СПОРТ

ДАШТ-ий хагас шигшээд С.Батцэцэгийг ялсан Ж.Франссоноос допинг илэрчээ

Чөлөөт бөхийн “Нур-Султан-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг хүрэл медаль хүртсэн билээ.

Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалиа авсан тэрбээр хагас шигшээд “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Шведийн бөх Женни Франссоныг ялж байгаад эцсийн мөчид 6:5-аар дийлдсэн.

Тэгвэл Ж.Франссоноос допингийн төрлийн бодис болох стериод метилтестостерон илэрч, хэрэглэснийг нь тогтоожээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос түүний барилдах эрхийг хэдий хугацаагаар хасах нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ UWW Ж.Франссоны барилдах эрхийг албан ёсоор хасвал С.Батцэцэгт ДАШТ-ий мөнгөн медаль нөхөж олгоно. Тэгвэл С.Батцэцэг ДАШТ-ий хошой алт, хос мөнгөн медальтан болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-29 13:07

Олимп хойшлогдлоо бэлтгэлдээ улам хичээгээрэй �##�т хэрэгтэй

Зочин
Зочин
2020-06-29 17:09

дэлхийн аварргаар биш 2020 оны 1сард болсон ит�##�ын ранкын онооны тэмцээнээр илэрсэн допинг.

Холбоотой мэдээ

Back to top button