УЛС ТӨР

МАН зуурсан бантангаа өөрсдөө ЦЭВЭРЛЭНЭ

Дэлхий дахинаа коронавирусийн цар тахал дэгдсэн ч Монголчууд шинэ засаг төрөө эмхэллээ. Зургадугаар сарын 24-нд Монголд сонгууль болдгоороо болж, МАН ялдгаараа ялж өнгөрлөө.

МАН ахиад үнэмлэхүй олонх болж, 62 суудал, АН сөрөг хүчин хэвээр үлдэв. Энэ удаагийн сонгуулийн ялагч нь МАН биш У.Хүрэлсүх болов.

Ялахаасаа засаглах нь хэцүү. Улс орны эдийн засаг, ард түмний аж амьдралд олон шийдлүүд хүлээгдэж буй. Нэг ёсондоо У.Хүрэлсүхийн хэрэгжүүлэх бодлогоос Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, улс төр, эдийн засгийн бүх бодлого хамаарах юм. Түүнд шинэ Үндсэн хуулиар олгогдсон танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа чөлөөлөх том эрх мэдэл бий.

Гэвч нөгөө талаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрсдийнхөө зуурсан бантанг өөрсдөө цэвэрлэх ТОМООС ТОМ үүрэг, хариуцлага оногдож байна.

-СОРИЛТ 01: СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ ЗУУРСАН БАНТАНГАА ЦЭВЭРЛЭЖ, МАРГААН ТАСЛАХ АЖИЛ-

Сонгуулийн маргааш нь ЛУЙВАР, булхайтай сонгууль боллоо гэх олон баримтууд дэлгэгдэх болсон. МАН-д олон асуудал зохицуулах үүрэг бий. Хамгийн түрүүнд сонгуульд зориулж зуурсан бантангаа цэвэрлэх ажил бий.

Иргэд гэхээсээ илүү ялагдал хүлээсэн бие даагчид, намууд сонгуулийн дүнд хяналтын тооллого хийх, бүр цаашлаад дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа. Ингэхдээ У.Хүрэлсүхэд хандаж ялалтаа бататгахыг уриалсан. Энэ уриалгын хариуд түүнийг ямар үйлдэл хийх вэ гэдгийг иргэд олон нийт ажиглаж байгаа юм.

-СОРИЛТ 02: АРАВДУГААР САРД АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖСЭН ХАЛАМЖУУД ЗОГСОНО -

Сонгуулийн маргааны дараа эдийн засгийн хүнд даваанууд хүлээж буй.
Сонгууль, наадам, амралт зугаалга гээд ард түмэн одоохондоо жинхэнэ хямралтай нүүр тулаагүй байна. Аравдугаар сар гэхэд 250 мянган хүн ажлын байраа алдана гэсэн судалгааг МҮХАТ-аас гаргасан.

Аравдугаар сард эдийн засгийг дэмжихээр хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн хугацаа дуусна. Үүнд татварын хөнгөлөлтүүд, хүүхдийн 100 мянга олголт, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл олголтын хугацаа бүгд дуусна.

-СОРИЛТ 03: СААРАЛ, ХАР ЖАГСААЛТААС ГАРГАХГҮЙ БОЛ ГАДНЫ ЗЭЭЛ ТУСЛАМЖ, ГАДААД ХАРИЛЦАА ДОГОЛДОНО-

МАН засаглах хугацаандаа саарал, хар жагсаалтуудад оруулсны зовлон ес, аравдугаар сард эхэлнэ. Хар саарал жагсаалтаас болж улсын зээлжих зэрэглэл буурч, Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө босгох зардал нэмэгдэх, хөрөнгө оруулалтын зардал өссөнөөр инфляцад сөргөөр нөлөөлнө.

Мөн санхүүгийн системийн гадаад харилцаанд шууд нөлөөлж, түншийн харилцаа зогсонги байдалд орох, хөрөнгө татах боломж буурах буюу хязгаарлагдах, банкнуудын гадаад гүйлгээ зогсох гэх мэт сөрөг үр дагаварууд биднийг отож байгаа юм.

-СОРИЛТ 04: 2021 ОНООС БОНДУУД БУЮУ ИХ ӨРИЙН ТӨЛӨЛТҮҮД ЭХЭЛНЭ-

Улсын нийт гадаад өр 2020 оны эхний улиралд 30.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 939.3 (3.2%) сая ам.доллараар өссөн, улсын төсвийн тэнцлийн алдагдал нь 1.6 их наяд гээд жинхэнэ том хямрал одоо хүлээж байна.  

Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, долоон их наяд гаруй төгрөг босгосон. 2021 онд Мазаалай, 2022 онд Чингис, 2023 онд Самурай, Гэрэгэ, 2024 онд Хуралдай бондын өрийг төлнө.

Ийм том, хүнд хэцүү сорилтууд одоо бүрэлдэх парламент, Засгийн газрыг хүлээж байна. Нэг ёсондоо өнгөрсөн дөрвөн жил төр толгойлсон МАН-ын парламент, У.Хүрэлсүхийн Засгийн газарт өөрсдийнхөө зуурсан бантанг өөрсдөө цэвэрлэх үүрэг, хариуцлага дахин ногдож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗоЭ.Батүүлчин
ЗоЭ.Батүүлчин
2020-06-27 11:15

Энэ зүйлийг бичсэн хүн МАН-ын эсрэг Энхбаяр, Батүүл хоёр шиг хашгирч хараахан зориглохгүй ч жаахан гутаагаад авах гэж оролджээ дээ.Иймэрхүү өөх ч биш булчирхай ч биш юм хэнд ч хэрэггүй

zochin
zochin
2020-06-27 11:59

Ali ch nam garsan setgvvlchiin ugvvlsen berhsheeliig davah l bsan yalsan namiig bvv buruutga

Зочин
Зочин
2020-06-27 11:45

Ардчилсан нам төрийн эрхэнд байсан бол хэдэн хүнээ covid-оор тонилгох байсан бчол. Муу өмхий золбин ардчилагчид

Зочин
Зочин
2020-06-27 11:47

Ардчилсан намынхан нүдээ аниад �######�ийг нь долоодог АНУ-н эрх баригчид яагаад МАН-тай хамтарч ажиллана гэж хамгийн түрүүнд мэдэгдэв. Тэдэнд АН-н золбингуудаас илүү ухаан сэтгэл байдаг нь илэрч байна.

Зочин
Зочин
2020-06-27 12:21

Ойрын хэдэн жил УИХ- танхимаас З.Энхболд, Э.Бат-үүл, Р.Гончигдорж, Д.Эрдэнэбат, Баярцогт, Муухайб�##�аг зэрэг золбин ардчилагчдыг харахгүй гэхээр нэг л сайхан байна даа.

Буриад
Буриад
2020-06-28 13:57
Reply to  Зочин

ЗЭнхболдийг ч харахгүй

Kkk
Kkk
2020-06-27 15:15
Reply to  Зочин

Kkk

Зочин
Зочин
2020-06-27 13:43

Ard irgediig bainga turhirch bdg Batzandan Batuul geh metiin nuhud uursdiiguu minhid turd zalarch baih yostoi geh gd bgaam u Ard tumen ta nart dungee tavisan Ene bol bidnii songolt
Hoyor honogiin umni namin dargaasaa ogtsorson bzde

Мэдээ шивилтийн алдаа
Мэдээ шивилтийн алдаа
2020-06-27 22:46
Reply to  Зочин

УГААСАА Л БИЕ ДААГЧ НАРЫН МЭДЭЭГ ШИВСЭН ХҮН НЬ ТАСЛАЛТАЙ ШИВЭЭД, ТҮҮНИЙГ НЬ ХҮСНЭГТ НЬ ТЭМДЭГТ ХЭЛБЭРЭЭР ТООЦООД ТООНУУДЫН ДЭЭР ЭРЭМБЭЛЦЭН ЭНГИЙН АЛДАА НЬ ОЙЛГОМЖТОЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ !!!

Компьютер тэмдэгтийг дандаа тооны дээр эрэмбэлдэг!!

Zochin
Zochin
2020-06-27 15:06

Batzandan bol tuilbargyi hyn TV 9 iin yriltslagiiin yed 2 salaa utgatai yum yriad baisan Bold ene huniig dagaad yu hojiv gomdoh yumgyi he'd heden udaa said hiij baisan. Henii hycheer said bolsiinAH iin achaar. namruugaa nylimaad yu bolov

Жирийн иргэн
Жирийн иргэн
2020-06-27 17:12

АН-ын бохирыг бас хамтад нь цэвэрлээд л гарна байх.

Looma
Looma
2020-06-27 19:05

Tur amlasnaa hiih bha.uchir ni ene tsag ue umnuhuus shal uur...tur deeree baga ch bolov tsevershij bga sanagdana.harin dund shatnii turiin alban haagchid mash uurchlugduj saijirah heregtei dee.

Tseel
Tseel
2020-06-27 22:38

нэг дүгээрт энэ бол бантан биш б�##�аг 2дугаарт цэвэрлэж чаддагүй юм. Иргэдэд түүтгэр авчирдаг.тэд бие сэтгэл зүйн зовлод УНАГАДАГ,ГАРЗАНД ГАРГАДАГ,СӨРӨГ ХҮЧИНГ ГУТААХ ГЭЖ ДОРОЙ ИРГЭДИЙГ ГАРЗАНД ГАРГАДАГ...

Tseel
Tseel
2020-06-27 22:45

Одоо энэ түлш олон хүний амийг авч одож б.а нэг юм хиихээрээ заав�##� ингдэг юм. Хүч дорой хүмүүс МАН-ААС сэрэмж илж .юм өгнө өгнө гэж горьдоочоод хоосон хаядаг. Ажилчдад 200 өгнө гээд байсан.түр ажил хийж байгаа

Tseel
Tseel
2020-06-27 22:53

хүмүүс ,цагийн ажилчид,ажилд ороод удаагүй байгаа хүмүүс түй ч үгүй хоцорцгоосон.Байгууллөгууд сэргэлэндэж тэдний нэр дээр чамгүй орлого олж авсан.цагийн ажилчид үндсэн ажилчдаас дор үзэгдэж ,хулчганаж байдаг. Хулчганахгүй

Tseel
Tseel
2020-06-27 22:55

Байх хууль эрх зүй �##�га.

Зочин
Зочин
2020-06-27 23:05

Хүрэлсүх засгийн газрыг тэргүүлэх болсноос хойш урьд байгаагүй өөрчлөлт хийж, олон асуудлыг шийдэж байгааг ард түмэн мэдэрч, төр засагтай юм байна гэдгээ ухаарч сонголт хийлээ. Мэдээж хүндрэл гарна. Хажуугаар нь АН мт хонзогногсдын хорлон

Зочин
Зочин
2020-06-28 10:06

Энэ зуурсан бантангийн ихэнхийг нь АН зуурсан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй шүү

Цэгц
Цэгц
2020-06-28 13:55

МАН мандтугай

Зочин
Зочин
2020-06-28 14:06

АН ард тумний итгэлийг �##�дсан учраас удирдлагуудаа бугдийг нь огцруулж, узэл бодол, уйл ажиллагаагаа эрс шинэчлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-06-28 16:50

Ийм их асууд�##� байгаа болгоод л ард нийтээрээ МАН сонгосон юм. Гэтэл ордонд сууж л байв�##� бусад нь хамаагуй гэж бодсон коронагаас их хоноолтэй Энхбаяр,Цагаан толгойт мэтийн вируснууд нийгмийг эмх замбраагуй байд�##�д турхирч байна.

Zochin
Zochin
2020-06-28 17:42

Tavan tolgoin huvitsaa yasan be

Irgen
Irgen
2020-06-28 18:51

Zaaval teriig tuleh herge yuu bna argal tuleech galaa tulj sur ovliin huiten bish mod tulj dulaatsuulj bolno.

Зочин
Зочин
2020-06-28 20:57

Хүмүүс уй зайгүй л утас, амьдкхар лцаанд огт дургүй болжээ
Хайртай хүн үр хүүхэддээ зүрхэн стикэр явуулаагүй байж гар утсаар нь дүүрэн зүрх ккк

зочин
зочин
2020-06-28 23:58

Урнаа гэгч бантангаас өөр хоол хийж чаддаггүй бүсгүйн ухаан нь зүгээр л байгаадаа та минь ээ? Эсвэл.....

Зочин
Зочин
2020-06-29 18:35

Chaavaas#aa hulsunii bicheech

Zochin
Zochin
2020-06-30 16:41

MAN-in hulsni bicheech nar odoo bolnoo songuul duussan

Холбоотой мэдээ

Back to top button