг өөгшүүлж сэвэх хэрэггүй л байх шүү ! Та бид бүгд хүүэдтэй . Өарсдийн гэр бүлд иым явдыг хүсэхгүй л байгаа шүү дээ . Энэ бусармаг этгээдүүдийн хууль бус үйлдлийг хуулийн дагуу хэргийг шийдэж нийгэмд үзүүлэх хор нөлөаг арилгах хэрэгтэй . Мөн эдгээр хүмүүсийн эх нь гэх хүмүүст ах дүүс үр хүүхэд нь ч гэсэн ямар их гутамшиг гутр�##� сэтгэлийн хүнд дарамт зовлон учирч байгаа бол ! Удам судраа бузарлаж эх эцгээ гутааж муулах эрх байхгүй ! Монгол хүний ёс жудгийг уландаа гишгэлж биднийг доромжлон харлуулж гутаасан үйлдэлд хариуцлага тооцохыг шааодаж байна
Зөв хүүхэн шүү.Эцэг эх нь мундаг учир ийм сайхан шударга хүн болсон байгаа шүү.Ямарч цаг нийгэмд хүн хүнээрээ байх нь хүн болж төрсөний учир.Нөгөөтэйгүүр хамгийн азтай я юм уу сайн эр хүн эгчмэд эхнэртэй жаргаж амьдардаг гэсэн юм уншиж байсан даа.Амьдр�##� дээрээ үнэн болтой.Нара шиг хүүхнийг эхнэрээ болгож чадаагүй үе тэнгийнхэнийг азгүйг гайхдаг байлаа.Нара шиг эхнэртэй хүн нүүр явна даа.Энэ з�##�уу нь сонголт сайтай мундаг юм.
amjilt yaadiin.
Zolbin gishii
Хаха мангар пацануу хөгшин авгайтай
Mundag emegtei shu. Demjij yvdagaa heli
Хүнийг яах гэж дандаа харлуулах гэж муухайгаар бичиж бнаа . Энэ бичиж бгаа нөхдүүд. Ажилсаг даанч мундаг эмэгтэй шдээ. Танай гэр бүлд сайн схан бүхнийг хүсье
ta nariin hooliig bulaagaagui muruuruu amidarch yavaa busdiin amidrald buu orolts.Amidral bayan shuudee.
Nasty alaa doloolgoson bhdaa eejees ni hugshin omg
Mongoliin nomer 1 setgetsiin uvchtei delbersen gahaitai orootsolddog estoi azgui zaluu bnaa. Udalgui ene zaluugaa gazar door ortol muu heleel segsiitlee live hiigeel orilj hashgiraal suuj bn biz ireedui n todorhoi. Nara uuriinhuu tursun ehiig hvrtel muulaal haraagaal post oruulaad bsan tud udalgui eejiigee tsevershiltees bolj aash awir n togtvorgui bolson gej hud shaagaa l bsan yag vnendee ailiin joohon hvvgiin tarhiig ugaaj zavaartaj bgad gedsee chirsnees bolj eej n medeej esergvvtsej zagnaj zvhee biz. Iim bosoo oroolon shig g####i gargasan eej n vstei tolgoigoo zulgaaj baigaa baihoo.
Neeh boginohon ogotor ongorhoi sejgiin hamartai barzgar tsaraitai hiilsen bumbulug shig dvbvvn hvvhniig dagagchid n huurhun saihan gej hudlaa huurguj bgad nuguuh n bvr tengert nischih wii dee. Ymarch tuilbargui zantai estoi oron garan debil gahai. Udriin hed aash n soligddog ene ergvv piaz nuguu 18han nastai hvvg estoi amidaar ni tarchlaah baihaa. Ymar viliin vreer ene bumbulug shig gahai deer mordoj jirevslvvlvee ter hvv.
Нарагийн амьдр�##� кино зохиол шиг юмаа
40 17 арай юу?
Medrel g####i
Алла Пугачёва Г�##�кин хоёр сайхан амьдарч бгаа шүү дээ
Hutsaad bai l daa ergvv vher mine. Ene suraggui baastai gvzeeg tom odtoi zvirleed bitgii huurguud bai l daa haha. 16nasniih n tursun udurch boloogui bsan joohon batsaaniig hool tsaigaar huurch uvurtuu oruulsan bugsnii dontoi bosoo oroolong bitgii huurguud bai.
Ялгааг л ол 17 той танилцсан 17 бол өсвөр нас
17toid n ch bish bvr 16hvreegui bhad n taniltssan ym bnle. Odoo 18nastai hvvhed shde 2004 onii hvvhed. Nara 82oniih ch bish 80 oniih. Tegeheer 20nasnii zurvv bish 24nasnii zurvvtei. Naragiin hvv 2013oniih geheer shine nuhruus n 9hun nasaar dvv gesen vg. Nasand hvreegui hvvhed uruu tatsan hagas galzuu ulugchin.
Um uzej nud tailsan hun yagaadch mun shuu. Delhiigwer duuren iimerhuu hair setgel amidral bolood yavjl bn. Erduuch sonin zuil bish. Nara mash zuv setgej yarij bn. Mundag mundag.