Нийгмийн

Автомашинаа зогсоолд байршуулахдаа явган зорчигчийг мөргөж, амийг нь хохироожээ

2020.06.22-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1107 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 677 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэн. Хүүхэд гэмтээгүй байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2020.06.23-ны өдрийн 14 цаг 00 минутын орчимд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэр шороон замд Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон,

2020.06.24-ны өдрийн 09 цаг 16 минутын орчимд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн автомашины зогсоолд / шороон зогсоолд/ Toyota Succeed маркийн Г жолоочтой автомашин нь явган зорчигч 78 настай, эмэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1301 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан. Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16,4 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,7 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 42,8 хувиар, ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 60 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Зогсоолд байсан машин хөдлөхдөө мөргөсөн хүн нь үхнэ гэхээр. Галзуу юм шиг гэнэт хүчтэй хөдөлж дээ !

Иргэн
Иргэн

Survaljlagch setguulch nar maani daan ch dee
Daanch dee gemeer yum bichih yum daa
Notstoi zam teevriin osol yum uu
Zam teevriin notstoi osol yum uu?
Bichsen zuilee ergeed haraachee
Unshij oilgohod tun hetsuu yumnuud niiteldeg boljee.

Back to top button