УЛС ТӨР

Дархан аварга А.Сүхбат 49 нас хүрлээ

Монголын үндэсний бөхийн түүхэнд уран хурц, дайчин барилдаанаараа шагшигдаж явсан дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 2016-2020 оны парламентад төр түшилцсэн тэрбээр 1971 оны зургадугаар сарын 30-нд Төв аймгийн Сэргэлэн суманд мэндэлжээ. А.Сүхбат аварга өнөөдөр 49 нас хүрч байна.

А.Сүхбат аварга:

  • 1993 онд 6 давж улсын начин цол, “өсөх идэр” чимэг,
  • 1997 онд 7 давж улсын заан цол,
  • 1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
  • 1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
  • 2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
  • 2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
  • 2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
  • 2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
  • 2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
  • 2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
  • 2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
  • 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар даян аварга цол олгосон.
  • 2014 оны долдугаар сарын 7-нд улсын наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн.

А.Сүхбат энэ удаагийн сонгуульд өрсөлдөөгүй, нэрээ татсан. Түүний ах А.Батсүх “ШИНЭ” эвслээс нэр дэвшээд, ялалт байгуулж чадаагүй.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button