Covid-19НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“Зээлээ төлөхийн тулд ломбарданд юмаа тавьсаар байгаад одоо өнгөтэй, өөдтэй юм үлдээгүй”

Коронавирусийн халдварын улмаас улс даяар хөл хорио тогтоосон ард түмний амьдралд хэрхэн тусаж буй талаар бид цуврал сурвалжилга бэлтгэж байгаа билээ. Энэ удаа бид Завхан аймгийг онцоллоо. Улаанбаатар хотоос алслагдмал Завхан нутаг хөгжил муутай, ажлын байр хомс.

Коронавирусийн халдвар монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. Уншигч та бүхнээс ингэж асуувал дор бүрнээ тодорхой хариу хэлэх нь тодорхой. Яагаад гэвэл бүх хүний амьдралд их, бага хэмжээгээр нөлөөлж байгаа учраас тэр. Тэгвэл коронавирусийн халдвар Завхан аймгийн иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа бол.

Г.ХУЛАН: ӨДӨРТ НЭГ Ч ДЭЭЛ ЗАРАГДАХГҮЙ БАЙХ УДАА ОЛОН

Үүнийг хамгийн сайн мэдэрч, амьдралд нь нөлөөлөхүйц мэдрэгдэж буй хүмүүс бол худалдаачид. Бид Улиастай хотын төвд дээл зардаг Г.Хулан ярилцлаа.

-Та энд хэдэн жил дээр зарж байгаа вэ?

-Дөрвөн жил. Уг нь нөхөр маань оёдог, би борлуулдаг байсан юм. Харамсалтай нь, хань минь аваарт ороод хөдөлмөрийн чадвараа алдсан. Тэгснээс нь хойш хүнээр оёулж байгаа. Уг нь мөнгөө хэмнээд, өөрөө урлахыг хүсдэг. Даанч уран оёж чаддаггүй. Хийц муутай л бол хэн ч авахгүй шүү дээ. Тиймээс аргагүйн эрхэнд хүнээр оёулдаг.

Иргэдийн худалдан авалт өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байна вэ?

-Өө, ёстой жишихийн аргагүй тааруу байна. Яадаг юм байгаа юм бүү мэд. Би жилийн жилд 100-150 дээл оёдолчноор хийлгээд зардаг. Наймаагаа өргөжүүлэх бас бус шалтгаанаар банк бус санхүүгийн байгууллагаас 30 сая төгрөгийн зээл авсан. Гэтэл өнөө жил коронавирусийн халдвараас шалтгаалаад ч тэр үү дээлний борлуулалт үнэхээр муу байна. Ядаж байхад энэ жил Цагаан сар тэмдэглээгүй. Уг нь сар шинээр л хэдэн дээл борлуулаад, зээлээ дарчихдаг юм. Дээл зарагддаг гол үе маань тэгээд өнгөрчихсөн. Уг нь хүнээр хийлгэсэн дээлнүүдээ Цагаан сараас өмнө борлуулаад ямар ч байсан зээлээ дарчихдаг юм. Энэ жил ч бас тэгэх санаатай өмнөхөөсөө олон дээл оёулсан чинь ёстой баларч сууна. Хамаг юм энэ айхтар вирусийн халдвараас боллоо. Ийм юм болно гэж яаж мэдэх вэ дээ.

Одоо өдөрт ер нь хэдэн дээл зарж байна вэ?

-Тааруу, тааруу. Муу хэлж байгаа юм биш шүү. Байгаа бодит байдал маань л энэ. Ер нь өдөрт ганц ч дээл зарагдахгүй байх үе олон байна. Заримдаа ганц, хоёрхон дээл борлуулна. Өнөөдөр л гэхэд ганц ч дээл зарагдсангүй. Өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж байна. Борлуулалт муу байна гээд ямар зээлээ төлөхгүй байлтай биш. Төлөхөөс өөр аргагүй. Үнэндээ туйлдаж байна. Нөхрийнхөө эмийг авна, эмчилгээг нь хийлгэнэ. Хажуугаар түрээсээ төлнө. Манай гурван хүүхэд нялх. Нөхөр маань гэртээ хүүхдээ хараад, би энд дээл зардаг юм.

Дээл зарагдахгүй үед зээлээ хэрхэн төлдөг вэ?

-Гурван хүүхдээ хоолтой хонохуулаас илүү энэ чинь л том асуудал болоод байна. Зээлээ төлөхийн тулд ломбарданд юмаа тавьсаар байгаад одоо өнгөтэй, өөдтэй юм үлдээгүй. Одоо наадмыг үзэгчгүй тэмдэглэнэ, олон хүн цуглуулахгүй гэнэ лээ. Тэгэхээр дээл бас л зарагдахгүй байх. Уг нь монголчууд баяр наадмаа хүндэтгээд, гоёхын тулд наадмаар дээл их авдаг шүү дээ. Одоо тэгэхээр энэ жилжингээ л хүнд байдалд байх нь.

Н.САРАНГЭРЭЛ: СОНГУУЛИАР Л ХЭДЭН ДЭЭЛ ЗАРЛАА

Мөн бид Улиастай хотын төвд дээл зараад хоёр жил болж буй Н.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Та зээлтэй юү?

-Зээлтэй. Энд зээлгүй наймаачин нэг ч байхгүй. Гэтэл иргэдийн амьдрал, худалдан авалт ямар байгаа билээ. Банкнаас зээл төл гэж байнга залгадаг. Тэд “Дээл нь зарагдахгүй байгаа юм байна. Зээлээ дараа сараас төлөөрэй, хүүг нь багасгая” гэж намайг өрөвдөхгүй шүү дээ. Сар бүр л авах ёстой мөнгөө авдаг. Манайх уг нь хэдэн малтай. Гэтэл энэ жил ноолуурын үнэ унаад, зээлээ төлөөд л таарсан.

Танай борлуулалт хэр байна вэ?

-Энэ талаар ярих нь байтугай бодохоос ч хэцүү байна. Үнэндээ хүнд нөхцөлд байна. Өмнөх жилүүдэд ийм байсан удаагүй. За, одоо хөл хорио цуцлах байх, дээл зарагдах байх, зээлээ төлнө гэж бодож, хүлээсээр үнэндээ туйлдаж байна. Сонгуулиар харин хэдэн зээл зарагдлаа. Өнөөгийн залуус ямар мундаг болсон юм бэ. Сонгууль өгөхөөр очихдоо гоёно гээд дээл авна лээ. Бараг 20 дээл зарчихсан шүү. Энэ жил 20 байтугай таван дээл зарсан өдөр хуруу дарам шүү дээ.

Ө.Энхбаяр

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
3 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Ломбард гэдэг мөнгө хүүлэгч байнаа. Ард нь Санхүүгийн зохицуулах хорооны хамаарал бүхий хүмүүс ажилладаг. Томчуудын авгай гэх мэт. Энийг шалгаач. Хүүгээр алдаг эд гэсэн.

Зочин
Зочин

Тэгээд үйлдвэрлэл эрхлэхэд чинь дэмжлэг болох сангийн мөнгийг МАНгарууд аваад боломжийг чинь хаагаад байхад нохой бөөсгөө авхуулсан хүндээ сайн гэгчээр МАНдаа саналаа өгөөд л гаргаад ирэх шив. Одоо 4 жил ингээд яв.

Looma
Looma

Zavhanii shine songogdson gishuud dajgui ajillah bha.Tegeed ch Zanhanchuud hezeeneesee mash hudulmurch humuus dee.Amarhaan bosnoo ta nar.AMJILT.

Back to top button